Сургуульд шилжүүлэх нэрээр залиллан үйлджээ

Сүүлийн жилүүдэд хандив нэртэй бизнесийн талаар хаа сайгүй ярьж бичих болсноор энэ асуудалыг зогсоосон гэж байгаа боловч,арга барилаа өөрчилөн сургуулиас сургууль руу шилжих шилжилтийн бизнест оржээ. Шилжиж ирсэн оюутан эхний жилд шилжиж ирсний төлбөр төлөх ба, төлбөрийн хэмжээ нь тухайн жилийн сургалтын төлбөрийг хоёр дахин нэмэх ёстой гэнэ. Сургуулиудын ийм бизнес хийж байгааг ашиглан зарим нэгэн зальт этгээдүүд гэмт хэрэг хийж эхэлжээ. Саяхан МУИС-ийн харьяа Эдийн засгийн дээд сургууль, Гадаад хэл соёлын сургуульд шилжиж орсон оюутнуудыг сургалтын албаны мэргэжилтэн нь бичиг баримтаа гүйцээж өг гэж шаарджээ. Бичиг баримт матералаа цөмийг нь өгсөн оюутнууд гайхан сургуулийн захиргаанд хандсан байна. Сургалтын алба нь материалаа дахин шүүж үзэхэд тухайн сургуульд шилжин орох өргөдөл нэг хүний гараар таван удаа бичигдсэн, шилжүүлэг хуурамчаар үйлдсэн, банкны мөнгөн шилжүүлэгийг хуурамчаар үйлдсэн байсан нь тогтоогджээ. Хуурамч энэ материалаар тухайн сургуулийн анги болгонд таваас зургаан хүүхэд оруулж, нийт таван сая гаруй төгрөгийг залилсан байна. Энэ хэргийг өмнө нь сургуульд элсэлтгүй оруулж өгнө ,гэж удаа дараа залилан хийж байсан Б гэгч хийсэн аж.

Д.ЛХАГВАЖАВ
(өдрийн сонин 2005-10-12 245)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button