Эхнэрийнхээ хууль бус ажиллагааг хаацайлж буй цагдаад ёс зүй гэж байна уу
Ингэснийхээ төлөө буруутай булхайтай хүмүүсийн хараалыг идэж, муу муухайгаар хэлэгдэж, бусдын мууг үзэж, улыг шагайсан нэр зүүж хоцордог хүмүүс. Ажил үүрэг нь иймээс хойш манай улсын байцаагчид хяналт шапгалтаар өч төчнөөн булхайг илрүүлсээр байгаа. Харамсалтай нь, төрийн цагдаагийн мөрдөс зүүсэн хүн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг үл тоомсорлосноор барахгүй бүр эсэргүүцэл үзүүлсэн явдал гарчээ. Уг нь төрийн цагдаа, улсын байцаагч хоёр хууль бус явдалтай тэмцэж, таслан зогсоодгоороо адил үүрэг, зорилготой хүмүүс. Гэтэл төрийн ажил үүргийг гүйцэтгэж яваа хүмүүсийн нэг нь нөгөөдөө хүндрэл учруулж, зорилгоо умартана гэдэг даанч болчимгүй явдал юм.
Бэлх дэх шаврын ордоос зөвшөөрөлгүйгээр шавар олборлон их хэмжээгээр тоосго үйлдвэрлэн борлуулж байсан иргэн А.Ариунцэцэгийн хууль ёсны нөхөр нь цагдаагийн дэслэгч Д.Бүтэнбаяр юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг. Эхнэр А.Ариунцэцэгийнх нь хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хураасан тоосгонд нь акт үйлдэн хүлээлгэн өгөх гэхэд актыг хүлээн аваагүйгээр барахгүй санаатайгаар зугатсаар өнөөдрийг хүрч байгаа юм байна. А.Ариунцэцэг нь Бэлхээс шавар олборлохдоо олборлолт явуулах эрх байхгүй, ямар ч лиценз зөвшөөрөлгүй, дээрээс нь бүтээгдэхүүний стандарт, аюулгүй ажиллагааны зааваргүйгээр шавар зуурч, тоосго үйлдвэрлэн борлуулж байсныг УМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын албанаас газар дээр нь хийсэн шалгалтаар тогтоосон аж. Иргэн А.Ариунцэцэгийн энэхүү буруутай үйл ажиллагаанд нь Ашигт малтмалын тухай хуулийн 11.2, 52.1.1 дүгээр зүйлийг үндэслэн улсын байцаагчид акт үйлдэж, торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Бэлхийн ордоос ашигт малтмал олборлож байсан Бэлх нуур ХХК-ийн ашигт малтмал ашиглах 1251А тоот гэрчилгээ нь 1999 онд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Ач мандал компанид шилжсэн байдаг. Энд өмнө нь шалгалт оруулж долдугаар сарын 7-ны өдөр улсын байцаагчийн 09/70/2089 тоот дүгнэлт гарч анхааруулга өгч байсан байна. Гэтэл улсын байцаагчийн тавьсан шаардлагыг үл ойшоон үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Тэндээс шавар олборлодог Бэлх нуур ХХК нь А.Ариунцэцэгт хөрөнгийнхөө 50 хувийг шилжүүлсэн гэх боловч үнэн хэрэг дээрээ компанийн дүрмэнд өөрчлөлт оруулаагүй, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байжээ. Энэ нь нэг ёсондоо заль мэх хэрэглэсэн явцгүй арга. Ер нь янз бүрийн хууль бус ажиллагаа явуулдаг компани үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгөө өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн дүр эсгэдэг боловч угтаа өмнөх үйл ажиллагаагаа явуулсаар байдаг муу зуршил ихэд дэлгэрчээ. Энэ байдал дээрх компанид давтагдаагүй гэх үндэслэл алга. Ямар ч байсан А.Ариунцэцэгийн зөвшөөрөлгүй үйл ажиллагааг таслан зогсоосон улсын байцаагчийн актыг хүлээж авахгүй өч төчнөөн хугацаа алдаж, чирэгдүүлж буйг санаатай үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй биз ээ.
Шалгалтын үеэр А.Ариунцэцэгийн нөхөр болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн харъяа Дамбадаржаагийн цагдаагийн тасгийн. ажилтан дэслэгч Д.Бүтэнбаяртай уулзахад Би энэ компанийн 50 хувийг худалдаж авсан.Эхнэр маань авсан гэж мэдүүлж байжээ. Тэр тврийн алба хашихын зэрэгцээ өөрийн нэрээр бизнес хийж байгаа нь нотлогдвол энэ нь гэмт хэрэг болох нь дамжиггүй. Өөрийнх нь биш юмаа гэхэд эхнэрийнх нь нэр дээрх бизнес мөн тул тэр хууль ёсны эхнэртэйгээ уулзуулах, актыг хүлээн авах хэрэгтэй баймаар. Гэтэл Эхнэр маань төрчихсөн байгаа. Манайх гадны хүн оруулахгүй хөл хорьсон гээд гэрээ ч зааж егөхгүй, эхнэртэйгээ ч уулзуулахгүй өдийгхүрчээ. Түүгээр үл барам дэслэгч Д.Бүтэнбаяр нь үйлдвэрийн ажилчдыгтурхирч, улсын байцаагчдыг хяналт шалгалт хийн үүргээ гүйцэтгэж байхад нь санаатайгаар саад учруулсан аж. Ингэж явсаар 2005 оны есдүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийн дарга дэд хурандаа Энхбаярын албан өрөөнд өмгөөлөгч Эрдэнэбаярынх нь хамт албан ёсоор уулзахад актыг хүлээн авахаас эрс татгалзсан мөртлөө актыг хувилж авсан байна. Түүнээс хойш Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ш.Энхбатын нэр дээр нөхөр Бүтэнбаярыг уулзуулах талаар хүсэлт гаргасан ч таг чиг. Одоо хурандаа Ш.Энхбат ажлаа хүлээлгэн өгсөн болохоор шинэ даргын нэр дээр дахин хүсэлт гаргах хэрэгтэй болж байх шиг байна.
А.Ариунцэцэг нь хууль бусаар сая шахам тоосго үйлдвэрлэн борлуулсан нь тэдний тайлан тооцооноос тодорхой байдаг. Ийм хууль бус ажиллагааг нэг гэрт толгой холбон амьдарч буй хууль ёсны нөхөр нь мэдсээр байж таслан зогсоохгүй, бүр өөгшүүлэх маягтай явж иреэн нь төрийн, тэр тусмаа цагдаагийн ажилтны ёс зүйг уландаа гишгэсэн явдал биш гэх үү. Энэ талаар ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир болон Хэрэг бүртгэх албаны дарга нарт албан бичиг явуулаад байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагын удирдлагууд ажилтныхаа ёс зүйтэй холбоотой асуудалд зориуд анхааран. холбогдох арга хэмжээг авна гэдэгт УМХГ-ын улсын байцаагчид найдаж сууна. Мөн торгуулийн арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн актыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдэд хүргүүлсэн тул ут асуудлыг үнэн зөвөөр нь нааштайгаар шийдэж өгнө гэдэгт тус байцаагчид итгэж байгаа юм.
Н.ОЮУНДЭЛГЭР
(үнэн 2005-10-11 199)