ЭМ СИ ПИ СИ компанийн захирал мөнгөө алджээ
биет төгрөг хулгайлсан хэргийн эзэд олдоогүй байтал Баянзүрх дүүрэгт эл хэрэгтэй үйлдэл ижил нэгэн хэрэг энэ сарын 10-11-нд шилжих шөнө гарав. Гэмт этгээд тус дүүргийн IҮ хорооны нутаг дэвсгэрт орших Интерпротек компанийн байранд байрладаг ЭМ СИ ПИ СИ компанийн захирлын өрөөний цонхыг хагалан оржээ. Улмаар зузаан хар сейфийг эвдэн есөн сая төгрөг, 4000 ам.доллар, 2000 юань аваад алга болсон байна. Хулгайч хэргээ үйлдэхдээ ноосон бээлий өмсч явсан байж магадгүй гэнэ. Түүнээс гадна дээрх компанийн байр нь харуул манаа сайтай байсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
(өдрийн сонин 2005-10-13 246)