Урвуу хамаарал үнийн өсөлт

Өөрөөр хэлбэл, 607 тэрбум гаруй төгрөг улсын нэгдсэн төсөвт орсон байна. Үүний 80 орчим хувийг татвараас, 17 татварын буе орлого бүрдүүлж буй бөгөөд гурван хувийг тусламж эзэлсэн аж. Тусламжийн орлого өссөн гэсэн үг л дээ. Харин өнгөрсөн хугацаанд улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 511 тэрбум төгрөг болжээ. Уг нь энэхүү зарлагыг 602 тэрбум байхаар төлөвлөж байсан ч түүндээ хүрсэнгүй. Үүнээс урегал зардал мөн л 80 орчим хувийг, харин эргэж төлөгдөх цэвэр зээл 12 гаруй хувийг эзэлж байгаа нь туе тусынх нь хувьд өссөн үзүулэлт юм байна. Бараа, үйлчилгээний зардалд нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн бараг тал хувийг зарцуулж. Цалинд 20 гаруйг нь зарцуулсан бол 30 дөхсөн хувийг нь бараа, үйлчилгээний бусад зардал эзэлсэн байна. Тэрхүү бараа үйлчилгээний бусад зардлын багагүй хэегийг түлш, халаалт, тээвэр, шатахуунд тавиад туучихжээ.

БАЯН-ӨЛГИЙН БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ ХАМГИЙН ӨНДЭР
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф суурь үе /2000 оны арванхоёрдугаар сар/-ийнхтэй харьцуулахад 39.6 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 9.5 хувь өссөн аж. Хэдийгээр улирлын шалтагаар зарим бараа, үйлчилгээний үнэ буурсан ч үнийн өсөлт Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд сүүдрээ тусгасаар байгаагийн илрэл юм. Бүс нутгаар нь авч үзвэл, Баян-Өлгий аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тариф хамгийн ихээр өссөн бол Дорноговь аймагт маш бага үнийн түвшинд хүрсэн байна.

МАХ, ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ЯАГААД БУУРАВ?
Өргэн хэрэглээний бараа, бүтээгдэхүуний үнэ, тариф өмнөх сартай нь харьцуулахад буурсан боловч өмнөх оны төгсгөлийн үеийнхээс өссөн байх юм. Сүүлийн нэг сарын дотор хүнсний бараа, гэр ахуйн барааны үнэ илт буурсан билээ. Хэдхэн сарын өмнө килограмм нь 3000 төгрөгт хүрэх дөхөж байсан махны үнэ 1700 төгрөгт тогтож, ногоо хураалтын үе ирснээс хамаарч, төмс, хүнсний ногооны үнэ ч хямдарсан. Гэхдээ л урьд жилүүдийн үнээс хамаагүй өндэр байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

ХАЛУУН УСНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
Энэ оны эхний зургаан сарын статистик мэдээллээр орон сууц, түлш, цахилгаан, тээврийн үнэ 0.8 хувиар буурлаа гэсэн хачирхалтай дүн гарч байсан. Гэтэл гурван сарын дараа орон сууц, түлш, цахилгааны үнэ 6.4 хувиар өсчихсөн байна.
Тухайлбал, халаалтын үнэ, халуун уены үнэ, цахилгааны үнэ, нүүрс, модны үнэ тэр чигтээ нэмэгдчихээд буй аж. Халуун уены үнэ гэхэд л бараг 20 орчим хувиар өссөн гэнэ.
эмнэлэгт хэвтэхэд

ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ МӨНГӨ ТӨЛНӨ
Эм, тариа эмнэлгийн үйлчилгээний үнэ уг нь тогтвортой байсан юмсан. Гэтэл бас л нэмэгдчихэж. Шүдний эмчид үзүүлэх, лабораторийн шинжилгээ хийх хэле, эмнэлгийн ор хоногийн дундаж хэле 6.7-16.6 хувь хүртэл өсчихөөд байна. Мөн дотоодын төмөр замын хэле 24.7 хувь, онгоцны билет 7.6 хувь, хот хоорондын таксины хэле 55.6 хувь, бензиний үнэ 17.4 хувиар өссөн. Бараа, үйлчилгээний үнэ *өсөх хэрээр л ард түмний амьдрал буурч байгаа гэсэн урвуу зарчмаар үүнийг тайлбарлахад төвөггүй ч таагүй дүгнэлтэд хүргэх нь дамжиггүй.

23000 ХҮН ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ БОЛОВ
Он гарснаас хойш ДОХ-оор өвчлөгедийн найман тохиолдол бүртгэгдлээ. Халдварт ДОХ өвчний вирус тээгч илэрсэн тухай хирдхийлгэсэн мэдээлэл энэ сард л гэхэд хоёр удаа гарсан. Өнгөрсөн есөн сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 23.7 мянгад хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр мянга гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Ийнхүү улсын дунджаар 10 мянган хүн тутамд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 93 болж, өнгөрсөн оноос долоон хүнээр нэмэгджээ гэсэн үг. Монголын хүн ардыг хамгийн ихээр нэрвэж буй халдварт өвчнүүд нь заг хүйтэн, трихомониаз. Нийт өвчлөлийн 40 гаруй хувийг энэхүү хоёр төрлийн өвчин эзэлж байна. Эхний есөн сарын дотор нийт 422 мянган хүн эмчлэгдэж, 11 мянган хүн эмнэлэгт энджээ. Хувийн эмнэлгүүд туе саруудад 3.1 тэрбум төгрөгний төлбөртэй үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бөгөөд энэ нь 562 мянган хүний эмчилгээнийхээ зардалд төлсөн мөнгө юм.

Д.ДАМДИНЖАВ
(өнөөдрийн монгол 2005-10-12 113)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button