Авилгын эсрэг аянд
Монголын хэвлэлийн хүрээлэн, Зориг сан, Глоб интернэшнл ТББ, Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө төслийн хүрээнд эл аяныг зохион байгуулсан юм. Авилга хүн бүхэнд халгаатай сэдэвт авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянд Үнэн сонины сэтгүүлчид амжиллтай оролцов. Өдөр тутмын зургаан сонин, Монголын үндэсний радио уг аянд оролцож нийт 571 материал түгээжээ. Авилгын эсрэг аянд нэгдүгээр байр эзлэх бүтээл гараагүй гэж төслийнхөн үзсэн бөгөөд Үнэн сонины орлогч эрхлэгч Т.Бүдээхүү, мөн сонины сэтгүүлч Б.Мөнхтуяа нар хоёрдугаар байр эзэлж тус бүр 400 мянган төгрөг гардаж Монголын үндэсний радиогийн Хурд агентлагийн дэд захирал Д.Байгальмаа, сэтгүүлч Г.Мөнхнасан нар удаалсан юм.