Модны хулгайчид баригдлаа

Тус яамны хяналт, зохицуулалт хариуцсан албаны дарга О.Баярмагнай, байцаагч Б.Өлзийбаяр нар биднийг дагуулан газар дээр нь очиж үзүүллээ. Тэд сүүлийн хоёр өдөрт гэхэд нийтдээ 28 машин буюу 33 тэвш хуурай, нойтон мод хурааж журамласан байна. УБТ 88-36 маркийн Зил 130 74-99 УБА-Бонго, 82-61 УББ Зил-130 зэрэг нийт 28 машин нойтон ургаа модыг Баруун, Зүүн Хараа, Жаргалант, Батсүмбэрээс бичиг баримтгүй тээж ирсэн байна. Хулгайн модчид урдаа жижиг тэрэг явуулж байдлыг тандан шөнө дөлөөр Гүнт, Шижир, Бэлх зэрэг газраар орж ирдэг. Тэднийг хотын мод түлээний захууд шөнө орой хэдийд ч хамаагүй хүлээн авдаг өргөн сүлжээ бий болсон гэнэ. Нэг тэвш нойтон модыг шинэ журмаар үнэлбэл олон арван сая төгрөгийн байгаль орчин дахь хохирол гаргаснаар тогтоодог болгосон. Энэ дагуу хариуцлага тооцвол Эрүүгийн хуулиар шийтгэгдэхээр заалт байдаг. БОЯ-ныхан, Бид чадан ядан модны хулгайтай тэмцэж байна. Хэрхэхийг шүүх, цагдаагийн байгууллага шийдэх учиртай. Цаашид модны хулгайтай тэмцэх ажлаа тасралтгүй үргэлжлүүлнэ. Хууль бусаар мод оруулагсад аргаа улам нарийсгаж байгаа ч манай хараа хяналтаас тэр бүр гарч чадахгүй байгаа гэв.

Ч.АНХЗАЯА
(өдрийн сонин 2005-10-13 246)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button