Ашигт малтмалын орлогыг ард түмэнд ашигтайгаар хэрхэн хуваарилах вэ?
нинжа-гаасаа эхлээд нийтээрээ татагдан оров. Ашигт малтмалаас ард нийтээрээ ашиг хүртэх жорыг Ерөнхий сайд нь чуулганы нээлтэд яриад л. Баялгаа балаг болгон хувиргахгүйн тулд ухаан зарах цаг болсныг сануулна. Монгол Улс арван жилийн өмнөхөө бодвол дэлхийн ашигт малтмалын картан дээр Чили, Австрали, Канадтай өрсөлдөн гарч ирж байгаа-г Засгийн газрын тэргүүн дуулгалаа. Ирэх арван жилд энэ эрчээ хадгалбал ашигт малтмалд суурилсан үйлдвэрлэл дөрөв дахин, түүнээс олох орлого тав дахин нэмэгдэнэ гэж тэр тооцоолсон. Өдгөө дэлхийн ашигт малтмалын салбарт орж буй хөрөнгө оруулалтын дөрвөн хувь нь Монголд ногдож байгаа нь чамлахаар чанга атга гэсэн үг. Ерөнхий сайд хүртэл баялаг хуваах тоглоомын дүрмээ зарлаж байхад Дээгүүрээ хуваагаад авчих биз дээ гэж гомдоллож суух нь илүүц. Нийгмийн баялагаас хувь хүртмээр байвал нинжа нар шиг дайраад нэмэргүй. Нийтэд ашигтай гарц харагдана уу?
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж энэ чиглэлээр хоёр санал дэвшүүлснийг анзаарсан буй за. Их Британийн Засгийн газраас санаачилсан Олзворлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай олон улсын санаачилгад нэгдсэн нь дээр гэж Ц.Элбэгдорж боджээ. Энэ нь бусдад байгаагаа цөлмүүлж хоцрохоос, эсвэл байгаагаа ашиглаж чадахгүй хохирохоос сэргийлэхэд тустай гэж Засгийн газрын тэргүүн тайлбарласан юм. Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулах нь ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт гэж тэр тодорхойлсон. Байнгын бус орлогыг байнга аманд орох шар тос мэт ашиглаж болохгүй учраас тусгай сан байгуулж, тусгай зорилгод зарах хэрэгтэйг онцолсон. Юунд зарахаа, яаж хяналт тавихаа төр хуулиар шийдэх аж. Энэ чиглэлийн олон туршлага байдаг ч хамгийн дөмөг нь уг орлогыг санд төвлөрүүлэх гэнэ. Монголд ашигт малтмалын ногдол ашигт суурилсан тогтворжилт хөгжлийн сан байгуулъя гэж Ц.Элбэгдорж хэллээ. Засгийн газар УИХ-д үүнийгээ санал болгох юм байна. Иргэд нь эрүүл бас боловсролтой бол улс орон хөгжинө гэж тэр боджээ. Ийм санг энэ ондоо багтаан байгуулж, чадвал ирэх жил гэхэд бид шаардлагатай эмнэлгүүдээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж болж байна. Хэдэн арван сая доллараа урсгаж, онош тогтоолгох гэж гадагш явдаг тэр аппаратыг, тэр MRI-йг эх орондоо аваад ирэх боломж бий гэж Ерөнхий сайд дуулгасан. Нөгөө улиг болсон 36 дугаар маягтыг ингэж халъя. Иргэдээ эх орондоо өөрсдөө оношилдог, өөрсдөө эмчилдэг болъё гэж уриалж байна.Хээрийн галуу нисэн үл хүрэх газар-аас эрдэм өвөрлөн ирэх залуусынхаа тоог наад зах нь 5000-гаар нэмэх боломжийг тэр харжээ. Боловсрол, эрүүл мэндэд За гэхээр зэхэж буй мөнгийг нь хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, залуу гэр бүлд өгье хэмээн мөнгө нэхэх марафон зарлахгүй байхыг Засгийн газрын тэргүүн хүсэв.
Өдрийн сонин-ы хэлэлцүүлэг Ерөнхий сайдын саналаар үүдээ нээлээ. Уншигч та ч бас бидэнд саналаа ирүүлээрэй.
Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-10-13 246)