Аймгуудын Цагдаагийн газар, хэлтсийн удирдлагуудыг солив
Тухайлбал, Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Саадэлэгийн суудлыг огцом буулгаж Цагдаагийн академийн нэгэн курсийн даргаар томилж буй гэнэ. Түүнийг ийн санаанд оромгүй газар руу цөлсөн нь лав л ижил цолтнуудынх нүдийг орой дээр гаргасан хэрэг болжээ. Түүнчлэн нэлээд удаан хугацаагаар даргагүй байсан Дорнод аймгийн Цагдаагийн газар хошууч Манлайбаатараа эргүүлэн авав. Манлайбаатар хошууч Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Гэхдээ тэрээр үүнээс өмнө Дорнод аймгийн Цагдаагийн газрыг толгойлж байсан билээ. Түүний ур чадвар, хүн чанарынх нь тухайд тангараг нэгт нөхөд нэлээд ам сайтай байдаг. Харин Дорнодын толгой-гоор буцаж очих болсныг нь УИХ-ын гишүүн Д.Одбаяр найруулсан юм байх. Учир нь тус аймгаас сонгогдсон гишүүний эрүүгийн ертөнц дэх бага сага но-г хошууч Манлайбаатар л зохицуулах чадамжтай тул Дорнод аймгийн Цагдаагийн газар өнөөдрийг хүртэл даргагүй явсан гэгддэг. Ийнхүү Ерөнхий газрынхаа болоод эрхэм гишүүнийхээ даалгавраар төрхөм-дөө буцаж буй түүний Говь-Алтай дахь суудлыг нь дэд хурандаа Галбадрах залгамжлах аж. Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар очиж буй Галбадрах дэд хурандаа Цагдаагийн Ерөнхий газрын Хяналтын албанд байжээ. Харин сайн, муу нэрээр нь дэнсэлбэл бараг л жин тэнцэх Саадэлэг хурандаагийн суудлыг Амарсайхан гэдэг залуу авч байгаа гэнэ. Тэрээр Улсын Мөрдөн байцаах газарт данстай явсан юм байна. Ийнхүү үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиж байсан шум биеллээ олов.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-10-13 246)