БСШУ-ны сайд П. Цагаан ЮНЕСКО-гийн бага хуралд оролцоод ирлээ

Тус чуулганд 194 гишүүн орны төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр ЮНЕСКО байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө.

Манай төлөөлөгчдийн тэргүүн БСШУ-ны П. Цагаан чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан үндэсний шилдэг уламжлал, үнэт зүйлс, байгаль, соёлын үнэт өвийг хамгаалан, хөгжүүлэхэд Монгол Улсад ЮНЕСКО урьдын адил дэмжиж хамтран ажиллана гэж итгэж байна гэж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Мөн Бүх нийтийн боловсролын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Бүх нийтийн боловсролын Дакарын зорилтуудад хүрэхийн төлөө сургууль завсардалтыг багасгах, насанд хүрэгчдэд боловсрол нөхөн олгох, техникийн болон мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, боловсролын тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгох зэрэг асуудлаарх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Манай төлөөлөгчдийн тэргүүн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал К.Мацуура болон ОХУ, БНХАУ, АНУ, Малайзи, Марроко, Тайланд зэрэг улсын Боловсрол, соёлын сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Чуулганы ажиллагаа 2005 оны 10 дугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button