Дорно-Өрнийн анагаах ухааны академи байгуулагдлаа

Энэ зуун болон дараагийн зуунд анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн тогтолцоо нь уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны нэгдмэл тогтолцоо байх болно гэдэгт олон улсын энэ салбарын эрдэмтэд санал нэгдэж байгаа юм байна.Тэд нэгдмэл тогтолцоог бий болгохын тулд Гурав дахь зүйлийг буюу уламжлалт анагаах ухаан судлал гэдэг шинжлэх ухааны шинэ чиглэлийг гаргаж байж энэ хоёр анагаах ухаан тус тусдаа байхдаа бие биеийг таньж чадаагүйг өөрчилж танилцах кодыг олно гэж үзэж байгаа юм байна. Үүийг монгол эмч нар олж чаджээ гэж саяхан Монголд хуралдсан Дорно-Өрнийн анагаах ухааны хосолмол тогтолцоо олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогсод санал нэгтэй дүгнээд дээрх академийг байгуулах санал гаргасан байна. Энэ дагуу уг академи байгуулагдаж Ерөнхийлөгчөөр нь доктор М.Амбага сонгогдоод байгаа ажээ. Академи уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах суурь судалгааг эс, молекул, мембран, рецепторын түвшинд гүнзгийрүүлэн явуулах, судалгаан дээрээ түшиглэн эмчилгээний шинэ арга боловсруулах, шинэ эмийн бэлдмэл гарган авах зэрэгт үйл ажиллагаа нь чиглэх ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button