Төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо 30 хувь байна

Үүний нэг нь Эмэгтэй удирдагч сан юм. Тус сан Азийн сангийн санхүүжилтээр Шинэ улс төр, шинэ үнэлэмж сэдэвт төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн дагуу Эмэгтэй удирдагч сан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн заалтад сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэд байвал тохиромжтой вэ гэсэн санал асуулгаар Улаанбаатар хотод судалгаа хийжээ. Тодруулбал, нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг та юу гэж үзэж байна вэ? гэсэн асуултыг судалгаанд оролцогсдын дийлэнх олонхи буюу 57 хувь нь дэмжиж хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. Үүний 43 хувь нь эмэгтэйчүүд, 14 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь эмэгтэйчүүд төр дэх жендерийн тэгш байдлыг хангахыг ихэд хичээж байгаа нь харагдана.
Харин судалгаанд оролцогсдын 44 хувь нь энэ асуултад хариулж мэдэхгүй байна гэсэн тээнэгэлзсэн хариуг өгчээ. 35 хувь нь УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30 байвал илүү тохиромжтой хэмээн яс хариулсан байна. Асуулгад оролцогчдын 22 хувь нь эмэгтэйчүүд төрд 30-50 хувийн оролцоотой байвал илүү тохиромжтой гэж үзжээ. Төр дэх эмэгтэйчүүдийг дэмжих квотыг тогтоосон заалтад цаашид олон хүн гар өргөнө гэдэгт Эмэгтэй удирдагч сан найдаж байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-12 245)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button