Иогоор хичээллэхэд даралт хэвийн болж ходоодны шарх, чихрийн шижин эдгэрдэг

Харин илүүдэл жингээсээ болж өөртөө итгэлгүй болох, өвчинд автах тохиолдол олон. Гэхдээ жингээ хасч эрүүл болохыг тулд хүн бүх хөдөлгөөн хийж, спортоор хичээлллэж чаддаггүй нь үнэн. Тэгвэл хөдөлгөөн хийхгүйгээр, иогийн дасгалын хүчээр эрүүлжиж, бас турах сайхан боломжийг танилцуулах гэж байна. Хэрэглэгчдийн найдвартай түнш Lady төвийн урилгаар ирсэн Сангита Реми хэмээх Балба үндэстэн бүсгүйн зөвлөмжийг танд хүргэж байна.
Олон улсын байгууллагын ажилтан энэ багш Энэтхэгт иогийн дээд шатны сургууль төгссөн, иогийн мэргэжлийн дасгалжуулагч бөгөөд Солонгост урилгдан иог зааж байсан гэнэ.

Сангита багшаа, хөдөлгөөн хийхгүйгээр хүссэн хэмжээндээ хүртэл жингээ хасч болно гэж үү?
Тийм ээ. жин хангалттай хасагдахаас гадна бие махбодь сэтгэл санаа эрүүлждэг. Мөн стресс тайлагдаж нойрондоо сайжирнэ. Түүнчлэн ажлын эрч хүч нэмэгдэнэ. Амьдрын сайхныг мэдэрдэг болно. Стресст орох хэт их идэх ажлын хэт ачаалал зэрэг нь биеийн болон сэтгэл санааны өвчлөлитйг үүсгэдэг. Иогийн дасглаын тодорхой байрлалууднь хүний сэтгэл зүйд тайвшралыг авчирдаг бөгөөд бие махбодийн нэгдлийг хангаж бүхэлд нь эрүүлжүүлэн сэтгэлийг ариусгадаг. Иогоор хичээлллэснээр ходоодны шарх, чихрийн шижин өвчин эдгэрч, цусны даралт хэвийн болдог нь туршлагаар батлагдсан.

Иогоор хичээллэхийг хүссэн хүмүүст насны хязаар тавих уу? Иогийн дасгал хийж сурах хэцүү юу?
Иогийн дасгал сурахад ердөө ч хэцүү биш, мэргэжлийн багшаар заалгах нь мэдээж хамгийн үр дүнтэй байна. Иогийг бүх насныхан хийж болно. Хичээлийн хэт ачаалал, эцэг эхийн буруу харьцаа, үе тэнгийнхэн, компьютер тоглоомд донтох гээд хүүхдүүдийг стресст оруулдаг олон зүйл байна. Иог нь хүүхдийн эрүүл мэнийг сайжруулахаас гадна хүмүүжилд асар их нөлөө үзүүлж өөртөө итгэх итгэл, тайвшрал, ухаарлыг өгдөг.
Монгол эрчүүд ажил бизнес гэж өөртөө зав гаргалгүй явсаар ихэнх нь хөдөлгөөний дутагдалд орж өвчилсөн, илүүдэл жинтэй болсон байна. 40 орчим настай эрчүүдийг харахад ихэнх нь таргалаад том том гэдэстэй болсон байх юм. Бүр залуу эрчүүдэд ч ийм зүйл ажииглагддаг биз дээ. Тийм учраас манай иогийн хичээлд эрчүүд олноороо хамрагдах ядаргаагаа тайлан жингээ хасч эрүүлжээсэй гэж хүсч байна. Иогийн хичээл маань 7 хоногт гурван удаа өглөө эрт хичээллэж байх юм.

Lady сэтгүүл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button