Л.ЛАНТУУ Улаанбаатар хотын намын хорооны даргыг шийдэж чадахгүй байгаа нь МАХН боловсон хүчний бодлого сул байгаагийн шинж

-Та хэсэг ахмад гишүүдийн хамт МАХН-ын удирдлагад ил захидал бичээд нэлээд хэд хонолоо. Ямар чимээ сонсогдож байна?
-МАХН-ын боловсон хүчний бодлогод шинэчлэл гараасай гэдэг үүднээс бидний хэдэн нөхөд МАХН-ын удирдлагад ил захидал бичсэн юм. Ялангуяа манай нам зах зээлийн эдийн засгийн харилцаа, олон намын тогтолцоонд тохирсон боловсон хүчний бодлоготой байх нь чухал. Үүн дээр алдаа гарч байна гэж үзсэний үндсэн дээр ийм алхам хийсэн. Сонсогдож байгаа чимээ үр дүнгийн хувьд Үнэн сонины нийтлэлүүдээс эхлээд харагдаж байгаа юм бий. Өнгөрсөн хугацаанд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяртай өргөн бүрэлдэхүүнтэй уулзсан. Тэр хүн өнөөдөр Удирдах зөвлөлийн хурал болно гэж хэлж байсан. Хожим сонсоход тэр хурал их аятайхан уур амьсгалтай болсон дуулдана билээ. Үр дүн гарч байгаа нь тэр болов уу.

-Намыг шинэчлэх тухай энэ яриа эхнийх нь, бас эцсийнх нь ч биш байх?
-Тийм. Манай нам үнэмлэхүй ялагдсан 1996 онд Удирдах зөвлөлийн болон тухайн үеийн Засгийн газрын гишүүд дээр хэсэг залуучуудын хамт ороод Ийм явдал болох нь гэж 1995 оноос хойш та бүхэнд хэлсэн. Гэтэл бидний үгийг огт аваагүй. Гэхдээ МАХН 25 суудал авлаа. Ард түмэн МАХН-ыг орхиогүй байна. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар ард түмэнд ашигтай юу хийв. Түүнийгээ УИХ-д тайлагнаад төрийн ажлыг маш сайн хүлээлгэж өгөөрөй. Харин одоо Б.Даш-Ёндон дарга ажлаа өгөх хэрэгтэй гэсэн юм. Нэг ёсондоо намын удирдлагатай хариуцлага тооцож байгаа нь тэр юм даа. Гэтэл тухайн үед төрийн албыг бидний санасан хэмжээнд Ардчилсан холбоо эвсэлд хүлээлгэж өгөөгүй. Ерөнхий сайдын албыг хүлээж авсан М.Энхсайхан дараа нь Би ажил гэж ганцхан хуудас цаас хүлээж авсан гэж хэлээд тоглож эхэлсэн юм.

-Тэр үед яагаад ингэж хэлсэн юм бол?
-Улс төрийн товчоо 1990 онд огцорсон. Огцорсон явдал нь МАХН-ын хувьд залуучуудыг өөртөө татах сайхан боломж нээж өгсөн юм.Гэхдээ нам, төрийн удирдлагад тохиолдлын хүн орох боломжийг нээгээд орхичихсон гэж боддог. Тэр үед Улс төрийн товчоо огцорлоо. Гэхдээ төрийн албыг одоо хэнд өгөх вэ гэдгийг Улс төрийн Товчоон дээр сайн яръя гэж Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайд би хэлсэн юм. Гэтэл Ц.Намсрай дарга Наадах чинь зөв санаа юм. Чи Батмөнх даргатай ярь гэсэн. Тэр дор нь утас руу нь залгаад хэлсэн юм. Тэгвэл наагуураа Улс төрийн Товчоог цуглуулаад хэлэлц гэдэг юм байна. Тухайн үед Улс төрийн Товчооны орлогч гишүүн болчихсон залуухан байсан учир би өөрийгөө дайчилж ажиллаж чадаагүй. Тэр бүхнээс сургамж авсандаа л ингэж хэлсэн хэрэг. 2000-2004 оны хооронд ч МАХН-д дотоод шүүмжлэл алга боллоо гээд хүмүүс хэлээд л байсан намын удирдлага тоогоогүй. Удирдлага нь гишүүдийнхээ үгийг тоохгүй болоод ирэхлээрээ л нам ялагддаг юм. Хэдийгээр УИХ-д ойролцоо суудал авсан ч манай нам ялагдсан шүү дээ. Би ардчиллын залуучуудад Хэрэв та нар 1996 онд сайн гэдгээ харуулж сайн ажилласан бол 2000 онд тэгж ялагдахгүй байсан гэж хэлдэг. Миний таньдаг залуучууд олон бий.

-Та бүхний захидалд Улаанбаатар хотын намын хорооны даргаар Ө.Энхтүвшинг болгох хэрэгтэй гэсэн байсан. Яагаад энэ хүнийг онцолсон юм бэ?
-Б.Даш-Ёндонг өөрчлөх үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга дээр Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, С.Баяр гэсэн гурван хүний нэр яригдсан. Тэр гурвыг үгээ ололц гээд хурал завсарлаж байсан удаатай. Маргааш нь үргэлжлэн хуралдахад С.Баяр Би намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоход эрт байна. Манайд либерал, консерватив гэх мэтчилэн олон үзэлтэй хүн бий. Харин намын их хуралд бэлтгэх комиссын дарга байж болох юм гэсэн утгатай үг хэлээд нэрээ татаж байсан. Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр хоёр өрсөлдөөд Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байсан. Одоо Ерөнхийлөгч болоод байна. С.Баяр намын Ерөнхий нарийн бичгийн дарга байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ гурав гурвуулаа хамт өссөн шүү дээ. Тэгээд ч Энхтүвшин бол намын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын намын хороог давхар авч явсан хүн. Одоогийн намын дарга М.Энхболдыг хотын намын хорооны даргаар гаргаж ирсэн хүн. Зөв л хүнийг гаргаж ирж байжээ. Ийм мэдрэмжтэй туршлагатай хүн Улаанбаатар хотын намын хороог аваад явж чадна биз дээ. Тэгээд ч Ө.Энхтүвшин бол МАХН-ын бэлтгэгдсэн боловсон хүчин.

-Энэ асуудал шийдэгдээгүй байна. Танай намын Удирдах зөвлөл үүнийг шийдэхээр хэд хэдэн удаа хуралдах гээд чадаагүй. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Энэ бол МАХН-ын боловсон хүчний бодлого муу байгаагийн шинж.

-Бүх шатны Засаг дарга нар тухайн шатны намын хорооны дарга байгааг танайхан шүүмжилдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Бүх Засаг дарга нар намын байгууллагаа давхар аваад явж чадахгүй шүү дээ. Чаддаг нь аваад явна биз. Чадахгүй тохиолдолд салгах л хэрэгтэй болно. Үүнийг л хэлээд байгаа санаатай. УИХ-ын 65 дугаар тойргийг манай намын даргын тойрог гэж бодож явсан. Гэхдээ тулхтай том намын дарга сул гишүүн байх нь ямар юм бэ дээ. Том намын дарга бол УИХ-д их том байх хэрэгтэй. Хүн чинь өөрөө хөгжих дэвжих хэрэгтэй болдог.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-10-12 245)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button