Монголын банкуудын мөнгийг буцаан олгожээ

Ийнхүү Солонгос дахь салбарын мэргэжилтнүүдийг нь багагүй хугацаанд хорьсныг арилжааны банкуудын удирдлагууд зарим шалтгаанаар бүрхэгдүүлэн хаацайлж, нуусан ч хураагдсан мөнгийг БНСУ буцааж олгохгүй улсын орлого болгож мэдэх ихээхэн эрсдэл байсан.
Нэгэнт салбарт нь байршуулсан мөнгөний тодорхой хэсэг дээрх нэр бүхий арилжааны банкуудын санд орсон болохоор өнөөдөр Сөүлд байгаа хүн монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мөнгөө авч болох хийгээд, эрсдэлгүй, баталгаатай, хэвийн нөхцөлд байгааг мэдэж болохыг дээрх банкуудын холбогдох албаны хүмүүс тайлбарлаж байсан юм. Солонгост байсан салбар банкуудад мөнгөө хадгалуулсан тэндхийн монголчууд тухайн үед их л сандарч мэгдэн, банкуудтай холбогдож байсан бол одоо харьцангуй тайвширч, байдал хэвийн болоод байгаа аж. Харин өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 8-ны өдөр Солонгосын төв банкнаас манай банкуудын мөнгийг буцаан олгожээ.
БНСУ-д үйл ажиллагаа явуулж ирсэн манай банкууд тэнд албан ёсны үйл ажиллагаа явуулахын тулд тухайн улсад мөрдөгдөх учиртай банк байгуулах дүрмийн сангийн хөрөнгийг төвлөрүүлээгүй байсан. Учир нь Монголд банк байгуулахаас хэд дахин илүү учраас манайханд боломж байгаагүй гэсэн үндэслэл хэлдэг. Гэсэн ч энэ асуудлыг нааштай шийдэх боломжууд бий гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм билээ.
Өнөөдөр БНСУ-аас жилдээ 50-60 сая ам.доллар орж ирдэг гэсэн баримт бий. Нэгэнт улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байгаа энэ валютын урсгалыг хаахгүй, үргэлжлүүлэх, бүр тогтмолжуулах саналыг Засгийн газар болон холбогдох дээд байгууллагад мэдүүлж, саналаа хүргүүлжээ.
Гэсэн ч Хятад, Филиппиний иргэдийн бэлэн мөнгөний гүйлгээний асуудлыг шийдвэрлэсэн мэтээр манай банкуудын өнөөдрийн асуудлыг нэг тийш болгоход бас хоёр улсын энэ салбарт болсон өмнөх асуудлууд тээг болж магадгүйд хүрээд байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн хавар БНСУ-ын Номаранг корпарацаас мэдээлж байсан мөн дөрвөн банкны асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Номарангад манай дөрвөн банк нийлээд 75 сая гаруй ам.долларын өртэй болоод байгаа тухай мэдээлэгдсэн. Монголын банкуудын энэ удаагийн асуудлыг өмнөх нөхцөл байдалтай нь холбовол тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын мөнгө ар гэртээ хурдан хугацаанд хүрэх тогтолцоо бүрэлдүүлэх эсэх нь шийдэгдэхгүйд ч хүрч мэдэхээр байгаа юм. Тухайн үед зөвхөн манай банкууд БНСУ-аас мөнгө дээрэмдсэн мэт яригдаж байсан. Гэтэл Номаранг корпораци болон манай банкууд ёстой л гээндээ ч, гоондоо ч гэгчээр аль алинд нь буруу байгаа бололтой. Учир нь банкинд аккредитив гаргасан л бол буцаагаад гарцаагүй төлөх учиртай аж. Энэ нь олон улсын жишиг болсон. Номаранг корпораци 1995 оноос хойш манай олон компанитай гадаад худалдааны үйл ажиллагаанд хамтарч ажиллаж ирсэн гэдэг. Номаранг корпораци хөрөнгөө монголын компаниудад тараасан хойноо аккредитив нээх ёсгүй атал үүнийг зөрчсөндөө манай банкууд буруутаад байгаа гэж болох. Хөрөнгө оруулалт нь банкаар буюу баталгаатай нөхцөлд хийгдээгүй атал манай банкууд аккредитив нээсэн нь хачирхалтай. Энэ асуудалд Арбитрын шүүх манай банкуудын талд шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл асуудлаа эцэслэн шийдээгүй байгаа аж. Харилцан хохиролгүй болоход хоёр улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам гэх мэт холбогдох дээд байгууллагууд оролцвол хурдан, нааштай шийдэгдэх боломжтой гэсэн яриа ч энэ салбарынхны дунд яваа гэсэн.
Хэдийгээр ийм асуудлууд нүүрлэсэн ч эцэстээ энэ нь зөвхөн арилжааны банкуудад тулгараад байгаа асуудал биш. Учир нь манай холбогдох дээд байгууллагын албаныхан Номаранг корпораци болон арилжааны банкуудын үйл ажиллагааны эрх хаагдсан энэ удаагийн асуудлыг ч тэдгээр банк зөвхөн өөрсдөө шийдэх ёстой гэсэн тайлбар хийж байгаа сураг ч гарчээ. Эрсдлээ өөрсдөө үүрэхээ хүлээсэн банкуудад тулгарсан асуудал мэт харагдах ч энэ нь тухайн банкаар үйлчлүүлж байгаа иргэд, тэр дундаа өнөөдрийн хувьд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд, тэдний ар гэрийнхэнтэй хамгийн их холбоотой, тулгамдсан асуудал юм. Бараг айл бүрээс нэг хүн БНСУ-д ажиллаж, амьдралаа залгуулах болсон тухай баримтыг хаа сайгүй дэлгэх болсон энэ цагт зөвхөн банкуудын асуудал гээд орхиж болохгүйг анхаарах хэрэгтэй болжээ.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-13 246)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button