Ардчилсан намын шинэчлэл ҮЗХ-г өөрчлөхөөс эхлэх үү?

Үүн дээр тус нам парламентад бүлэг байгуулсаныг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь гал дээр тос нэмэхийн адил болгоод байгаа. Гэхдээ намын бүлэг саяхан хуралдаад Цэцийн дээрх дүгнэлтийг наанадаж улс орны өнөөгийн эрх ашиг, цаанадаж иргэдийн сонголтыг хүндэтгэсэнгүй гэдгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нэгэн дуугаар илэрхийлээд авлаа. Энэ нь тус нам дээрээ төр, засгийн хэмжээнд ч хуваагдмал байна гэж үзэж байсан хүмүүсийн үзэл бодлыг нэг талаар халж, нэгдмэл байр суурьтай байгаагаа харуулав.
Үүний сацуу Ардчилсан нам сүүлийн үед өртөөд байгаа шүүмжлэлээс гарах арга замаа эрэлхийлэх болов. Саяхан хуралдсан намын Гүйцэтгэх зөвлөл намын шинэчлэлийг өрнүүлэх талаар нэлээд нухацтай ярилцаж юуны өмнө намын Үндсэн дүрэм, журмуудыг боловсронгуй болгохоос шинэчлэлийн ажлаа эхлэхээр болж УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэ талаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга, намын орон нутгийн намын байгууллагыг хариуцсан хэлтсийн дарга А.Долгормаагаас тодрууллаа.
-Намын Үндсэн дүрэм, журмуудыг яагаад боловсронгуй болгох болов? Ямар шаардлагын үүднээс ингэх болов оо?
-Манай нам ч тэр, нийгэм ч тэр Монгол дахь ардчиллын үйл явцын эхний үе шат хэдийнэ дууссаныг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо ардчиллын нэгэнтээ бүрэлдсэн хөрс суурийг бэхжүүлэх, цааш нь хэрхэн хөгжүүлж боловсронгуй болгох вэ гэсэн асуудал тулгараад байна. Энэ үүднээс намын Үндсэн дүрэм, журам, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх шаардлагатай боллоо.
-Яаж боловсронгуй болгож ямар шинэ зүйлийг тусгаж байна вэ? Гишүүд, дэмжигчдээр хэлэлцүүлж саналыг авч байгаа юу?
-Ямар шинэ зүйл орж байгааг одоо хэлэхэд эрт байна. Лавтай ардчиллыг гүнзгийрүүлэхэд чиглэж байна. Боловсронгуй болгох төслөө эхлээд намын удирдлагад хүлээлгэн өгч танилцуулна. Гүйцэтгэх зөвлөл эхний төсөлтэй танилцаад орон нутгийн намын байгууллагуудаар хэлэлцүүлнэ. Энэ ажил энэ сарын сүүлээр эхэлж шинэ оны өмнө дуусах төлөвлөгөөтэй байгаа гэв.

ТОДРУУЛГА
Тус намын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ) ирэх сард хуралдах товтой байна. Гол хэлэлцэх асуудлын нэг нь дээр өгүүлсэн намын дүрэм, журмыг боловсронгуй болгох тухай байх нь. Энэ талаар намын дарга Р.Гончигдорж намын аппаратад хурлын бэлтгэлийг хангах талаар үүрэг өгөөд байна. ҮЗХ-ны хурлаар яригдах бас нэг гол асуудал нь ҮЗХ-н дахь цус сэлбэлт буюу ротацийн сонгуулийн тухай байх нь. ҮЗХ-ны 197 гишүүнээс одоо 34 хүн жил бүр солигддог энэ сонгуульд тунаж үлдээд байгаагаас энд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Сангийн сайд Н.Алтанхуяг зэрэг олны танил хүмүүс байгаа аж. Ер нь ҮЗХ-ны одоогийн бүрэлдэхүүнийг үндэсээр нь бүрэн өөрчлөх яриа тус намын дотор хүчтэй өрнөөд байна. Энэ санал орон нутгийн анхан шатны намын байгууллагын зүгээс ихэвчлэн гарч байна. Үүнийг намын удирдлага хэрхэн хүлээн авч байгаа нь одоогоор тодорхой бус байгаа. Ирэх ҮЗХ-ны хурлаар ротацийн сонгууль яригдангуут энэ асуудал хөндөгдөж хэн нь яахыг гишүүд харж суугаа бололтой. Намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-г хэрхэн яаж өөрчлөх нь намын шинэчлэлийн бас нэг алхам байна гэдэгт олон хүн найдаж байгаагаа илэрхийлж байна.

Б.БОЛД
(өдрийн сонин 2005-10-12 245)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button