МАХН-аас 11 гишүүн гарч Эрүүл нийгэмд-иргэний хөдөлгөөнд нэгдлээ.
Эдгээр 11-н хүн намын гишүүн байна гэж ам тангараг өргөн байсанаа өнөөдөр яагаад гишүүний эрхээсээ бүрмөсөн татгалзаж буйгаа тайлбарлах даа
Намын улс төрийн үзэл баримтлал алдагдаж, улс төрийн бизнесийн явцуу бүлэглэлийн хэлбэрт шилжсэн.
Нам дотор авилга хээл хахууль дээд цэгтээ тулж, гишүүдэд ялгавартай бодлого баримтлан, цөөн тооны хэсэг бүлэг хүмүүсийн үзэл санааг тулган хүлээлгэх хандлагатай болсон.
Удирдлагын түвшинд хариуцлага, хяналтын тогтолцоог алдагдсан
Намын бодлого үйл ажиллагааг хангалттай сайн явагдаж байгаа хэмээн хэт суртчилж, олон нийтийг төөрөгдүүлдэг.
Эрх чөлөөг ардчилсан нийгэмд байвал зохих ёс суртахууны хэмжээг зохион байгуулалтайгаар алдагдуулсан
Намыг шинэчлэх, эрүүлжүүлэх талаар дотроосоо гарч байгаа зүй ёсны хандлагыг хүлээж авахгүй, үл тоомсорлон нухчин дарах оролдлогыг хийж байгаагын улмаас гэж тайлбарлалаа.
Өнөөдөр гаргаж буй энэ мэдэгдэлийг Нийслэлийн намын хороонд хэвлэлийн бага хуралд ирсэн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өргөн бариж байна гэж гишүүнчлэлээс гарч буй Ч.Чимэдсүрэн хэллээ. Ч.Чимэдсүрэн нь анх МАХН-д 2004 оны 03 сарын 01-нд элсэн орсон бөгөөд намын батлахны дугаар нь 226155 батлахын доор нь Нийслэлийн намын хорооны дарга М.Энхболд гэсэн гарын үсэг зурсан намын гишүүний батлахаа сэтгүүлч нарт харуулан миний бие Ч.Чимэдсүрэн нь МАХН-аас бүрмөсөн татгалзаж байна гэж дахин мэдэгдэж байна гэлээ. Гишүүнчлэлээс татгалзаж буй 10 гишүүнийг намаас гарлаа хэмээн ажил албанаас нь хална гэж янз бүрийн байдлаар дээд албан тушаалтай хүмүүсээс утас болон бусад зүйлээр дарамт шахалт үзүүлж байгаа тул энэ бага хурлыг зарласан юм гэж тайлбарлаж байна. Дээд албан тушаалтан гэж Сангийн Яамны Хүрэлбаатар болон түүний гар хөл бологсод нийт намаас гарсан хүмүүсийн гар утас, ажил алба руу заналхийлж байгаа нь хэцүү байна. Өмнө нь намаас гарлаа гэж ингэж хэвлэлийн хурал зохион байгуулаж байгаагүй бөгөөд энэ удаад гарсан гишүүд рүү дарамт шахалт үзүүлж байгаа тул ингэхээс өөр гаргагүй байлаа хэмээн тайлбарлаж байлаа.
Т. Оргил /olloo mn/