Гомдсон сэтгүүлчид ажилдаа очихгүй байгаа гэнэ

Тус редакцийнхан өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, болсон үйл явдлыг мэдээллээ. Тэнд Ган зам сонины энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр Чойр зангилааны алаг амьдрал нэртэй хэвлэгдсэн тэмдэглэлийн улмаас мөн сарын 10-ны өдөр байгууллагын өглөөний шуурхай дээр Замын дарга В.В.Магдей тус сонины эрхлэгч Л.Сэнгээг ажлаас халах ам шийдвэр өгсөн гэсэн тайлбар хийв.
Харин Улаанбаатар төмөр зам-ын удирдлагууд Ган зам сониныг зөвхөн мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийнхээ хувьд бус бусад үйл ажиллагаа нь доголдож байгаа учир бүтцийн зохион байгуулалт хийх тухай санал хэлснийг ийнхүү ташааруулан мэдээлж, ажлаа орхиод байгаа хэмээн тайлбарлав.
Төмөр замд олон жил техникийн ажил хийж, өнгөрсөн жил Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дээд курсийг төгссөн хүн тус сонины эрхлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь ч байгууллагын сонин муудахад багагүй нөлөөлж байгаа гэхчилэн санал шүүмжлэл гарсан сурагтай. Одоогоор Ган зам сонины таван сэтгүүлчийг ажлаас нь чөлөөлөх албан бичиг баримт үйлдэгдээгүй байгаа аж. Гомдсон сэтгүүлчид ч ажилдаа очихгүй байгаа гэнэ.

Б.ХЭРЛЭН
(өдрийн сонин 2005-10-13 246)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button