Бурханы шавь, шагналын эзэн

Төр, засаг үүссэн ңэн эртний тэр цагаас хэлэгдсээр ирсэн бололтой энэ үг амьдрал дээр байнга батлагдаж байдаг. Намрын адаг сарын шинийн дөрөвний шид барилдлагатай хөх хулгана өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр гавъяа зүтгэлтэй олон эрхэмд төрийн өндөр дээд шагнал гардууллаа. Шагнагдагчдын дотор Амарбаясгалант хийдийн дархан хамба Гүрү Диваа ренбүүчий байсан нь чухамдаа төр түмэн нүдтэй-г харуулсан хэрэг болов. Шагнал нүдээ олох нь төрийн нэр хүнд ажээ. Зөв, сайныг олж шагнаваас шагнагч, шагнуулагч хоёрын сүр хүчин ихэд нэмэгдэж, улмаар түмэн олны сэтгэл амирладаг ажээ. Өөрөөр хэлбэл, шагнал нь нийгмийн сэтгэл зүйн чухал үр дагавартай юм байна.

Гүрү Диваа ренбүүчий бол манай шашны үйлсэд онцгой гавъяа байгуулсан эгэл бус хүмүүн ажээ. Тэрхүү гавъяаг Ерөнхийлөгчийн зарлигт Амарбаясгалант хийдийг сэргээн босгох, Мэгжиджанрайсиг болон Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээх зэрэг түүх, соёлын өвийг хадгалах, шинээр бий болгох үйлсэд үйлсэд оруулеан хувь нэмрийг үнэлж… гэж дурдсан байна. Зөвхөн Амарбаясгалант хийдийг сэргээн боегоход их багш 80 орчим сая долларын хөрөнгийг хувиасаа гаргасан гэдэг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа Өндэр Жанрайсигийг барихад 15 сая мөнгө барьсан. энэ тухайд Соёлын яаманд нөхөр болж 130 ачаа ном хэвлүүлж шүншигт өргөсөн. Тайваньд Жанрайсигийн биед алт хийлгэж авчирч өгсөн. Жанрайсигийн хувцас хийх торгыг Энэтхэгт захиалан хийлгүүлж ирүүлсэн. Хувцасны дээгүүрх чацар, хоргой торгыг өөрийн хөрөнгөөр өргөсөн. Дашчоймбол дацанг барихад бурхан шүтээн, Гунгаачойлин сум дотор хөргүүд бүтээж, Хандмаагийн Дарь-Эхийн сүмд бурхан шүтээн өргөсөн. Эрдэнэ зуу, Булган, Сүхбаатар аймгийн хүрээ, Амарбаясгалант, Архангай, Шанхын хүрээнд тус бур нэгэн Ганжуур тавьсан гэж ярьжээ. Шашны эдгээр буяны өргөл, бүтээн байгуулалтад асар их хөрөнгө зарцуулагдсан нь мэдээж.

Гүрү Диваа багшид манайхан нэн хүндэтгэлтэй байдаг ба нөгөө талаар түүний асар их хөрөнгө орлогыг сэмхэн сонирхож байдаг юмаа. Ингэж сонирхох нь зүй бус юм биш ээ. Тэрхүү сонирхлын хариуг нээхийн тулд багшийн намтраас товч дурдая. Багш бээр 1909 оны цагаан нохой жилд Өвөр Монголын Улаан цав чуулганы Дөрвөд да вангийн хошуунд тайж угсаатай Санжаадоржийн гэрт отгон хүү болон мэндэлсэн байна. Дээрээ нэг эгч, хоёр ахтай байж. Багш 7-тойдоо нутгийнхаа Сажийн хийдэд шавилан суусан гэдэг. Сажийн ёс нь Бурхан багшийн сургаалийн сэтгэлийг чухалчилсан онцгой нэгэн хэлбэр гэнээ. Энэ ёсыг Энэтхэгт их бандидаа Бирүү үндэслэж, улмаар Түвдэд их хэлбэрч Гончигжалбаа(1034-1102) үргэлжлүүлсэн байна. Сажийн ёсны хуврага нь сэтгэлээ баясалгалаар төгөлдөржүүлэн, түүнээ бодилог, чанарлиг болгож, сэтгэл түүнээр бүгдийг бүтээдэг ажээ. Гүрү багш маань тиим номыг оройгүй ихээр үзэж суралцсан, шашин амьтны тусыг туйлаар бүтээгч юмаа. Багш бээр 12-тойдоо сэтгэл тогтохоо байж хязаалан байдас унан, нагац ахынхаа манан хөөргийг өвөртлөн зүүн ургашаа гарч өгсөн байна. Анхны энэ аяллаараа ламхай Дүрвэдийн Шар сүм, Хавцлын сүм, Бадгарын номын хийдэд хүрч, улмаар Утай орж хоёр сар болжээ. Өвөр Монголын нэр бүхий эдгээр орон газраар явахдаа бага хүүхэд тэрбээр номонд сайн хэмээн шагшигдаж явжээ. Түүнийг тэгэж явахад төрсөн нутгийн Сажийн хийдийн их лам хоёр тэмээ илгээн буцаан дуудсан байна.

Түүний хоёр дахь их аялал 16 настай нь тохиосон байна. Энэ аяллаар ламтан хоёр шавь дагуулан Гүмбүм, Лавранг зорьжээ. Ингэж явахдаа Дияаны бандидаа хэмээн лут багшид шавь орж, түүний дэргэд 10 жилийн нүүр үзсэн, гэдэг. Тэрхүү багш Дияан бандидаа.нь Хажид бурханы бясалгалыг 17 жил хийж Хажид бурханыг биеэр үзэж эгэл хүнээс хувилгаан болсон эрхэм байжээ. Ийм хэмжээний өөр гурван багш түүнд байжээ. Тэднийгээ Ганжуурын настай багш, Уулжирын бага багш, Цахарын дуганы Зунры нар гэнээ. Бандидаа багшийнхаа Жигжидийн нямбанд суу гэсэн даалгавар захиасыг тэрбээр 1948 оноос хэрэгжүүлж гурван жил гэрээс гаралгүй нямба хийсэн байна. Ингэж тэрбээр номын хүчээ үлэмж нэмэгдүүлсэн аж. Багш бээр 1953 оноос сүм хийд бүтээх ажлаа эхэлж, 1965 оноос эхлэн ном судар бүтээх хэвлэх ажилд шамджээ. Орон хийд барих, ном бүтээх тухайд түүний мэдэц, туршлага гаргуун гэдэг. Багшийн байгуулсан дуган сүм Энэтхэг, Балба, Түвэд, Тайвань, Монголд бий юм. Энэ буянт үйлийн тухайд түүнтэй эгнэх хуврага цөөн бизээ.

Багштан номын хүчээр тунчиг идэр залуудаа алдар цууг олсон байна. Энэ тухайгаа Саин багшийн дэргэд сууж. шавьтай, жандагтай, лавирантай, орон гэртэй, найз нөхөдтэй болж ихэд хөгжсөн. Юм ихтэй баян болж, алдар нэр, эрдэм ухаан, ажил ахуйтай болсон.Энэ болгон Дияан багшийн минь ач гэж ярьсан байдаг. Энэ үед багш бээр дөнгөж 26 настай болж байсан ажээ. Гүрү багш 28 наснаасаа Түвэдийн толгой гурван хийдийн нэг Дашлхүмбэд шавилж, төдөлгүй эрдэм чадлаараа гайхагдан тэр хийдийн тэргүүн хамба болтлоо дэвшсэн байна. Тэнд байхад коммунист Хятадын цэрэг Түвэдийг дайран эзлэж улмаар багш олон зуун шавь нарынхаа хамт Балбад дүрвэн гарсан гэдэг.

Багшийн асар их буяны баялгийг монголчууд бид үргэлж болоод сэмхэн сонирхож ирсэн гэж түрүүн дурдсан билээ. Үүний хариу болгож багш хэвлэлд ярилцлага өгөхдөө Надад аав ээжийн өмч гээд орон нутгаас авч гарсан сохор зоос ч байхгүй. Таягаа тулаад дулдуйгаа үүрээд гарсан нэг бадарчин. Гүмбүмд хэдэн жил ном үзэж дараа нь Баруун зууд арваад жил суусан. Тэгээд явж байгаад шавь нар, өглөгийн эзэд, сүсэгтэн олны дэмээр болоод ирсэн. Ном эрдэм гэдэг өөрөө буяны эд баялгийг хураадаг байна. Намайг цугаараа ренбүүчий гэдэг юм. Ренбүүчий гэдэг нь манай хэлээр багш гэсэн үг. Ном авдагт нь ном өгөөд, мэргэ үзүүлдэгт нь мэргэ үзээд, төлгө үзүүлэхэд нь төлгийг нь үзээд гүрэм ном уншаад хүний юу хийлгэе гэснийг хийгээд явсан. Өвчин зовлон учирсанд нь эм тан өгөөд, үхэж одсоны хойтохыг дагаад өгсөн өргөлийг цуглуулаад, өглөө өгснийг өдөрт нь тараагаад, орой өгснийг өглөө нь зарчихаад явлаа. Буяны юмыг буянд нь зарчихаад өөрөө дунд нь мөр бүтэн, гэдэс цатгалан явж өдий хүрлээ. Хурааж нөөцлөсөн юмгүй гэж хэлсэн байдаг. Багшийн Гүрү хэмээх алдар нь Их багш гэсэн утгатай эртний самгарьд үг бол Ренбүүчий хэмээх нь хувилгаан багш гэсэн утгатай түвэд үг гэнэ. Ийм цолтой хуврагын хойт дүрийг тодруулдаг ёстой юм байна. Гүрү Диваа багшийн өмнөх дүр нь нэгэн хувилгаан лам байжээ. Эрхэм багш Монголд олон зуун шавьтай билээ. Тэдний нэг бол МCS-Электорникс-ийн ерөнхий захирал Л.Энх-Амгалан юм. Тэрбээр Гүрү багшийнхаа тааллын дагууд Зөөлөн итгэл яруу үндэсний шашны их саугус хүчит Дорж Шүгдэнгийн цадиг түүх нирваан хүсэгч шинжлэл төгөлдөр лянхуан цэцэрлэг дэлгэрэхүйн залуу наран буюу очир алмааз эрдэнэ хэмээх хөлгөн судрыг хэвлэниин сүсэгт номын шавиудад нь түгээсэн байдаг. Ийнхүү Их багшийг төр нь дээдлэн үзэж шагнан, шавь нар нь хандив жанлаваа өргөн хамтаараа ариунбуяны замаар замнаж өөдлөн авна.

Ш.ЦЭРЭНПИЛ
(өнөөдрийн монгол 2005-10-11 112)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button