Ган Зам сонины редакц яагаад ажлаас халагдах гээд байгаагаа мэдэхийг хүсэж байна.

Мөн өдрийн 13 цагт УБТЗ-ын 1-р орлогч дарга Л.Пүрэвбаатарын албан тасалгаанд шуурхай хуралдаан хийсэн байна. Тус хурал дээр ГанЗам сонинд нийтлэгдсэн нийтлэлийг гүтэглэг гэж үзэж буйгаа мэдэгдэж эрхлэгч Сэнгээг ажлаас халах ам шийдвэрээ бататгаж, тус сонины ажилтануудыг бүгдийг нь халж шинээр редакц бүрдүүлэх үүргийг хэвлэл мэдээллийн төлөөллийн дарга Буянбатад өгсөн байна. Энэхүү ажлаас нь халагдахад хүргээд байгаа нийтлэл нь Чойр зангилааны алаг амьдрал тэмдэглэл бөгөөд дотроо 3-н жижиг хэсгээс бүрдэж байгаа юм байна. эндээс гол асуудлын эзэн нь Өлзийт жишиг зөрлөг мөн үү? гэсэн жижиг гарчиг бүхий аян замын тэмдэглэл юм байна. үүнийг бүрэн эхээр нь доор үзүүлье

YЭ-ийл ажил 2005. 10. 04. №42. (3)
Чойр зангилааныхны алаг амьдрал
2005 оны есдугээр сарын 20. Төмер эамчдын YЭ-ийн холбооны удирдах ажилтнууд. ДБЧуупгын уран бүтээлчид дөрөө нийлэн, төмөр замчдын ажил амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцахаар Чойр зангилааг эорилоо.
Мөн энэ өдрүүдэд ТЗ-чдын YЭ-ийн өдрөөдийг ёсчлон тэмдэглэх учиртай. Есдугээр сарын 20-22 өдрүүдийг сурвалжлах үйл ажиллагаа 21-ний өдрөөс эхлэв. ТЗ-чдын YЭ-ийн холбооны дарга Л.Мөнхбаяр хотоос хүрэлцэн очих төлөөлөгчид буюу Монголын YЭ-үүдийн холбооны еренхийлегч Н.Содномдорж тэргүүтэй шат болгоны удирдах ажилтнуудыг хүлээж уулзан Чойр өртөөтэй танилцуулсан. Чойр зангилааны ажилчид хөдөлмөрийн тухай хуулийн мэдлэг сорих тэмцээн зохион байгуулахад Сансар цэцэрлэгийн баг тэргүүлж чадсан. Өдөрлөгийн албан ёсны үйл ажиллагааны нээлтийн хурал дээр П Мөнхбаяр дарга ТЗ-чдын YЭ-ийн холбооны ажил үлйс, ажилчдынхаа эрх ашгийн төлөө хийж буй ажлаа тайлагнасан. Н.Содномдорж ерөнхийлөгч төмөр замчдын идэвхи хариуцлагыг онцлоод, Монголын төмөр замчид YЭ-ийнхээ гишүүнчлэлд эуун хувь хамрагдаж буйд талархалын үг хэлнэ лээ. Энэ үдшийн бүлээн дулаан уур амьсгалыг дэврээж, УДБЭЧ-ын гоцлол дуучин СТА Батмэнд. С.Цогтсайхан, ТЗДБЧ-ын гоцлол дуучин СТА Т.Тэгшжаргал, гоцлол дуучин Д.Батболд нар уран бүтээлээсээ толилуулж, замчид хөдөлмөрчдийн алжаалыг тайлсан. Бид замчдын жинхэнэ ажил үйлс бодит амьдралтай танилцахаар шугам зам дагуу ажипласан.
Олон-Овоо олон сайн талтай
Олон-Овоогийн Чулуун заводын ажилчдыг Үдийн цайны нь цагийг тааруулан уулзлав. Жилд 40 мянган куб метр дайрга үйлдвэрлэдэг байсан тус үйлдвэр 2003 онд 80 мянга, 2004 онд 100 мянга, 2005 онд 150 мянган куб метр дайрга үйлвэрлэхээр зорисон үзүүлэлтээ биелүүлээд байгаа тус завод 100 гаруй мянган куб метр дайрга үйлдвэрлэчихсэн гэнэ. Оны эхний 8-н сарын байдлаар 20-иод сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа, 3000 гаруй куб метр дайргын нөөцтэй. Улаанбаатар төмөр замын-үүд. Сайншанд гээд УБТЗ-ын бүх дайргыг үйлдвэрлэдэг гээд Олон-Овоогийн чулуун заводын сайн тал олон. -2006 онд 50 жилийнхээ ойтой эолгох тус чулуун заводын дарга Б.Бат-өлзийгөөс ажилчдынхаа эрх ашгийн төлөө хийсэн ажлаас нь сонирхоход.
-Өнөө жил нэг ГА газар ногоо тарьсан. Ургац ч сайн ургалаа. Туслах аж ахуйтай. 10 гаруй айл гэр барьж, зарим нь байшинтай боллоо байгууллагын зүгээс тэдэнд зохих дамжлэг үзүүлсэн. Yйлдвэрийнхээ ажилчдын 60-80 хувийг хямдралтай хоол ундаар хангаж, халуун усанд үнэгүй оруулж байна гэв.

Өлзийт жишиг зөрлөг мөн үү?
Өдөр тутмын сонин хэвлэлээр энэ талаар багагүй шуугиж, магтацгаасан. Харамсалтай нь жишиг гэхээсээ жигших гээд хэлчихвэл онох болов уу! Чойр өртөөний YЭ-ийн хороон дарга Батжаргал биднийг эамчилсаар Өлзийт зөрлөгийн гадаа очсон. Гаднаас нь харахад их л цэмцгэр зөрлөгийн хана туурга цуурсан, гадаах гэрэлтүүлгийн шонгийн будаг хоёр өдрийн салхины ая даалгүй халцарсан… зэргийг хараад хэний ч харуусал төрхөөр… Гэрэлтүүлгийн шон нь гэрийн яндан шиг хан ян хийж салхинд савпах нь халамцуу нэгэн шиг. Айл бур компьютертэй гээд л рекламдаад байсан нь нээлтийн дараа хураагаад авчихсан гэнэ. Айлд ороход тааз нь цуурчихсан, дээврийнх нь цонхоор салхи сийгсэн саяхны нэгэн салхинд элсэнд булуулах дөхсөн гээд зовлон их аж. Цахилгаан хэмнэнэ, шалан дороосоо халдаг гээд байсан нь үнэн хэрэгтээ эардал өртөг өндөртэй аж. Сард нэг айл гэрэл цахилгаанд зориулж, 60 мянган төгрег төлөх шаардлагатай болохоор халаалтаа зогсоочихож. Сайншанд зангилаан дахь БОС-ны гуравдугаар ангийнхны гараар боссон Өлзийт эөрлөг магадгүй он гаралгүй эасварт орох шаардлагатай ч байж мэднэ.

Шинэ-Овоо зөрлөгийн замчид
Төмөр замчдын нормын хувцас хангалтгүй байгаа талаар замчид ам уралдан ярьж байв. Бээлий өдрөө даахгүй, гутал нь долоо хонохгүй ханзарч, хэлбэдэг, эсгий гутал ч гэхэд өмссөн даруйдаа цоордог гэнэ. Хоол ундаа өөрсдөө хийж иддэг. Шугам зам дагуу голдуу эмэгтэйчүүд ажилгүй байдаг аж. Мөн энэ үеэр төмөр замчдын байрны хувьчлалыг авч үзмээр байгааг ч онцолсон. Мэдээлэл дутмаг хүрдэг гэнэ билээ. Саяхан дөрвөн телевиэийн сувагтай болсон ч харамсалтай нь өртөө механикчийнх ямар суваг үзнэ бусад нь дагах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл нэг шугамаар дөрвөн сувгтйг үздэг зовлон нэмэгдсэн сурагтай. Л.Ганзул
Гэсэн нийтлэл таюигдсан байна. ажилаас халагдахад хүргэсэн нь Өлзийт жишиг зөрлөг мөн үү? гэсэн жижиг хэсэг байна. тэмдэглэл хөтөлсөн Л.Ганзул хоёр сарын дараа дахин энэ зөрлөг дээр очтол засвар хийсэн байсан хэдий ч урьдаасаа нээх их дээрдээгүй байсан аж. Одоо сонины редакц сэтгүүлчийн болон Монгол улсын иргэний үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаан боогдуулж, сонины нийтлэлийг УБТЗ-ын удирдлагын эрх ашигт нийцүүлэх гэсэн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа юм байна. сонины зөвлөл эрхлэгчийг халах болон үйлдвэр, сониныг салган тусгаарлах шийдвэр гарвал эсэргүүцэн шат дараалсан арга хэмжээг хуулийн хүрээнд авахаа өнөөдрийн хэвлэлийн бага хуралд хэллээ.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button