Европын орны тэмцээнээс 27-н медаль ганзаглан эх орон доо ирлээ.
Энэ нь тун удахгүй 11-р сард БНХАУ-ын Мянь-Янь хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл болж байгаа бөгөөд медаль авч ирж байгаа нь энэ болох гэж байгаа тэмцээн амжилттай оролцоно гэдгийн харуулж байна. Манай тамирчид Чех, ОХУ-ын Ага, Подойлск мужуудад болсон тэмцээнд оролцсон ба хамгийн сүүлд нь манай бүх тамирчид нэгдээд ОХУ-ын Чита мужид болсон ах дүү Стефаны нэрэмжит бүх Оросын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож 12 медаль хүртжээ. үүнээс 51 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин Бадар-Ууган өрсөлдөгчөө илт давуу байдлаар нь ялсанаараа эх орныхоо нэрийг хилийн чанадад өндрөөр үнэлүүлж чадсан байна. дээрхи тэмцээнүүдэд Монголын баг тамирчид багаараа нэгдүгээр байрт шалгарсан байна. Мөн 9-р сарын 25-наас 10-р сарын 2-нд Подойлск мужид болсон олон улсын эмэгтэй боксчдын тэмцээнд манай улсаас Мөнхжаргал, Ариунжаргал нар оролцон хэдийгээр медаль авчирж чадаагүй ч дахин оролцох боломж олдвол сайн оролцох туршлага судлаад ирсэн бөгөөд цаашид Монголын эмэгтэй боксчид дэлхийн тавцанд амжилттай оролцох бүрэн боломж байгаа гэдгийг мэдрээд ирсэн ажээ.
Т. Оргил /olloo mn/