НҮБ-ын ХАС-гийн Суурин төлөөлөгч Делиа Барселона ТВ-ийн ярилцлагаар

телевизийн ММ агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн сайтын уншигчиддаа хүргэж байна. Манай студид хүрэлцэн ирж шууд ярилцлагад оролцож байгаа танд баярлалаа. Та эхлээд бидэнд өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу.

-Баярлалаа. Би Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн гурав дахь суурин төлөөлөгчөөр ажиллах болсондоо би туйлын их баяртай байна. Энэ завшааныг тохиолдуулаад Монгол улсын засгийн газарт миний томилгоог зөвшөөрсөн явдалд талархаснаа илэрхийлье.
Монгол Улсад томилогдохын өмнө би Нъю Йоркт НҮБ-ын Хүн амын сангийн төвд мэргэжлийн ахлах зөвлөхөөр арав гаруй жил ажилласан. Түүний өмнө хөгжлийн салбарт хорь гаруй жил ажиллахдаа олон оронд ажиллаж байсан. Дэлхийн бараг тавь гаруй оронд томилолтоор очиж байлаа. Монголд өмнө нь гурван ч удаа томилолтоор ирж байсан. Би нийгэм судлал, мэдээлэл харилцааны чиглэлээр мэргэшсэн, энэ туршлага ашиглан эдгээр орнуудын хөгжлийн салбарт ажиллаж ирсэн. Гарал үүсэл маань Филиппин.

-Таныг Монголд найман сард ирсэн гэж дуулсан. Монголд ирэхэд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монголд ирээд 7 долоо хоног л болж байна. Энэ бол анх удаа биш л дээ. Өнгөрсөн хугацаанд би 3 аас илүү удаа ирж байсан. Өнгөрсөн жил хоёр сар хагас хэртэй НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Монгол гэхээр манай найз нөхөд их хол, өргөн уудам нутагтай, маш хүйтэн газар гэж төсөөлдөг. Энэ үнэхээр үнэн байна. Нээрээ л наашаа ирэх гэж их хол замыг туулсан. Нью Йоркоос Сөүл Бээжингээр дамжаад нэлээн урт замыг туулсан. Харин төсөөлж байснаас тийм ч хүйтэн санагдаагүй шүү.

-Та бас азтай байна. Энэ намар их дулаахан сайхан байлаа л даа.
Тиймээ , би энд ирээд их азтай байна. Намар цаг агаар их сайхан болж байна. Яг л хавар шиг. Гэхдээ есөн сарын эхэнд өвөл гэж ямар байдгийг зах зухаас нь бас мэдрэгдэж байсан.
Мэдээж цаг агаарын хувьд маш ялгаатай байна л даа. Миний эх орон Филиппин бол арлын, халуун уур амьсгалтай орон болохоор . Гэхдээ ижил төстэй зүйл их байна. Монголчууд халуун дулаан сэтгэлтэй, зочломтгой сайхан хүмүүс байдаг юм байна. Яг л манай Филиппинчүүд шиг дотно санагдлаа. Амьдралын хэв маяг нь их өөр. Жишээ нь манайд гэр байдаггүй. Идэж уудаг хоол хүнс, хэрэглэдэг зүйлс бүгд өөр. Бид ихэвчлэн далайн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг. Харин Монгол Филиппин гэлтгүй бүгдээрээ адилхан дуулж, бүжиглэх дуртай хүмүүс юм. Бид хэдий арай өөр дуу дуулж, өөр төрлийн аянд бүжиглэдэг ч хүмүүсийнх нь зүрх сэтгэл адилхан санагдлаа.

-НҮБ-ын Хүн амын сан нь Монголын хүн амын амьдралын түвшинг сайжруулах чиглэлээр Монгол улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилладаг томоохон хандивлагч байгууллага. Та Монголд хэрэгжүүлж буй тусламжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүн нь ямар байгаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Тэгэлгүй яахав, НҮБ-ын Хүн амын сан бол Монголд ажилладаг НҮБ-ын олон байгууллагуудын нэг. Бидний үйл ажиллагааны эрхэм зорилго нь ялангуяа төлөвлөлт, бодлого боловсруулалт, үндэсний хөгжлийн стратегид хүн амын тоо мэдээллийг тусгахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Мөн манай хөтөлбөр ялангуяа хүний эрх тэр дундаа нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, жэндэрийн тэгш байдлыг хангахын төлөө ажилладаг.
Эрхэм зорилгынхоо хүрээнд бид дэлхийн улс орнуудад жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр Хүний дархлал хомсдолын вирус / ДОХ-оос ангид, охид эмэгтэйчүүд зүй ёсны хүндэтгэл хүлээж, нэр төртэй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг.
Одоогийн байдлаар бид Улс орныг дэмжих гуравдугаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх шатандаа явж байна. Энэ хөтөлбөр маань Монголд 2002 онд эхэлсэн бөгөөд дараа жил буюу 2006 он дуустал явагдах юм. Хөтөлбөр хэрэгжүүлсэн өнгөрсөн дөрвөн жилд монгол оронд маш олон зүйлийг хийлээ.. Зарим зүйлийг тодруулж ярья л даа.
Ялангуяа бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудад ихээхэн анхаарал тавьж ажилласан. Үүнд төрөлт, жирэмслэлттэй холбоотой асуудлууд, БЗДХ болон Хүний дархлал хомсдол/ДОХ-оос сэргийлэх, үр хөндөлт, түүнээс үүдсэн хүндрэлийн асуудлуудыг шийдвэрлэх, мөн эдгээрт хамаарагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг багтдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид Монгол улсын засгийн газартай эрүүл мэндийн, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүний дархлал олдмолын хомсдол/ДОХ-оос сэргийлэх, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал зэрэг чиглэлд хамтран ажиллаж ирлээ. Одоогоор бид баруун таван аймаг, мөн Улаанбаатар хотын хоёр дүүрэгт төвлөрсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ тухай бид тодорхой ярилцах байхаа.

-Танай байгууллага баруун аймгуудад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад маш сайхан сэтгэгдэл төрлөө. НҮБ-ын Хүн амын сан нь хөдөө орон нутагт тур дундаа баруун таван аймагт бүсийн төлөөлөгчийн газраа байгуулсан анхны олон улсын байгууллага. Бүсийн төлөөлөгчийн газрынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар илүү мэдээллийг манай үзэгчдэд сонирхуулахгүй юу?
-Тиймээ, манайх улс орныг дэмжих 3 дугаар хөтөлбөрийн хүрээнд бид хөдөө орон нутагт бүсийн төлөөлөгчийн газраа байгуулсан хамгийн анхны НҮБ-ын байгууллага болсон. Манай Бүсийн төлөөлөгчийн газар Ховд аймаг байрладаг. Бид хөдөө орон нутаг дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Увс, Хөвсгөл, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг бусад аймагт хүрч ажиллаж байгаа. Баруун бүсэд төвлөрсөн үйл ажиллагаа явуулж, тухайн орон нутгийн хүн ардад илүү ойртож ажилласнаар , бидний үйл ажиллагаа тус нутгийн хүмүүст илүү ойр хүрэх боломж бүрдсэн. Мөн орон нутгийн удирдлагууд, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулах зөвлөлтэй хамтран ажилласнаар үйлчилгээ үзүүлэх, ухуулга сурталчилгаа явуулах, хөтөлбөрийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд хоорондын ажын уялдаа сайжирч, ихээхэн ач холбогдолтой, бидний ажилд тустай болсон гэж үзэж байна.

– Танай байгууллага хөдөө орон нутагт их зүйл хийж байгаа юм байна. Хөдөө ажиллах нь Улаанбаатар хотод ажиллахаас их өөр шүү дээ. Тэр ялгаа та бүхэнд хэр мэдрэгдэж байна. Орон нутагт ажиллахад ямар хүндрэлтэй байдаг уу?
Тиймээ. Баруун бүсэд хүрч ажиллахад олон талаар тодорхой бэрхшээлүүд байдаг л даа. Тухайлбал, алслагдмал байдал. Бидэнд төслийн аймгууддаа очихдоо онгоцоор нисвэл амар. Хэрэв машинаар явбал хэдэн өдөр шаардлагатай нь мэдээж. Төвөөс алсмагдмал баруун бүсийн аймгуудад хүрч ажиллахад хөрөнгө нөөц их шаардагдах нь мэдээж. Энэ бол зөвхөн унаа тээврийн асуудал биш юм. Бид янз бүрийн дэмжлэг туслалцааг үзүүлдэг, тухайлбал сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмж илгээх, эм хангамжийг хүргэхэд илүү их ажил хийж, хөрөнгө нөөцийг хүн ард, сум багт хүргэхэд зүтгэж ажиллаж байна. Гэвч хөдөөд дэд бүтэц нь муу хөгжсөн, тусламж үйлчилгээний чанар доогуур, нөхцөл байдал илүү хүнд байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг хангахад улам их ажиллах, хөрөнгө нөөц шаардагдлагатай байсаар байна.

– Танай бүсийн төлөөлөгчийн газарт хэдэн хүн ажилладаг вэ?
Энэ бол тийм ч том биш л дээ. Хүнийхээ тоогоор бол манай Бүсийн Төлөөлөгчийн Газарт орон тооны гурван ажилтан байдаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн маш чадварлаг мэргэжилтэн Аюуш гэж эмч хүн манай Бүсийн төлөөлөгчийн газрыг удирдаж ажилладаг. Гэхдээ энэ бол зөвхөн төлөөлөгчийн л газар. Үүнээс гадна, бид аймаг бүрт орон нутгийн эрүүл мэндийн зөвлөлүүд, засаг даргын тамгын газруудтай нягт холбоотой байдаг. Мөн бид бүх аймгуудад манай Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагчид, мөн хүмүүст шууд хүрч ажилладаг манай сургалтанд хамрагдсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчидтэйгээ ойр дотно хамтран ажилладаг.

– Орон нутгийнхан ямар сэтгэгдэлтэй байдаг вэ ?
Орон нутгийн удирдлагууд манай ажилд сэтгэл ханамжтай байдгаа байнга илэрхийлж байдаг. Тэд идэвхтэй ухуулга сурталчилгааны үр дүнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахд дэмжлэгт орчинг бий болгож, орон нутгийн хамгийн дээд шатны удирдлагаас эхлээд, олон нийт, үйлчилгээ үзүүлэгчдийн дэмжлэгийг хүлээж чадаж байгааг тэднээс сонсоход их таатай, урамтай байсан. НҮБ-ын талаас хийж байгаа ажил юм. Хэдийгээр манай суурин төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод байрладаг, 20-иод хүнтэйгээр ажилладаг ч, бидний хийх ажил, шийдвэрлэх гол асуудал бэрхшээл хөдөө орон нутагт чиглэгдэж байдаг.

– НҮБ-ын Хүн амын сан өсвөр үеийнхэн, залуучуудыг ихээхэн анхаарч ажилладаг гэдгийг мэднэ. Залуучуудад зориулсан тусгай тусламж үйлчилгээ бий болгосон нь тэдний сэтгэлд их хүрсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу.

Түрүүн дээр би бас дурдсан. НҮБ-ын Хүн амын сан нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хүний дархлал хомсдолын вирус/ДОХ-ын халдвараас сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд өсвөр үе, залуу хүмүүст чиглэсэн тусгай төслүүдийг хэрэгжүүлж ирлээ. НҮБ-ын тодорхойлолтоор бол өсвөр үеийнхэнд 15-24 насных оруулж үздэг.

Монголын хүн амын дийлэнх нь хүүхэд залуучууд байдаг онцлогтой учир бидний үзүүлдэг үйлчилгээ тэдэнд тун их хэрэгтэй байдаг. Бид энэ хөтөлбөрийнхөө нэг чухал хэсэг нь Ирээдүйн босго өсвөр үеийн эрүүл мэндийн төвийг 12 газарт байгуулан тохижуулсан. Үүнд дурдахын бол баруун таван аймагт, мөн Архангай аймагт хоёр, Улаанбаатар хотын 2 дүүрэгт тав бий. Энэ төвүүдэд өсвөр үеийнхэн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө авч, бэлгийн замын дамжих халдварын оношлогоо, эмчилгээ хийлгэхээс гадна мэдээлэл сургалт сурталчилгааны материал авдаг. Бид эдгээр төвүүдийг бэлгэвч, эм тариа, мэдээллээр хангадаг. Мөн үйлчилгээ үзүүлэгч, зөвлөгөө өгөгчдийг өсвөр үеийнхэнд ээлтэй, нөхөрсөг нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чадвартай болоход сургалт явуулж бэлтгэдэг.
Төвүүдээр үйлчлүүлсэн өсвөр үеийнхэнтэй уулзаж ярилцаж байхад тэд ийм үйлчилгээ бий болсонд баярлаж, тэдний төлөө ажиллаж байгаад баяртайгаа илэрхийлж байсан. Бид ч өсвөр үеийнхэнд тусалж, үр ашгаа өгч буйдаа баяртай байна

– Бидэнд залуучууд энэ төвийг хаана байдаг, ямар үйлчилгээ үзүүлдэг талаар их сонирхдог. Ер нь залуучууд хэр үйлчлүүлдэг вэ?
Бид одоогоор 12 төвтэй. Бүх баруун таван аймаг бүрт нэг , Архангай аймагт 2 байгаа аймгийн төвд нэг суманд нэг, мөн Улаанбаатарын 2 дүүрэгт тав байгаа. Эдгээр төвүүд бүх залуу хүмүүст нээлттэй ажилладаг. Хэрэв тэд Нөхөн үржихүйн эрүүл мэнд Бэлгийн замаар дамжих халдвар , Хүний дархлал хомсдол/ДОХ-ын талаар болон бусад зүйлин талаар илүү ихийг олж мэдэхийг хүсвэл мэдээлэл авч болно. Эдгээр төвүүдэд өсвөр үеийхэнд ямар нэг хэцүү асуудалтай тулгарсан бол, эрүүл мэнд, биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар, охид хөвгүүдийн насанд хүрэх шилжилтийн насны талаар өөрсдийн эрүүл мэндийн талаар сэтгэл зовниж байвал зөвлөгөө өгөх үйлчилгээг авах боломжтой. Мөн бэлгийн замын дамжих халдвар, ерөнхий эрүүл мэнд болон ерөнхий нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ , зөвлөгөө үзүүлдэг. Эмч зөвлөгч нар нь залуучууд өсвөр үеийнхэнтэй хэрхэн зөв харьцах талаар сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн байдаг.

-Залуучууд ийм төвүүдэд ирэхдээ ичиж зовдог. Тэгвэл Монголын өсвөр үеийнхэн залуучууд энэ төвүүдэд хэр олон ирдэг вэ?
Энэ төвүүд нь өсвөр үеийнхэн олон амьдардаг газар буюу сургуульд ойрхон, аймгийн төв гэх мэт стратегийн ач холбогдолтой газруудад байрладаг. Бид аль болох залуучуудад ойрхон , үйлчилгээ хүртээмжтэй байх талаас бодож төвүүдийг байгуулсан. Энэ төвүүдийн гол баримталж буй санаа бол залуу хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах явдал юм. Мөн өсвөр үеийнхэнд төвийн үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ зохиодог. Ингэснээрээ тэдэнд үйлчилгээ нь илүү хүртээмжтэй байж, эрүүл мэндийг нь хамгаалах нөхцөл бий болгохыг хүссэн.

– НҮБ-ын Хүн амын сан нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт ажилладаг тэргүүлэгч олон улсын байгууллага. Манай эмэгтэйчүүд, эхчүүд энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа байх. НҮЭМ-ийн хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар хийдэг хөтөлбөрийн ажлын талаар манай үзэгчдэд тайлбарлахгүй юу ?
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд нь олон хүний хувьд тайлбарлахад бэрх, эмзэг асуудал байдаг. Олон зүйлийг хамардаг. Энэ нь жирэмслэлт, төрөлттэй холбоотой асуудал орно. Мөн Бэлгийн замын дамжих халдвар , Хүний дархлал хомсдолын вирус/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх, үр хөндөлтөөс зайлсхийх, үр хөндөлтийн дараахь хүндрэлийг нь эмчлэхтэй холбоотой. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг мэдээлэл харилцаа, тусламж үйлчилгээгээр дэмжихтэй мөн холбоотой.
Монголд явуулдаг хөтөлбөрийнхөө хүрээнд бид хүн амын Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахад ихээхэн чухал авч үзэж анхаарал хандуулдаг. Бид эмэгтэйчүүд, ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө ажилладгаас гадна эрчүүд, өсвөр үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа олноор явуулдаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн ажил нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Нэгдүгээрт үйлчилгээ үзүүлэгчдийн дунд сургалт явуулах, хоёрт, тоног төхөөрөмж, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл эм хэрэгслээр хангах, гуравт, ухуулга сурталчилгаа явуулж шийдвэр гаргагчид, хөтөлбөр хэрэгжүүлэгчид, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд удирдлагуудын дэмжлэгийг хүлээхийн төлөө ажилладаг.

– Суурин төлөөлөгчийн хувьд хөтөлбөрийнхөө төсвийн талаар ярьж болох уу? Энэ их ажлыг амжуулахад их хөрөнгө шаардагддаг нь мэдээж байх.
Бид ил тод байдлыг дэмждэг. Тэгэхээр манай улс орныг дэмжих гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын ХАС-гийн байнгын эх үүсвэрээс таван жилийн хугацаанд зургаан сая ам. доллар зарцуулж байна. Өөр хандивлагчдаас тусгай төслүүдэд мөн санхүүжилт орж ирдэг.
Гэхдээ байнгын эх үүсвэрээсээ бид 6 сая ам. доллар буюу дунджаар жилд 1,2 сая ам. доллар зарцуулдаг. Үүний далан хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрт, өөрөөр хэлбэл эрчүүд, эмэгтэйчүүд өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийг хангахад дэмжлэг үзүүлэхэд зориулагддаг. Энэ төсөв олон зүйлд хуваарилагддаг. Түрүү дээр дурдсанаар энэ төсөв нь
Нэгт, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдад чиглэсэн ухуулга сурталчилгаа явуулахад зориулагддаг.
Хоёрт чадавхи бэхжүүлэлт буюу эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарт хамтран ажиллагч гол яам. Байгууллагуудын хүний нөөцийн болон байгууллагын чадавхийг бүх түвшинд бэхжүүлэхэд туслалцаа үзүүлдэг. мөн
Гуравт, улс даяар нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэлээр хангахад энэ нь зарцуулагддаг.
Нэг талаас энэ нь их мөнгө юм шиг санагддаг, гэтэл улсын хэмжээнд болон сонгосон аймаг орон нутгуудад хийж гүйцээх ёстой ажлуудыг тооцвол энэ нь бас хангалтгүй байдаг. Зарим тохиолдолд нөөц хөрөнгө хангалтгүй байна. Бидэнд илүү их нөөц хэрэгтэй байна. Дэд бүтэц, эмнэлгийн байгууллагуудад усны хангамж үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдэд , харилцаа холбооны хэрэгсэл чухал. Энэ бүхэнд их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
Гэвч бидэнд нөгөө талаас нөөц хөрөнгөө нэмэгдүүлэх нь чухал биш байж болох юм. Харин хөрөнгийг илүү зохистой, үр дүнтэй ашиглаж, орон нутгийн хэмжээн дэхь хамгийн чухал байгаа салбарууд олон нийтийн түвшинд зориулах нь илүү ач холбогдолтой байна.

– Хүн амын шилжих хөдөлгөөн Монголд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг болоод байна. Олон зуун хүн Улаанбаатар руу нүүж байна. Би НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгийн нэг чухал хөтөлбөр шилжих хөдөлгөөн гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу .
Тиймээ. Энэ жил бид тавдугаар сард УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, мөн Хүн ам ба Хөгжлийн асуудлаархи Азийн парламентчидын чуулгантай хамтран Хүн амын шилжих хөдөлгөөний асуудлаархи үндэсний дээд хэмжээний уулзалтыг хамтран зохион байгуулсандаа их баяртай байгаа. Энэ уулзалтаас гадаад болон хөдөө орон нутгаас хотруу шилжиж байгаа дотоодын шилжих хөдөлгөөн аль алинтай нь холбоотой олон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн томоохон зөвлөмжүүд гарсан нь чухал ач холбогдолтой болсон.
Би Монголын хувьд нэлээн анхаарал татах асуудал болох дотоод шилжилт хөдөлгөөнд илүү төвлөрч ярья л даа. Хөдөө орон нутгаас хот суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь сүүлийн 3-5 жилд улам ихсэж эрчимжсэн. Энэ бүхэн нь өнөө үед хамгийн бэрхшээлтэй асуудлуудын нэг болоод байна. Нэг талаас эдгээр олон шилжин ирэгсдийг хүлээн авч байгаа Улаанбаатар хотын асуудал байна.. Улаанбаатар хот албан ёсны бүртгэлгүй шилжигсэд олноор ирэх болж. Тэд хөдөө орон нутгаас хот руу шилжихийн тулд иргэний бүртгэлийн тодорхой үе шатыг дамждаг. Танайд иргэний бүртгэлд хамрагддаггүй олон хүн байна. Иргэний бүртгэлд хамрагдахгүй байгаа нь нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүйгээс эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж чадахгүй байдалд хүргэж байна.
Нөгөө талаар хүмүүс яагаад шилжилт хөдөлгөөнд оролцоод байна гэдэг асуудал байна. Энэ талаар бид олон судалгаа хийж үзсэн. Судалгааны дүнгээс харвал хүмүүст ажил эрхлэх, боловсрол олох, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж дутагдаж байна. Тиймээс хүмүүс илүү их боломжийг эрэлхийлж Улаанбаатар луу нүүж байна. Гэтэл УБ хотод мөн нийгмийн суурь үйлчилгээ хүрэж чадахгүй байгаа хүн амын тоо нэмэгдсээр байна.
Миний бодлоор энэ тохиолдолд НҮБ-ын Хүн амын сан дээд хэмжээний уулзалтын зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд иргэний бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллах нь чухал гэж үзэж байгаа бөгөөд хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистойгоор зохицуулахад хамтран ажиллах чиглэлийг барьж байна. Ялангуяа эмзэг бүлгийнхэн, шилжилт хөдөлгөөнд оролцогчдод эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана.
Нөгөө талаар бид бүсчилсэн хөгжлийн бодлогыг баяртайгаар хүлээн авсан. Энэ бодлогын хүрээнд бүс нутгуудад эдийн засгийн хөгжлийн хэд хэдэн төв байгуулж, нийгмийн суурь үйлчилгээг хүн амд хүртээмжтэй болгосноор, тэдэнд боловсрол эзэмших, ажил эрхлэх, эрүүл мэндийн үйчилгээ болон бусад үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь шилжилт хөдөлгөөнийг сааруулах боломжтой нэг арга болох юм. Хүмүүс нүүхээс илүү орон нутагтаа үлдэх сонирхолтой байх болно.

– Манай нэвтрүүлгийн цаг дуусах дөхөж байна. Сүүлийн асуултаа асууя. НҮБ-ын 60 жилийн ой болж байна. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллага нь өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон тухай яригдаж байна. Энэ тухай жаахан тайлбарлаж ярихгүй юу?
Нэг сайхан мэдээнээс эхэлье л дээ. Энэ жил НҮБ-ын 60 жилийн ой тохиож, дэлхий даяар тэмдэглэж байна. НҮБ-ын ХАС энэ ойн баярын хүрээнд долоо хоног үргэлжлэх кампанит ажил явуулж байгаа маань өнөөдөр эхэлж байна.
Таны хөндөж байгаа асуудлын дагуу НҮБ-ыг өөрчлөн шинэчлэх тухай асуудал нь юутай холбоотой вэ гэвэл Мянганы Хөгжлийн зорилтуудад хүрэх үүднээс Нэгдсэн үндэстний байгууллага нь бүх байгууллагууд хөтөлбөр, үйл ажиллагаагаа илүү сайн уялдуулж, бүх байгууллагууд хамтран ажилладаг байх зарчимтай холбоотой.
Нэгдсэн үндэстний байгууллага орон орны засгийн газруудад Мянганы хөгжилтийн зориултуудаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.
Монгол улсын засгийн газар Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө маш их хүчин зүтгэл гарган ажиллаж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
Монгол улсын их хурал 25-р тогтоолоор Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг 2015 он гэхэд хангахын төлөө ажиллах үүрэг амлалт авсан. Монгол улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Энхбаяр саяхан Нъю Йоркт болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцож, орон орны удирдагчдын хамтаар мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх үүрэг амлалтаа дахин бататгасанд талархаж байна.
Манай байгууллагын Монголд явуулж буй хөтөлбөр үйл ажиллагаа үүнтэй шууд холбоотой. Бидний гол зорилго ядуурлыг бууруулах, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, Хүний дархлал хомсдолын вирус /ДОХ-ын халдварлалтыг зогсоох, жэндэрийн тэгш байдлыг хангах, Монгол улсын Засгийн газарт Мянганы хөгжлийн зорилтууддаа хүрэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа өргөжин дэгжин гэдэг итгэж байна. Монголын засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа улам бэхжих болтугай гэж ерөөж байна.

-Нэгдсэн үндэсний байгууллага Монгол улсын хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацаанд улам үр дүнтэй үргэлжлэн бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Танд их баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч Оюунчимэг /ММ агентлаг/

Ж.Алт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button