АМГТХЭГ-ын орлогчоор хуучин

Уг нь тэрээр одоо ч орлогч даргын ажил хийж байгаа. Харин төрийн албаны зөвлөлөөр шийдвэр гарсны дараа түүний албан тушаал баталгаажиж байгаа нь энэ юм байна.
Ашигт малтмалын лиценз, зөвшөөрөл, авилгал, хээл хахууль гээд энэ салбарт шүүх сэргийлэхийн хаалга татах хүртлээ олон асуудал байсны ихэнхид нь хуучин удирдлагыг буруутгадаг. Иймээс ч хуучин даргыг дахин албандаа очно гэхэд итгэх хүн нэг их олон байгаагүй болов уу.Гэсэн ч шийдвэр өөрөөр гарчээ.
Энэ томилгоог учир мэдэх хүмүүс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын шинэ удирдлагын эхлүүлсэн энэ салбар дахь шинэчлэлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Лиценз олгох журам зэрэгт өөрчлөлт оруулж, хэд хэдэн зарчмын шинжтэй шинэлэг алхмууд хийснээс үүдэн шинэ удирдлагын толгой дээр хар үүл бөөгнөрч эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Түүний орлогчоор хуучин удирдлагыг нь тавьсан нь энэ салбарт хийх өөрчлөлт шинэчлэлийг боогдуулж, бүхнийг хуучнаар нь хийх гэсэн хүмүүсийн санаархал гэнэ.

Б.ЦОЛМОН
(өдрийн сонин 2005-10-13 246)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button