Р.Раш Гашуун гэж тургиад байлгүй дүгнэлт хийж, гар, хөл нийлж ажиллах хэрэгтэй
-МАХН-ын талаар гарч буй шүүмжлэлд ямархуу байр суурьтай байна вэ?
-Би зун наадмын хойно Үнэн сониндоо ярилцлага өгсөн. Энэ ярилцлагадаа намынхаа талаар бодож байгаа зарим зүйлээ хэлэхийг хичээснээ санаж байна. Сүүлийн үед намын дотоод асуудал, шинэчлэлийн талаар Үнэн сонин болон бусадхэвлэл дээр гарч байгаа зүйлүүдийг анхааралтай уншиж байгаа. Энэ жил манай намын хувьд өвөрмөц онцлогтой. Намын Их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцож намын Бага хурлаа, Бага хурал нь Удирдах Зөвлөлийн гишүүдээ шинээр сонгосон. Тиймээс нэг талаар М7ХН хөдөлгөөнд орох нь зайлшгүй гэж үзэж байна. Нөгөө талаар энэ үзэгдлийг нийгэмтэй холбон үзэх ёстой байх. Нийгэмд сайнаасаа илүү саар нь давамгайлаад байна уу даа гэсэн зовинол төрех. юм. Ялангуяа олон түмнийг эмзэглүүлсэн хулгай зэлгий, дээрэм тонуул өдөр алгасахгүй сонсогдох юм. Мэн сүүлийн үед гадаадын иргэд монгол хүмүүсийг зодож занчлаа, өмч, хөрөнгө шамшигдууллаа гэх мэтээр бусармаг зүйл гарч байна. Тэгэхээр намынхаа өнөөгийн амьдралыг нийгэмтэй холбон үзэхээс өөр аргагүй. Ийм нөхцөлд манай нам өөрийгөө сайн сайхан явна, болоод байна гэж үзэж болохгүй. Өнөөдөр манай нам алсыг харлаа гэхэд зөвхөн 2008 оны сонгуулийг ярьж байна. Тиймээс намд алсыг харсан бодлого үгүйлэгдэж байна. Улс орны тусгаар тогтнолын бүрэн баталгаа, үндэсний аюулгүйбайдапзэрэг асуудал МАХН-ын бодлогын анхаарлын төвд байх ёстой. Намын доторхи асуудлаар яриад буй зүйлүүд үнэний хувьтай. Заримдаа нам алдаа, оноондээрдүгнэлтхийж, сайн ярьж чадалгүй, цаг алдаж алгуурладаг явдал бий шүү дээ. Тухайлбал, УИХ-ын 2004 оны сонгуулийн үрдүнголигтой ярьж чадаагүй байсаар Их хурал хүргэсэн. Түүнээс хойш нам жим л байна. Гэхдээ одоо ярихад бас нэг их оройтоогүй асуудал болов уу. Ер нь бол нам еөртөө хичнээн шүүмжлэлтэй хандаж, дүгнэлт хийнэ тэр чинээгээр эрүүлжиж , алсыг харна шүү дээ. Өнөөдөр УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийг манай нам тэртээ тэргүй авна гэж задгай маягтай, мөрөөдлөөр бодоод явж болохгүй. Тэр мөрөөдөл нэгшөнийндотор өвөртороод ирдэг ч юм биш. Хамгийн гол нь ард түмний итгэлийг байлдан дагуулах явдал. Үүний тулд ард түмнийхээ амьжиргааг сайжруулах ёстой. Яагаад тэр өвгөд хөгшид Төрийн ордонг тойрч, энэ хэдэн хамгаалагчид нь үүд хаалгаа цоожлоод хүн оруулж, гаргахгүй байгаа юм. Нийгмийн амьдрал л болохгүй байгаагийн шинж. Бид хангалттай ярьж, хоосон тунхаглаж байна. Алив гээд ханцуй шумлан орох л хэрэгтэй байх юм.
-Сүүлчийн хоёр сонгуулийн үр дүнгээр МАХН-ын нэр хүнд сайн байна гэсэн дүн гарлаа. Гэвч жирийн гишүүд нь намдаа тэр бүр сэтгэл хангалуун бус байх шиг?
-Тиймээ. Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулийн үр дүнгээр ард түмэн манай намд итгэх итгэл асар их байна. Гэвч нам итгээд байна гээд бардам байж болохгүй. Нэгдүгээрт сонгогчдын итгэлийг алдагдуулахгүй байх.хоёрдугаарт батжуулах ёстой. Үүний тулд өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй. Тэр жирийн гишүүдийн яриад байгаа зүйлд дүгнэлт хийх ёстой. Халаа сэлгээ хийж, ажилгүй болгож намын гишүүдийг гомдоож байгаа зүйл өдий төдий байна. Ээлжит сонгуулиуд дууслаа, 2008 он хүртэл гээд гүү тавьж байгаа юм шиг ногт, чагтыг нь мултлаад орхиж болохгүй шүү дээ. Намынхаа гишүүдийг хамгаалаж, нэр хүндийг нь өргөх ёстой. Ингэж байж нам, намын гишүүдын холбоо нягтрах ёстой. Угаас нам гэдэг чинь намын гишүүд л гэсэн үг шүү дээ. Намын гишүүд гэдэг чинь ард түмэн юм байгаа биз дээ.
-МАХН-ын Бага хурал удахгүй хуралдах гэж байгаа. Энэ хурлаас Таюу хүлээж байна вэ?
-Намын үйл ажиллагаа төгөлдөржих, ажил хэрэгч тал руугаа явж байгаа. Одоо хуралдах Бага хурлаар нэлээд асуудал шийдэх байх гэж хүлээж байна. Урьд нь Бага хурлаа нэг их тоодогүй, Удирдах Зөвлөлдөө хамаг юмаа төвлөрүүлчихдэг байлаа шүү дээ. Гэтэл сүүлийн үед Бага хурлын үүрэг роль өсч эхэлсэн нь намын эрүүл саруул үйл ажиллагаанд дэм болж байгаа. Өнгөрсөн хавар болсон Бага хуралд 17-18 хүн үг хэлсэн шиг санагдаж байна. Тэр үед хурлын танхимд улс орны хэмжээний амьдрал бууж байлаа. Харин Удирдах Зөвлөлийн хэдэн гишүүд улс орны асуудлыг тиим хэмжээгээр мэдэрнэ гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс Бага хурлын ач холбогдол урьд байгаагүйгээр өсч байгаад олзуурхаж буй. Ер нь намын Бага хурлын ажил хэрэгч байдал тун тааруухан байсан. Тэр хэмжээгээр Бага хурал цөөхөн хуралдаж байв. Түүний хажуугаар намын Удирдах Зөвлөлийн шийдвэр тэр бүр олон түмэн дунд ил тод байж чадаагүй.Энэ бол манай намд шүүмжлэп өрнөх нэг шалтгаан ч байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнгөрснөө хэт муулах, үгүйсгэхэд би дургүй. Авахыг нь авч, гээхийг нь гээх л хэрэгтэй.
-Намын анхан дунд шатныхан биднийг харж үзэхгүй байна, хэт удирдлагаа шүтдэг гэж гомдоллох юм. Яагаад нам доод шатаа анхаардаггүй юм бол?
-Намын доод шатны байгууллагуудын үйл ажиллагаа тааруухан явагддаг нь үнэн. Дээрээ учир зүйгээ олж, бодлогоо сайн тодорхойлж, намын анхан шатны байгууллагуудаа зэвсэглэж өгөх хэрэгтэй байх. Түүнээс биш намын Их хурлын материалыг унш гээд ном шидчихээд суугаад байвал хэцүү шүү дээ. Нөгөө талаар намын боловсон хүчний асуудлыг энд ярих хэрэгтэй. Намын боловсон хүчнийг тохиолдлын журмаар ажилдтомилж байна. Дээхнэ үед шүдийг үзэж, сүүлийг нь сөхөж байж л ажил авдаг байлаа. Өнөөдөр энэ тал дээр нам муу ажиллаж байгаа нь нууц биш. Намын боловсон хүчинг шилж сонгох, байршуулах систем алдагдаж байна. Манай нам дан ганц өөрөө өөрийгөө бодох биш, улс орондоо тэргүүлэх үүрэгтэй нам. Тиим учраас манай нам ямархуу байр суурьтай ажиллана, тэр хэмжээгээр монголын улстөр, нийгмийн оистем тогтворжино.
-Нам боловсон хүчнээр хангалттай гэдэг. Гэтэл хэрэг дээрээ хэлтсийн дарга хийхээр хүн олддоггүй гэж ярьдаг юм билээ?
-Манай нам боловсон хүчнээр хангалттай гэж дээлээ сугалдралчихаад ханхалзаад байх онц биш. Хамгийн гол нь залуучуудаа оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ залуучууд л гол юм мэднэ гэчихээд хөгшчүүлээ нэг их ойшоож үзэхгүй тал байна. Хэрэг дээрээ сонгуульд тэд морь, нохой мэт жинхэнэ үнэнчээр зүтгэж байдаг, тэднийгээ гомдоож болохгүй. Ахмад залуу үеийг зөв хослуулах л хэрэгтэй.
-МАХН-д бужигнаан үүслээ. Юу болоод байна вэ гээд л бичиж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сонин хэвлэл дээр гарч байгаа зүйл бол манай нам эрүүлийн шинж. Нам гэдэг чинь хөдөлгөөнгүй, тунамал ус биш.
-Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд яагаад ярьж болоогүй юм бол?
-Намд сахилга байх ёстой. Сахилга байна гээд ардчиллыг дарж болохгүй, ардчилал гээд сахилгын үүрэг ролийг үгүйсгэвэл анархизм болно. Зөв хэм хэмжээнд нь байлгах асуудал. Өнгөрсөн дөрвөн жилд ардчилал нь хумигдангуй байжээ гэх дүгнэлттэй санал нэг байна. Ялангуяа жигүүрийн хэдийг хичнээн ч чичлэхэв дээ. Тэд адилхан манай намын улсууд. Тэд намын Их хуралд идэвхтэй оролцеон, дараагаар нь сонгуулиудад өглөө оройгүй л гүйлээ. Тэднийг тасраад явчих гэж байгаа, намыг дотроос нь хагалан бутаргах гэлээ гээд яриад байгаатай санал үл нийлж байна.
Жигүүр зөв л юм яриад байгаа. Өнөөдрийн жигүүрийн яриад байгаа зүйл намын бодлого шийдвэрт ороод явчих юм бол яваандаа эх бисэндээ шингэнэ шүү дээ.
-Бас жигүүрийхнийг албан тушаал горлигчид гэдэг?
-Тэд тэгэхээр эрчүүд биш.
-Энэ өрнөөд буй шүүмжлэл намд хэр нөлөөлж чадах бол?
-МАХН хэвтэрт ортлоо өвчилсөн нам биш. Машин техникт засвар хийдэг шиг биеэ эрүүлжүүлэхийн тулд зарим нэгэн зөөлөн тариаг хийж болно. Украины бүгд хуралд Бережнев дарга Шүүмжлэл шоколад биш гэж хэлсэн. Тиймээс гашуун гэж тургиад байх биш, дүгнэлт хийжгар, хөл нийлж лажиллах хэрэгтэй.
-Намын шинэчлэлийг хаанаас хийж эхлэх ёстой вэ?
-Аливаа юмны цөм болсон дээрээс нь оуюу удирдах байгууллагуудаас эхлэх хэрэгтэй. Дээр тунараад байвал дор хичнээн бужигнаад нэмэргүй.
Зарим нэгэн халаа сэлгээ байх ёстой. Эргэн тойронд байгаа зүйлдээ сайтар дүгнэлт хийж ажил хэрэгчээр, амины гэдэг зүйлээс албаа салгаж ялгах хэрэгтэй байх. Та нам төгөлдөржих, ажил хэрэгч тал руу явж байгаа гэж дүгнэлээ. Ганц жишээ хэлэхгүй юу? Өнгөрсөн Их хурлаар гишүүдийг заалнаас нэр дэвшүүлж, түүнийг нь олон хүн хэлэлцэж санал хураах замаар Бага хурлын гишүүдийг сонгосон нь маш зөв алхам байсан. Хэн хэн нь хариуцлагаа ухамсарлаж чадсан гэж дүгнэсэн. Урьд нь хэн нэгэн нэрдуудаж, түүнийг нь гар өргөн сонгодог байлаа шүү дээ.
-Нам, төр хоёр хэт хутгалдснаас намчирхал бий болж байна. Үүнд МАХН ч бас зүгээр байхгүй л байгаа байх?
-Хүний өөрийн гэлтгүй аль ч намд ийм байдал харагдаж байгаа. Яг хэрэг дээрээ нам нь төрийн багана шүү дээ. Нам нь багана, төр нь тооно. Харин намын шилдэг хүмүүс төрд гарч байх ёстой. Гэтэл хэт намчирхал үүсч, яамдуудыг намууд хувааж, өмчирхөх жишээтэй. Уг нь тэр яам нь намынх биш төрийнх шүү дээ. Үүнээс үүдэж яаманд ажилладаг төрийн албан хаагчид хоёр гоолны хооронд өшиглөгддөг бөмбөг шиг л болжээ. Сайд нь МАХН-ынх, АН-ынх байж болно. Гэхдээ яам нь намынх байж болохгүй. Улс орны эрх ашиг гэж том эрх ашгаа барих ёстой. Уг нь манай намын язгуур эрх ашиг улсын эрх ашиг шүү дээ.
Халаа сэлгээ наана цаана юм байлгүй яахав. Одоо тэрнийг хална, тэд үлдчихлээ гээд халж сэлгэвэл арай дэндэнэ биз дээ.
Улстөрийн ажил, бизнес хоёр салангид байх ёстой. Гэхдээ огт тусгаарлагдмал вакум шиг явж чадахгүй. Намыг яаж санхүүжүүлэх вэ гэдгийг намын Бага хурлаар ярих байх. Албан тушаалын төлөө намд бизнесменүүд ирж орж байгаа. Аль ч намд ийм үзэгдэл байна. Гэхдээ албан тушаалыг бизнес эрхлэх гүүр болгож байгаа хамгийн нь эмгэнэлтэй.
Л.БАТЗАЯА
(үнэн 2005-10-11 199)