АН-ынхан давхар цохилтод орлоо

Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Сүүлийн үеийн хамгийн сенсаацтай асуудлын нэг болохоор гишүүд ширүүхэн тулах шинж хэд хоногоос мэдрэгдэж байсан. Өөрөөр хэлбэл, бүлгүүд уг асуудлыг тус тусдаа хоёр гурван ч удаа хаалттай авч хэлэлцсэн бөгөөд хааш нь эргүүлэхээ шийдэх гэж анхныхаа нүүр тулсан уулзалтыг хийж байгаа хэрэг. Гэтэл яг цагаа болоход олигтой ч асуулт тавих гишүүн бараг гарсангүй, сүртэй санал шүүмжлэл ч өрнөөгүй.
Байнгын хороо хоёр асуудал хэлэлцсэн. Эхнийх нь Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд ганцхан Р.Гончигдорж гишүүн асуулт тавьсан. Батж.Батбаяр гишүүний асуулт ч гэмээр, санал ч гэмээр зүйлийг холбогдолгүй гэж үзээд хариулт өгөх хүн гарсангүй. Мань хүн АН-ын бүлэг байгуулж яагаад болохгүй гэж. Юу нь болохоо байчихав. Бид та нарын үгээр л явж ирсэн биш үү гэж хэлэлцэх асуудлаасаа хадуурч хувьсгалт намынхан руу агераад авна лээ.
Гишүүдийн саналыг сонсч дууссаны дараа Цэцийн дүгнэлтийг зөрчсөн гэдэг дээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдээс ганцхан С.Оюун гишүүн дэмжсэн санал өгсөн.
Ингээд Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн 3-д Нам үйл ажиллагаагаа зогсоосон. Нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно гэсэн заалт нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэсэн заалтыг, Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн Нам үүсэн байгуулагдаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцож болно гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.
Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт байв. Харин энэ асуудал дээр нэлээд олон гишүүн санал хэлсэн.
Гишүүн О.Энхсайхан -2000 оны сонгуулийн үр дүнд МАХН, Эх орон-Ардчилал эвсэл ойролцоо суудал авсан. Эвслийнхэн тухайн үед найр наадам болоод хүзүү сээрээрээ тэврэлдээд, үр дүнд нь сайхан гэр барьсан. Харамсалтай нь түүнийгээ нураасан. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Ард түмэн лав биш. МАХН ч биш. Бид өөрсдийн буруугаас болж тиим алдаа гаргачихаад сүүлд нь ингэж гоншигонох хэрэггуй. Үүнийг манай намын дарга нар ойлгоорой. Та нар минь арай өөр зохион байгуулалтад орж шинэ сэтгэлгээгээр ажиллахгүй байж Цэцийн шийдвэртэй ингэж маргах хэрэггүй. Арай өөрөөр ажиллаж чадахгүй бол даргын суудлаа өгсөн нь дээр.
Гишүүн Батж.Батбаяр -Бид ах намынхаа үгээр явж ирсэн. Манай бүлэгт ор гэсэн. Орсон. Ерөөсөө та нар бүтэхгүй юм байна гарцгаа гэсэн. Бид гараад л явсан. Одоо юу болохоо байчихав.
Гишүүн М.Энхсайхан -Цэц алдаатай дүгнэлт гаргаж болно шүү дээ. Ямар тэнгэр бурхан биш. АН УИХ-д бүлэгтэй болох нь зөвхөн намын эрх ашигт бус ардчиллын эрх ашигт нийцнэ гэж бодож байна.
Гишүүн Б.Жаргалсайхан -Ерөөсөө асуудлыг хуулийн дагуу шийдье. Хууль бол хууль байх ёстой. Хуулийг өөрчилж болохгүй. Та нарын л өмнөх парламентад байхдаа батласан хууль шүү дээ. Хохь чинь. Эвслийг тараах ажлыг МАХН хийгээгүй. Та нар өөрсдеөсөө л болсон.
Санал үүгээр дуусч, Цэцийн дүгнэлтииг зөвшөөрсөн асуудал дээр санал хураахад 35 гишүүний 24 нь буюу МАХН-ын гишүүд зөвшөөрсөн санал өгсөн юм. Ингээд бүлэг байгуулах хуулийг хүчингүй болгох тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Д.ЛХАГВА
(өнөөдрийн монгол 2005-10-12 113)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button