Далд казиног ил гаргая
Өнөөдөр хүн төрөлхтний оюуны ертөнц хоосорч хүнээс хүний үнэр үнэртэхгүй болсон хачин цаг хаяанд ирээд хаалга тогшиж байна. Энэ бол аймшигтай, гутамшигтай, инээдтэй бөгөөдэмгэнэлтэй явдал юм.
Монголд өнөөдөр Электрон хүрд, Автомат трглоом, Буухиа таавар, Лотто, Бинго гээд аз сорьсон тоглоомын газар олширч, үйлчлүүлэгчид ч хэдэн мянгаараа бий болжээ. Энэхүү автомат шидэт тоглоомын цаана казино хэмээх мөнгө хүүлэгчдийн далд бизнес хүчтэй түрсээр байна. Иймэрхүү газруудын байнгын үйлчлүүлэгчид нь Монголдоо од модхон болсон урлагийнхан, бизнесийн хүрээнийхэн, улстөрчид, спортын алдартнууд.
Хууль хэрэгтэй, хэрэггүй хэмээн маргаж мэтгэж суусаар байтал та бидний дуңц далд бизнес хэдийнэ цэцэглэж орхижээ. Автомат тоглоом хэмээх айдас төрүүлэмгүй нэртэй энэ уурхайгаас урсан ирэх тэр их мөнгөний хэд нь монгол хүний хэтэвчинд орж, хэд нь хилийн чанад руу урсдаг бол оо, мэдэх юм алга. Энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсээр байх уу, тер, засгийн өндөрлөгуүд ээ. Та бүхэн эрхбиш нэгийг бодсоор л байгаа байх. Гэхдээ яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ? Ингэж нүдээ аньж, чихээ дарсаар байтал өнөөх далд бизнес маань хегжсөөр Монголын зах зээлийг залгих нь. Залгих нь ч гэж дээ залгиад эхэлчихсэн байна. Учир нь автомат тоглоомын газрын эзэд бүгд харийнхан.
Манай улсын ХЗДХЯ-наас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг тоглоомын газрууд 30 орчим бий гэнэ. Энэ бүхний цаана хууль үл мөрдех тусгай эрх мэдэлтэй их гарын тоглогч хэмээх казиночид тусгай харгалзагчдаар биеэ хамгаалуулан тохилог нууц байранд мөнгө хүүлсээр сууцгаана. Жишээ нь, чех иргэд рулетийг компьютертэй холбон компьютерийн тоглоом нэр өгөөд л тоглуулж байна. Урт цагаан, Баянбүрдийн ойрхавиар, ер нь Монголоор дүүрэн нууц бизнес бий болчихсон байна шуу дээ. Гэтэл нөгөө хууль дүрэм нь хаана үйлчилдэг, хэн түүнийг сахиулдаг нь тодорхойгүй байсаар. Далд нууц бүхэн аймшигт хор уршиг дагуулдаг гэдэг биз дээ. Гадаадынханд хандаад ганц үг хэлчихье. Элдэв жаргал хэмжээтэй, эцэст нь телех үнэтэй байдаг юм шүү.
Бооцоо ба аюул занал
Ширээ тойрон суусан том тоглогчид. Тэд хэдэн мянга, хэдэн саяар бооцоо тавина. Нэгэнт л тоглоом хойно нэг нь хожиж нөгөө нь хожигдох нь жам ёсны хэрэг. Гэтэл өгсөн, авсан эзэн нь тодорхой учраас бие биендээ гомдож, шаралхаж, эцэст нь заналхийлдэг. Ингээд хөөрхий нэг нь учир битүүлгээр хорвоог орхих нь бий. Энэ бол далд тоглоомын хор уршиг. Саяхан даа, мөрийтэй тоглоомонд донтсон залуус ШТС-д халдаж 20-иодхон настай залуугийн амийг бүрэлгэсэн хэрэг гарсан шүү дээ. Монголчуудын хэдэн төгрөгийг үзсэн шуналт гаднынхан мөрийтэй тоглоомын нууц түлхүүрийг мэдэхгүй биднээр тоглож, эцэст нь хооронд нь халз тулаан бий болгож байгаа нь нууц биш ээ. Гэвч энэ бүхний эцэст бид эхлээд нээлттэй зах зээлээ, дараа нь онгон уудам тал нутгаа адцаж, цаашлаад бид өөрсдөө харийнхны боол болох цаг аль хэдийнэ хаяанд ирчихсэн байна. Одоо бид яах ёстой бэ? Хамгийн гол нь хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлээд энэхүү бултганаж буй нууц казинонуудыг булшин дээр нь гаргаад ирвэл бүгшиж өмхийрөх дөхсөн энэ агаар сая нэг цэвэрших биз.
Нууц казиног нууцаар хөгжүүлсээр байх уу
Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн чех залуу охид, залуусыг дилерийн ажилд бүртгэж, зочид буудалд шөнө дөлөөр сургалт явуулж байна гэсэн яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсныг уншигч Та санаж байгаа биз ээ. Үүгээр ч зогсохгүй нууц казино хэдэн арваараа бичил маягаар байршин үйл ажиллагаагаа явуулж дилер охидыгоо 150-200 мянган төгрөгийн хооронд цалинжуулдаг гэх. Тэгвэл өнөөдөр ямар байгаа бол оо? Ингээд энэ асуултын хариултыг олох үүднээс шөнийн аялалд гарлаа. Энэ ертөнцийн зах зухаас ч болов мэдэхийгхүссэн миний сэтгэл догдолж байсан ч нэг талаар айж байлаа. Хамгийн эхэнд зорьж очсон газар маань Баянбүрд төвийн яг баруун талд байрлах Joker’s автомат тоглоомын төв. Нэлээд том заалтай эднийд олон хүмүүс орж гардаг аж. Гэвч биднийг заал руугаа алхам ч ойртуулсангүй. Гадаа хаалгыг нь онгойлгож босго дававуу, үгүй юуүүдэндзогсоо хамгаалагч нь бидэнд ойртон ирээд дээрээ доош, доороос дээш хачин жигтэй хараад,
-Уучлаарай, та нар яах гэж байгаа юм бэ?
-Орж сонирхох гэсэн юм. Үнэхээр сонирхолтой санагдвал оржтоглох гэсэн юм л даа.
-Ингэхэд та хэдтэй вэ?
-25-тай.
-Тэгвэл одоо эндээс гарна уу. Манайд 30-аас дээш насныхан үйлчлүүлдэг юм гэлээ.
Эргэн тойрныг ажвал үүдний дугуй ширээн дээр хижээл насны гурван хүн сууж хоорондоо ямар нэг зүйлийн тухай нууцхан ярилцаж байх нь харагдав. Мэн кассчин эмэгтэй биднийг эвгуй харцаар харж байх юм. Энэ бүхэн цаанаа ямар нэг юм хэлээд л байна даа хэмээн бодсоор гарч явлаа. Ингээд бидний эхний оролдлого бүтэлгүйтэв.
Харин дараагийн зорьсон газар маань баруун дервөн замын хойно байрлах Элба дэлгүүртэй хаяа залгаа B.G Poker World гэсэн нэртэй автомат тоглоомын газар. Эднийх мэн л биднийг хүлээн авсангүй. Харин үүдээр нь шагайх зуураа хэдэн зүйлсийг ажиглаад амжив. Ихэвчлэн 25-40 орчим насныхан үйлчлүүлжбайв. Бүгдэрчүүд, эмэгтэй хүн нэг ч байсангүй. Тэд тоглоомондоо хамаг анхаарлаа төвлөрүулчихсэн, өөр нэгнийг анзаарах сехөөгүй байлаа. Эднийх 12-24 цаг хүртэл ажилладаг юм билээ.
Далд бүхнийг ил гаргах ганцхан арга
Гадаадынхны халаасыг дүүргэдэг нээлттэй зах зээлээр бид яах юм бэ. Энэ утгаараа Монголд ашигтай, үр өгөөжтэй хуулийг батлан хэрэгжүүлж чадвал улсын төсөвт төдийгуй Монголын хүн амын амьжиргаа төчнөөн хэмжээгээр дээшилнэ. Ямар ч байсан одоо байгаагаасаа хавьгүй дээр байх нь хүн бүхэңц тодорхой. Өнөөгийнх шиг байдал удаан үргэлжилж, казино хэмээх мөнгөний үүдийг даган үл үзэгдэх янхандалт, мансууруулах бодис зэрэг бузар булайг дагуулсан аймшигт зүйлүүд эцэстээ дийлдэхээргүй ачаа болон монголчуудын нуруун дээр ирэх болно шүү дээ.
Одоогоор нийслэлд хичнээн хууль буе нууц казино ажилладаг, үүнийг дагаад ямар гэмт хэргүүд тэлэн байгааг бид одоохондоо мэдэхгүй л байна. Жуулчдын анхаарлыг зүй ёсоор татахуйц энэхүү тоглоомын өртөнцийг төрийн зохицуулалттай болгоод өгвөл үндэсний орлого нэмэгдэх нэгэн чухал эх үуевэр бий болох боломжтой юм. Дэлхийн 100 гаруй оронд казино буюу мөрийтэй тоглоомын газрыг албан ёсоор хүлээн зөвшөердөг бөгөөд тэдгээрт 2000 хол давсан тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулдаг. Каэиногоос үндэсний үйлдвэрлэлийнхээ 50-80 хувийголдог Лас Вегас, Макао, Монта Карло зэрэг хот, улс өнөөдөр дэлхийд толгой цохиж байна. Бид яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь хууль эрхэүйн орчинг нь л бүрдүүлээд өгчихьө.
Ц.АЗЗАЯА
(үнэн 2005-10-11 199)