Монголчууд хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг орос хүн яаж мэдэх юм бэ?

хоморголон халдаг, үүнээс үүдэн тухайн хамт олны хэсэг бүлэг нь түр хороо байгуулан, эрх ашгаа хамгаалах, хэвлэлийн бага хурал зохиох болсон нь цөөнгүй. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэсэг хүн хэвлэлийн бага хурал хийлгэсэн тухай мэдээлэгдсэн. Тэд Улаанбаатар төмөр зам бол Монгол улсын нийгэм, эдийн засагт онцгой үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдөр хувийн ашиг сонирхол хамгаалсан мэт үйлдлүүд энэ байгууллагад нүүрлээд байна. Ийм байдал даамжирвал нэг л өдөр үндэснийхээ төмөр замыг хэрхэн аврах, хариуцлагыг хэнтэй тооцох нь тодорхойгүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үлдэх вий гэсэн байр сууриа тодорхойлсон юм. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Улаанбаатар төмөр зам-ын Техникийн Бодлогын албаны дарга А.Батболд дараах тайлбарыг хийлээ.
-Улаанбаатар төмөр зам-ын мэдээллийн хэрэгсэл болох Ган зам сонины сэтгүүлчдийг хоморголон халах болсон гэсэн…?
-Төмөр замд жил тутам шинээр зөрлөгүүд нээгддэг. Гэсэн ч говьд жишиг зөрлөг байгууллаа, хөдөө хөхөрч, гадаа гандах ажиллагсдын ахуй нөхцөлийг дээд зэргээр анхаарлаа гээд л мэдээлэгдсэн. Үнэхээр ч говийн нөхцөлд дулаантай нь холбоод, шалнаасаа халдаг сайхан сууц барьсан нь сайшаалтай. Гэтэл хэд хонолгүй нөгөө байр нь ажиллаж, амьдрахад хэцүүдлээ гэсэн гомдол ирээд, тэр дагуу Ган зам сонин сурвалжилсан юм байна л даа. Үүний төлөө тухайн сонины таван сэтгүүлчийг ажлаас нь хал гэж В.В.Магдей тушаал буулгасан юм байна. Хэдийгээр албан ёсоор, бичиг баримтаар үйлдэгдээгүй ч үнэхээр ийм явдал болж, одоо сэтгүүлчид нь түгшиж, мэгдсэн байдалтай, дарамттай байна. Энэ сонины нүүр бүрт В.В.Магдей даргын том, том хөрөг зураг гарч, доор нь бичигдэж байгаа зүйл тэр зурагнаас нь хэд дахин бага байх жишээтэй. Ардчилсан Солонгост хүртэл Ким Ир Сен, Ким Чен Ир нарын зураг хөргийг гудамжнаасаа буулгаж байгаа шүү дээ. Ер нь өнөөдөр ганцхан сэтгүүлчид дарамтлуулаад байгаа юм биш. Манай төмөр замын ажилчид өөрсдийгөө энэ байгуулагад хэрэгтэй, үгүйд эргэлзэж, маргаашдаа итгэх итгэл нь алдарсан байдалтай болоод багагүй хугацаа өнгөрч байна.
-Дарамттай байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Уг нь тэр их ам бүлтэй газрын нэг хүн, нэг ажилчны сэтгэлзүйн өөрчлөлт мэдрэгдэх нь бага баймаар юм?
-Төмөр замын үзлэг бол жилдээ хоёр л удаа зохион байгуулагддаг. Эзэн хүн өмчөө эргэж, аав хүн хүүхдүүдийнхээ хувцас нь бүтэн байна уу, гэдэс нь цатгалан байна уу гэж шалгахтай адил ажил байсан санагдана. Гэтэл энэ намар төмөр замын үзлэг тавхан хоног үргэлжилжээ. Ажилчдынхаа санаа сэтгэгдлийг сонсож, ул суурьтайгаар аж ахуйгаа шалгахаас биш салхинд хөөгдсөн мэт дайраад өнгөрөх ажил биш. Зөвхөн нэг жишээг хэлэхэд саяын үзлэгээрээ Зүүнхараа дахь төмөр замчдыг үүрийн 05 цагт бүгдийг нь бэлэн байлга гэж бэлдүүлэн байж, ёстой шүргээд л гарчээ.
Өглөө 0800 цагт ангидаа ирэх учиртай цэцэрлэгийн хүүхдүүдийг 07 цаг өнгөрч байхад бэлэн байлга гэж. Хэдий дарга нь ч тэр олон хүнийг тэгж командлачихаад цэцэрлэгт нь дөрөвхөн минут саатсан гэнэ. Гэтэл төмөр зам гэдэг энэ салбарын хувьд шалгалт, үзлэгээ хийж нөхцөл байдалтайгаа танилцах гэж л байгаа бол харин ч амьдралын жирийн нөхцөл орчинд нь уулзаж учрах ёстой. Энэ хугацаандаа бараг нүдэндээ онцгүй харагдсан монголчуудад арга хэмжээ авахыг албадаж, загнаж, зандчих байдлаар ажиллаж ирсэн тухай мэдээлэл ирсээр байгаа. Бусад бүх асуудалд ингэж ор, нэр төдий сэтгэлгүй хандаж байгаад л хамаг гол учир байгаа юм. Өнөөдөр төмөр замд хөдөлмөр хамгаалал, замчдын эрүүл мэндийн асуудал их орхигдож байна.
-Байгууллагын үнэт зүйл нь ажилтан, боловсон хүчин гэдэг. Тэгэхээр сэтгэл санаа нь тогтохоо байсан ажилчид бас осол, аваарт их өртөх болсон гэсэн үг үү?
-Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ослын тоо хоёр дахин өссөн байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил өдийд зургаан хүн осолдож, 90-ээс дээш хувь нь хөнгөн бэртэж байсан бол одоо 90-ээс дээш хувь нь хүнд осолджээ. 12 осолд хоёр нь амь насаараа эрсэдсэн байна. Галт тэрэгний хөдөлгөөний ноцтой аваарыг нуусан. Ийм үед ОХУ-д бол Замын даргатай нь хариуцлага тооцдог. Манайд ч 1982 онд гарсан тийм аваараас болж энэ байгууллагын даргын байр суурь ганхахад хүрч байсан тохиолдол бий. Гэтэл өнөөдөр хүний амь, хүнийхээ төлөө чиглэсэн үйлчилгээ, зохион байгуулалт хаагдсан гэж болно.
-Улаанбаатар төмөр зам-ын өмнөх удирдлагын үед эдийн засгийн эргэлтээс үгүй болсон мөнгөний хэмжээг тогтоосон шалгалтын дүнг Л.Пүрэвбаатар дарга танилцуулсан. Их хэмжээний мөнгө шамшигдуулсан санхүүгийн албаныхныг нь албан тушаал бууруулж тавьсАны төлөө ажлаас халлаа, хоморголон халалт боллоо гэж мэдээлэл хийж, хов ярьж байгаа гэсэн тайлбарыг Л.Пүрэвбаатар дарга хэлж байсныг санаж байна. Гэтэл та нар хэвлэлийн хурал дээрээ өнөөдрийн байдлаар маш олон хүн ажлаасаа халагдсан гэж мэдээлжээ?
-Энэ жилийн эхний найман сарын байдлаар 40 орчим удирдах ажилтан ажлаасаа өөрчлөгдсөн. Гэтэл энэ хүмүүсийн дийлэнх нь үндэслэлгүй халагдаж байгаа юм. Энэ тоо одоо бол нэмэгдсэн. Явах замаараа яваад, бүх шат дамжлагаа дамжаад, дадлага туршлагаа хуримтлуулаад албан тушаалд ирсэн, тохогдсон ажлаа хийж чадах хүнийг доромжилж байгаа мэт өмнө дадлагажиж ирсэн ажилд нь тушаал бууруулж, тэр хугацаандаа их бага хэмжээгээр удаа дараа дарамтлах байдал гаргаж, ажиллах аргагүй болгож байгаа.
-Тухайлбал та ямар шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн бэ?
-Ер нь хэд хэдэн асуудал дээр санал зөрж, маргалдаж байсан л даа. Сүүлдээ албан тушаалынхаа хувьд оролцох ёстой асуудалд намайг оролцуулахгүй болж хувирсан. Тухайлбал, Америкийн дизелиэр зүтгүүрүүдээ шинэчлэн сайжруулах ажил хийгдэж буй. Хүчин чадал нь илүү, хэмнэлттэй үүнийг одоогоор гурван тэргэнд, нийтдээ зургаан секцийг хийчихлээ. Үүний технологийг монгол инженерүүд хийсэн. Сардаа нэгийг гаргаад байх боломжтой боллоо. Гэтэл В.В.Магдей дарга үүнийг заавал Украйн, ОХУ-д хийлгэх ёстой гэнэ. Яахаараа монгол хүний хийсэн технологийг ОХУ руу зүгээр аваад явах гэдэг юм. Яагаад энд хийж болоод байгаа юмыг гадаадад хийж, илүү мөнгө зарлагадах гээд байгаа юм. Энэ байдалд дээр маш их санал зөрөлдсөн. Мөн ОХУ-ын байгууллагаар харьцангуй үр ашиг багатай авто хориглол суурилуулах асуудал гарсан. Энэ мэт эдийн засгийн ямар нэг сонирхолтой, магадгүй тэр нь гүйцэлдсэн чухал баримтууд бий.
-Танай нэг ажилтан Бидний цалин тавигдахгүй хойшилсон. Ер нь төмөр замын данс нь улайчихаад байгаа гэсэн гэж хуучилж байсан юм байна?
-Төмөр замчдын сарын цалингийн сан дөрөв орчим тэрбум төгрөг болдог. Үнэхээр энэ цалингаа тавьж чадахгүй болчихоод долоо хоногоор хойшлуулж л байсан. Эцэстээ цалин тавих хугацаа нь хойшилсон хэвээрээ тогтмолжсон. В.В.Магдей дарга байгууллагын эдийн засгийн чадавхи 81,3 хувиар өслөө гэж мэдээлсэн. Гэтэл энэ хугацаанд үйлчилгээний үнэ тариф 25 хувиар нэмэгдсэн шүү дээ. Энэ тарифын өсөлтөө шилжүүлээд, өөрийнхөө хийсэн ажлыг эдийн засгийн өсөлт бий болгосон мэтээр тайлбарлаж суугаа. Өмнө нь жилд 70 орчим тэрбум төгрөгийн засвар, шинэчлэлт, барилгажилт хийдэг байсан. Өнөөдөр энэ хэмжээ өсөөгүй л байна. Тэгээд орлого нэмэгдсэн гэж мэдээлсээр байтал эдийн засгийн үр ашгийн түвшин 5,8 байсан нь 5,3 хувь болж буурсан байна. Энгийн хүнд хол зөрөө биш мэт харагдах ч төмөр зам мэт том байгууллагын том эдийн засагт энэ чинь маш том зөрөө, уналтыг илэрхийлэх үзүүлэлт. Одоо тэгээд төмөр замыг хөгжүүлэхийн тулд ОХУ-ын Засгийн газраас 2,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа. Энэ их хөрөнгөөр яах гэж байгаа юм. Юунд зарцуулагдах нь тодорхойгүй. Ийм их хөрөнгийг манай зах зээл угаасаа даах ч үгүй. Гэтэл ОХУ-ын төмөр зам манайхаас 40 гаруй дахин том. 87 мянган км төмөр замтай атлаа 2010 он хүртэлх таван жилд 15 миллиард ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж төлөвлөжээ. Төмөр замаас гадна хуурай болон усан боомт нээх гээд л өдий төдий техник, технологийн шинэчлэлтийн нь зардал энд багтаж байгаа шүү дээ.
Москва дахь төлөөлөгчийн газрын тэргүүнийг шинээр бий болгон, орос хүн томилсон. Тэнд хийгдэх, яригдах асуудалд монгол хүн одоо бараг оролцохоо больсон. Монголчууд хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байгааг орос хүн яаж мэдэх юм бэ. Монголын төмөр замчдын амьдрал, нэмэгдсэн өндөр үнэтэй тарифаар зорчих үйлчлүүлэгчдийн амьжиргаа хэнд хамаатай вэ. Хэрвээ энэ салбар уначихвал Чи ийм болгосон гэж ял тохох хүн ч үгүй л үлдэх вий гэж эмзэглэсэндээ энэ бүхнийг ярьж байна. Энэ газар олон нийтийн хяналт оруулах ч юм уу, ямар нэг аргаар арай танагтай байгаа дээр нь аврах хэрэгтэй болжээ.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-12 245)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button