Алтыг нь аваад авдрыг нь хаяв

Дөнгөж бор хоолонд орж буй жаал хонины сүүл, махны амт шүүсийг сорж, сорж гаргаад хаячихдаг шиг. Хэдий тэд ийм эрх дархтай ч хэтэрхий муухай загнав. Хотын баруунаас зүүнийг шууд холбож өгдөг Улиастай-Таван шар-ын чиглэлд хэд хэдэн өвөл зуныг хашгичин барин барсан микроавтобусныхныг нэг л өдөр Нийтийн тээврийнхэн ийн хог дээр гаргаж орхих нь тэр. Бага оврынхон муу нэртэй, луу данстай нь үнэн. Эгнээ байр, зорчигчоо хүртэл булаалдан давхидаг тэд ямар сайндаа л нисдэг авс нэр авах вэ дээ. Мөнгө хураагчид нь хөгшин залуу, хүүхэд үүхэдгүй чих дөжиртөл бархиралдаж, зорчигчдоо хүн гэхээсээ илүү мөнгө мэт харж чихцэлдүүлэн давхидаг тэдэнд өнөөдрийг хүртэл хэн ч ам сайтай байгаагүй. Гэхдээ тэд бас хэрэгтэй. Буудал дээрээс орилоод явдаггүйг нь л эс тооцвол тав, аравхан минутын зайтай шаагилдаад ороод ирнэ. Харин том оврын автобус бол ёстой бараа сураггүй, байдаг янзандаа. Бараг л хагас цаг хүлээлгэж байж арайхийн ирнэ. Тэд микрогийнхноос дутуугүй замын хөдөлгөөний соёл гэж хумсын төдий ч үгүй. Зогсоо зорчигчдын хаа сугыг ханзартал тоормослож, нэг хананаас нөгөөг мөргөтөл шидлэн давхилдана. Ийнхүү тэдний дутагдал, өөг тоочоод байвал бишгүй. Харин өнөөдрийн хувьд бага оврын автобусны байх байхгүй асуудал яригдаж байна. Энэ тохиолдолд микрогийнхныг хамгаалах нь зүй ёсны санагдана. Уг нь төр засгаас ажлын байр олноор бий болгоно гэж ярьдаг ч сүүлийн үест ам, ажил хоёр эрс зөрж эхлэв. Саяхан хэдэн арван ченжийг багтаан амь, амьдралыг нь залгуулж явсан хоёр павильоныг хуу татаад буулгачихсан. Тэдний бизнесээ үргэлжлүүлэх нөхцөл, орчныг нь бий болгож өгчихөөд газраа булааж авсан бол хэн юу хэлэх билээ. Түүнтэй эгээ адил Улиастай-Таван шар чиглэлд зорчигч тээвэрлэн, цаанаа хэдэн арван ам тэжээж байсан бага оврын автобусныхныг нэг л өдөр үнсэнд хаясан шалз мэт болгов. Хятад улсад үйлдвэрлэсэн том оврын автобус оруулж ирлээ гээд хэцүү үед муу муухайгаараа дуудуулан барин хүндийг нь үүрч явсан хэдэн микрогийнхныг амаар нь шороо үмхүүлсэн энэ шийдвэрийн цаад үнэн чухам юу вэ. Нэгэн эх сурвалжийн хэлснээр энэ нь ганц эрх мэдэлтний эрх ашиг, бизнесийн л асуудал гэнэ. Тэр эрх мэдэлтэн нь тэдгээр автобусыг аль эрт оруулж ирэн ийнхүү нийтийн тээвэрт шахаж буй юм байх. Нэгэн цагт орос ах нарын гараар боссон байшинд амьдарч, Оросын ПАЗ автобусуудаар зорчдог байсан бидний монголчууд одоо юм л бол хятад, хятад хэмээн сүйд болох болж. Хятад барилгачдаар бариулсан байшинд амьдарч, өнөөдрөөс эхлэн хятадад үйлдвэрлэсэн автобусаар зорчих болов.
Бид том, бага оврын автобуснуудын хувь заяатай холбогдуулан Нийтийн тээвэр зохицуулалтын газрын Гэрээ, мэдээллийн менежер Г.Лхагва-Очиртой уулзаж, зарим зүйлд хариулт авлаа.
-Том оврын хэдэн автобус үйлчилгээнд гаргах болсноор бүхэл бүтэн нэг чиглэлийн микроавтобуснууд ажилгүй боллоо гэсэн маргаан уржигдраас эхлэн гарах боллоо. Тэдгээр автобус ямар шугамаар хаанаас орж ирж байгаа юм бэ?
-Ер нь бол Улиастай-Таван шар-Хилийн цэргийн дээд сургууль гэсэн чиглэлд бага оврын автобус үйлчилдэг байсан. Үүнийг бид энэ сарын 7-ны өдрөөс эхлэн зогсоож, том оврын автобус оруулсан. Энэ нь нэгдүгээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийг стандартын багтаамжийн зориулалтын автобусаар хангах үндсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Тэр зорилтын хүрээнд манай газраас 2005 оныг Нийтийн тээврийн стандартын багтаамжийн зориулалтын автобустай аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих жил болгон зарласан. Тэгэхээр энэ автобусууд ямар учиртай юм бэ гэхээр Капитал авто сервис компани БНХАУ-аас 2004 онд үйлдвэрлэгдсэн 25 автобусыг бүр өнгөрсөн дөрөвдүгээр сард оруулж ирсэн байгаа. Тэгээд асуудал шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.
-15 автобус гэсэн шүү дээ?
-Тэр 15 нь гаралтын автобус байхгүй юу. Өмнө нь дээрх чиглэлд өдөрт хоёр ээлжээр нийтдээ 50 бага оврын автобус үйлчилдэг байсан л даа. Ерөнхийдөө цаашдаа бага оврын автобусны тоог хязгаарлах бодлого барьж байгаа. Гэхдээ тэднийг ажил төрөлгүй болгож хохироочихгүйн тулд тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
-Ингэхэд бусад оронд нийтийн тээвэрт том оврын автобус явуулахыг чухалчилдаг уу?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд ямар автобус явах ёстой вэ гэдэгт баталсан стандарт байдаг шүү дээ. Хоёроос дээш хаалгатай, зорчиход босоогоор явах боломжтой, гишгүүр газраас дээш тэдэн метрт байх зэргээр бүгдийг заачихсан байгаа. Манайх шиг хотын төвөөр нь бага оврын автобус давхилдсан орон гэж байхгүй шүү дээ. Капитал авто сервис компани нь өмнө ч том оврын автобус оруулж ирж Зурагтын чиглэлд үйлчилгээнд гаргасан.
-Улиастай-Таван шарын чиглэлд явж байсан микроавтобусныхны асуудлыг хэрхэн шийдэх гэж байна вэ?
-Ямар нэг байдлаар асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгнө. Тэднийг Баянгол дүүргийн X хорооноос Вокзал гэсэн чиглэлээр үйлчилгээгээ явуулаач ээ гэж санал болгосон байгаа шүү дээ.
-Тэгэхээр бага оврын автобусыг цаашдаа нийтийн тээврээс арчих нь ээ гэж ойлгож болох уу?
-Ер нь бол бага оврын автобус чинь нийтийн тээврийн зориулалтын биш шүү дээ. Тухайн үедээ том оврын автобусууд оруулж ирэх хүндрэлтэй байснаас микробусууд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн. Тэдний хийснийг бид үгүйсгэхгүй.
-Бага оврын автобус нь нийтийн тээврийн зориулалтын бус гэлээ. Бусад чиглэлийг эс тооцоход зах-ууд руу зөвхөн микроавтобус л хүн тээвэрлэж байна шүү дээ. Үүнд бас зохицуулалт хийх гэж байна уу?
-Зориулалтын бус гэж. Тэднийг зориулалтын болгох гэж дээрээ симпортой, хажуу талд нь нийтийн тээвэр гэсэн тууз хадаж өгсөн. Хаалган дээр нь маршрутыг нь зааж өгсөн. Бүх жолооч, кондукторыг сургалтад хамруулсан байгаа.
Ийнхүү албаныхны төлөвлөсөн, ярьснаар бол микрогийнхон цаашдаа улам л ажлын талбаргүйдэх бололтой. Гэвч ид шилжилтийн үедээ яваа Монголыг хэсэгтээ л орилоо микрогүйгээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ тэдний учир сүггүй орилолдож, зай завсаргүй чихцэлдүүлэн давхидаг аймшигт дүр төрхийг өөрчлөхөд л санаа тавих шаардлагатай биз ээ

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-12 245)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button