Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй
Үндэсээ мэдэхгүй, угаасаагаа танихгүй бол мал лугаа адил.Язгуур эрх ашгаа сэрж сэтгэхгүй бол гахай адил болно гэж тодорхойлсон эгэл жирийн атлаа эрхэм чухал энэ асуудлыг тунгаан хэлэлцээд төрөөс баримтлах бодлогын үндэсийг боловсруулахыг Монгол хүний оюун ухааны хоцрогдол шаардаж байгаа юм. Энэ асуудлыг БСШУЯ, ШУ-ны академи хоёр хариуцсан үүргийнхээ дагуу хамтран хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэх учиртайсан.
Монгол гэсэн үгийн утга учрыг сэтгэл зүрхэндээ хүртэл мэдрээгүй хүний зүрх Монголын төлөө цохилж судас нь лугшихгүй. Тэгэхээр Чингис чинзоригт Гэсэр мэргэн гэсэн үгийн товчлол хааны Нармайг (үндэстнийг) зовон зөөж зонхилон хураахад мөн ч их зоволдон, жаргалдан үлэмжийн хүчээ өгсөн молор эрдэнэ мэт БИТЭ (бидний) улс мину.Мон –гоо үзтэл явбаас бээр ерөнхийгийн гол Хөдлөхүйн дээд Хөх Монгол улс хэмээтүгэй гэсэн зарлигийг үндэс болгон Монгол хэмээх нэрийн утга учрыг хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхээр тайлбар өгөх үүрэг зөвхөн БСШУЯаманд олгогдсон юм.
Бидний өвөг дээдэс Монгийн голомтыг сэргээн галыг нь асааж унтраахгүйг билэгдэн дөлийг нь төрийн туг сүлдний дээр залсныг гүнээ ухамсарлаж байгаль ба нийгмийн хөдөлгөөнд оролцохдоо хүн Монгол гэдэг нэрээрээ эзэн төрөөрөө бахархах нь эх оронч үзлийг үндэс нь юм. Эзэнт төрийн тамга дээр Мөнх тэнгэрийн хүчин дор гэж сийлж баталгаажуулсан нь гайхамшиг. Тэгээд ч Чингис хаан Нэг сэтгэлтэй нэг тэргүүнтэй яваарай гэж захисан захиасыг нь үндэс болгож өрнө дорнын гүн ухаан шашны урсгал чиглэлүүдээс судлах үндсэн асуудлаараа эрс ялгаатай Монголын их хаадын гүн ухааныг төрийн бодлогын үндэс болгож хэрэгжүүлье гэсэн саналыг хэлэлцүүлэхээр дэвшүүлж байна.
Чингис хаан 1. Бусдын зовлонг бие дор эргэцүүлэх 2.Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах 3. Булт хүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх 4. Бодож шинжих бодлого ухааныг нарийвчлах 5. Буцаж булгихыг үхэвч үл үйлдэх 6. Бузар очид дор согтууран үл живэх 7. Бусдын эд дор ховдоглон үл горилох 8. Буруугаа эгүүлж ичиж эмээхийг мэдэх 9. Бусчирыг засахад зориг үл шантрах гэсэн 9 эрдмийг нэгэн биед цогцлуулвал сая ачлалтай хүн гэнэ. Миний олон мэргэд баатрууд, сайд түшмэдүүд ба төрөл, ураг албат улсууд бүгдээрээ захиаг минь дагаж явагтун гэж захисан захиасыг хэрэгжүүлж заншил болтол нь уламжилж ирсэн уламжлалаа сэргээж 9 эрдэм бол хүн бүрийн үйл ажиллагаанд баримтлах түгээмэл ёс зүй мөн гэдгийг төрөөс баталгаажуулж хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Хүний төлөвшлийг өөрийнх нь үйлдсэн үйлийн бодит үр дүнгээр үнэлж дүгнэдэг болсон цагт үнэнч шудрагын ёс жинхэнэ утгаараа хэрэгждэг учраас Их засаг хуульд Үнэнч шудрага, үл харгис, цэгц журамтай, эрдэм гүн, билэг хурц гэсэн 5 шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг үүсэл гарал үзэл бодол нас хүйс албан тушаал хөрөнгө чинээг үл харгалзан удирдах албан тушаалд тохоон томилж өргөн хүндэлж бай гэж хуульчилсаныг сэргээн баталгаажуулж төрийн бодлого болгон улс даяар мөрддөг болгох саналыг өргөн дэвшүүлье.
Өрх гэр бол төрийн үндэс учраас Их засаг хуульд Хөвгүүд нь эцгийн сургаалийг үл авагсад, дүү нар нь ахмадын ятгалгыг үл сонсогсод, эр нь гэргийгээ сэжиглэж, гэргий нь эрийгээ эсэргүүцэгчид, эрчүүд нь гэрлээгүй охидыг доромжилж, томчууд нь ураглаагүй эрэгтэйг гадуурхагчид, ахас ихэс нь багачууд хүүхдээ үл хамааран, хүүхэд багачууд нь ахас ихэсийнхээ хамаарлыг үл дагасад, эрхэм ноёд нь ураг төрлөө дотночилж үл таних хүмүүсийг гадуурхагчид, баян эрхэмүүд гэрийнхээ хөрөнгийг нарийлж албаны эдийг хонжигсод, эрх биш худал хуурмагийн замд орж хулгай дээрэм болох бөгөөд өргөө гэр доройтож төр улс мөхөн дайсны өмнө ялагдах болмой. Эдгээр муу зүйлийг хориглотугай хэмээн би чанга сэрэмжүүлсүгэй Тиймээс миний сургаалыг мянган онд хувиралгүй, түмэн үедээ өөрчлөлгүй ургийн ургаараа мөрдөн журамлатугай гэж хуульчилсаныг сэргээж Монгол төрийн тулгуур үндэсийг бэхжүүлэх арга хэмжээ авах саналыг өргөн дэвшүүлье.
Чингис Хааны Дэлхийн Академийн гишүүн М.ЛХАГВАЖАВ
(өдрийн сонин 2005-10-12 245)