УИХ-ыг лоббидох сэтгүүлчдийн БОСЛОГО эхлэх үү
Эрэн сурвалжилсан, хангалттай баримт нотолгоонд тулгуурлан, нийгмийн муу муухайг илчлэн шүүмжилсэн, асуудал дэвшүүлсэн нийтлэл, өгүүлэл сонин хэвлэлийн хуудаснаа, радио, телевизийн эфирээр олон нийтэд хүрэх нь цөөрсөөр байгаа гэнэ.
Глоб интернэшнл тнрийн бус байгууллага, Монголын хэвлэлийн хүрээлэн, Зориг сан хамтран, ЮНЕСКО-гийн дэмжлэгээр Хэвлэл мэдээлэл, ил тод засаглалын төлнн төслийн үр дүнг нчигдөр мэдээлэхдээ энэ тухай дурдсан юм. Нийгэм, улс төрийн лоозон болж хувираад буй авилгатай тэмцэх асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгелүүд хэрхэн тусгаж вэ гэдгийг есөн сарын байдлаар баримжаалан судалсан нь Монголд буй ил тод гэгчийн бодит нүүр царайг илчилсэн хэрэг боллоо.
Үнэндээ манайд ил тод-ын тухай ойлголт бараг л байхгүйтэй адил байгаа аж. Бусад оронд олон нийтэд нээлттэй байдаг мэдээлэл манайд нууцын зэрэглэлд багтаж, хуулиар хамгаалагдчихсан байдаг байна. Тиймээс сэтгүүлчдэд ямарваа сөрөг мэдээллийг олж авах боломж, нөхцөл олгогдоогүй төдийгүй нууцын зэрэглэлд багтах баримт материалыг дэлгэх, хувийн нууцад нэвтэрсэн тохиолдолд шоронд ял эдлэхээс өөр хувь заяагүй билээ.
Эрүүгийн болон иргэний хуулийн 10 гаруй зүйлээр яллагдаж мэдэх чанга нөхцөл сэтгүүлчдийн үйл хөдлөл бүрийг анаж байдаг тул сэтгүүлчид болгоомжлол, айдаст хүлэгдсэн байна гэж судалгааны багийнхан дүгнэжээ.
Сэтгүүл зүйн доктор Ч.Чойсамба Үүний тод илэрхийллийг сонин мшлэлийн хуудаснаа гарч буй шүүмжлэлт нийтлэлүүд иь ихзнхдээ нууц нэрээр бичигдсэн байгаагаас харж болох юм гэдгийг хэлэв.
Хэрвээ улс төрчид, олны танил хүмүүсийн талаарх сөрөг мэдээллийг эрэн сурвалжилж, нийтэд дэлгэе гэвэл зүгээр л эр хар зоригоор зэвеэглэхэд хурдэг ч сэтгүүлчдийн эр зориг ихэнхдээ үр дүнгүй, хий хоосон мэрийлт болж хоцрохоос хэтэрдэггүй юм байх. Юу гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийн зүгээс үзүүлэх цензур тэдний эр зоригийг нухчин дарж орхидог байна. Одоогийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төр, санхүүгийн аль нэг бүлэглэлд уйлчилж байдаг болохоор тэр.
Эдгээрийг нуршсанаараа юу хэлэх гээд байна вэ гэвэл, сэтгүүлчид ямар ч хамгаалалтгүй байна. Хэвлэл мэдээлэл авилгын эсрэг аяны үр дүн, түүнзэс гарсан арга туршлагатай танилцахаар Нээлттэй нийгэм форум-ын танхимд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид, судлаачид ч хэдийгээр Үндсэн хуульд мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсап байдаг ч энэ эрхийг хангах эрх зүйн орчин байхгүй байгааг дуу хоолой нэгдэн ярьж байсан юм.
Тухайлбал, албан ёсоор, хуулийн дагуу мэдээлэл авах, олж авсан мэдээллийн эх сурвалжаа ңотлш боломж өнөөдөр Монголд алга. Монголд аливаа зүйлийг нууцалсан төрөл бүрийн хориг байсаар байна. Үүнээс үүдэж, сэтгүүлчид шударга бус аргаар мэдээлэл олж авах, хууль зөрчих, бүрэн батлагдаагүй мэдээллийг нийтлэл, нэвтрүүлэгтээ ашиглах зэрэг үйлдэл хийхэд хүрдэг.
Мөн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх хуульчлагдаагүйн улмаас далд баримт сэлтийг итгэж өгөх хүн гардагтүй.
Гэтэл бусад улс үндэстэн сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуулиар хамгаалсан байдаг бөгөөд үүнийг сэтгүүлчийн цорын ганц мэргэжлийн эрх гэж үядэг байх юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн нэр төр, алдар хүндтэн холбоотай заалтыг илчлэгдсзн эрхэм өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах боломж манайд бий. Ийм нөхцөлд сэтгүүлч өөрийгөө цагдан хянахгүй гээд талтай.
Гэвч төрэне зрх зүйн хамгаалалт шаардах эрх сэтгүүлчдэд бий гэх үзэл бодол, уриа өчигдөр тод сонстлоо. Айдас, болгоомжлолын хүлээсээ тайлж, өөрсдийгөө чөлөөлье өө гэж. УИХ-аар ирэх сард хэлэлцэх хуулийн тнелийн жагсаалтад Мэдээллийн эрх чөлөөний тухаи хуулийн төсөл багтсан.
Тэгвэл үүнд хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө нөлөөлж лоббидох шаардлага гарч ирснийг бүгд л хүлээн зөвшөөрч байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УНХ-ыг лоббидох сэтгүүлчдийн бослого эхэлснээр удахгүй Монголд ардчиллын үнэт зүйл болох ил тод-ын тухай ойлголтод ялалт ирж мэдэх юм.
Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-11 112)