Сонгуулийн хууль маргаантай байна
нэмэлт өөрчлөлт оруулах, дипломат албаны тухай, Ерөнхийлөгчийн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын санхүүжилтийн тухай, Намын гишүүнчлэлээс татгалзах хуулийг хүчингүй болох тухай зэрэг хуулийн төслийг эхлээд авч хэлэлцлээ. Энэ хуралд төрийн жинхэнэ албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх асуудал гишүүдийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Р.Раш гишүүн асуухдаа төрийн жинхэнэ албан хаагчдыг намаас түдгэлзүүлэхдээ бүх насаар нь түдгэлзүүлсэн юм уу, эсвэл зөвхөн сонгуулийн үеэр түдгэлзүүлэх юм уу гэж асуугаад энэ тухай та бүхэн ажлын хэсэг дээр тохирчихсон юм уу гэв. Эрхэм гишүүн цааш нь хэлэхдээ Төрийн хар хүн гэж дээр үед байсан. Одоо тэр нь шиг болгох гэвэл тохирохгүй болчихоод байна Сонгуулийн үед төрд алба хашдаг албан хаагч айлд ч ороод гарч чадахаа байх юм биш байгаа. Бөөн хардлага дунд гэртээ хориотой байх юм биш биз. Нөгөө хүний эрх энэ тэр ч өнгөрсөн асуудал болохгүй юү. Ингээд хэр их хожиж байгаа юм дээ. Би үүнд дургүй байна гэлээ. Намаас татгалзах хугацааг төрийн алба хашиж байх үедээ л намаас татгалзуулна гэсэн хариулт ирэхэд Р.Раш гишүүн Тэгвэл наадах чинь МАХН-н нэрийг 24 жил булшилна гэдэгтэй л адилхан заалт байна хэмээн хэллээ. Энэ асуудал байнгын хороон дээр дэмжигдсэнгүй. Дараагийн асуудал нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудал байв. Гишүүд УИХ-аас долоон хүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дөрвөн хүн, Засгийн газраас дөрөв бүгд 15 хүнийг өнөөдөр байнгын хороон дээр хэлэлцэж УИХ-д оруулах юм. Ингээд УИХ-д 25 хүн нэр дэвшсэнийг сонирхуулахад
-Эрх зүйн чиглэлээр Бурмаа, Цогням.
-Гадаад харилцааны чиглэлээр Гомбосүрэн, Цахилгаан, Мөнгөнтуул.
-Сэтгүүл зүйн чиглэлээр Хадбаатар, Золжаргал, Дагий.
-Эрүүл мэнд нийгмийн хамгааллын чиглэлээр Төмөрбаатар, Отгонболд, Самдандовж, Ганхуяг, Занаа
-Боловсролын чиглэлээр Ундрал, Дэмбэрэл
-Спорт биеийн тамирын чиглэлээр Нямдорж, Дагвадорж, Эрдэнэ-Өлзий,
-Байгаль орчны чиглэлээр Батболд, Батсайхан
-Хөдөлмөрийн чиглэлээр Содномдорж,Нацагдорж, Оюунбаатар, Ламжав, Батбаяр нар юм байна. Үүнээс долоон хүнийг байнгын хороо нууцаар сонгож УИХ-д оруулах болов. Нэр сонгох үйл явц танхимд шуугиан тарьж бүгд дор бүрдээ нэгийг бодож хоёрыг санаж байгаа бололтой. С.Оюун гишүүн эднийг хаанаас санал болгож байгааг шамдангуй сонирхож аль нь Форумаас нэр дэвшсэн, аль нь хажуунаас нэр дэвшсэнийг асуув. Байнгын хорооны дарга С.Батболд хариулахдаа Эдгээр хүмүүсийн 90 хувь нь Форумаас нэр дэвшсэн гэлээ. Энэ бүгдийг харж суусан Р.Раш гишүүн Бид ер нь ихээхэн чухал хууль батлаатахсан бололтойдогоо, энэ яль шалигүй юманд их ач холбогдол өгч үндсэн ажлаасаа зугтаадаг зангаасаа болимоор байна гэж хэлээд авав. Санал хураалтын дүн гархад
О.Мөнгөнтуул -17 санал
Р.Хадбаатар – 16 санал
О.Эрдэнэ-Өлзий-14 санал
Л.Төмөрбаатар – 13 санал
Ж. Занаа – 13 санал
Д.Содномдорж- 13 санал
Р.Бурмаа – 8 санал авсан байна.
Эдгээр долоон хүнийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн
Г. Пүрэвбат (бурханч лам)
Л.Болд (Урчуудын эвлэлийн хороон дарга уран барималч)
Х.Чилаажав (Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал)
Ц.Дашдондов (ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт Доктор) нарыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Засгийн газраас Үндсэний зөвлөлийн гишүүнд
Эдийн засгийн чиглэлээр Г.Цэрэнпүрэв.
Бизнесийн чиглэлээр Н.Золжаргал
Техник технологийн чиглэлээр Л.Дамдинсүрэн
Удирдлага менежментийн чиглэлээр М.Буянбадрах нарыг санал болгожээ.
Үүний дараа Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонд гишүүн С.Ламбаа Би энэ хуулийг цааш нь хэлэлцэх урам зориг байхгүй боллоо. Сонингуудад МАХН-ын бүлгийг томсгосон мажоритар системээр сонгууль явуулах тухай хууль батлах гэж байгаа гэж шуугиж байна.. Энэ үнэн байх. Яагаад гэвэл Цэцийн шийдвэрийг ах нам хүлээн авах гэж байна гэсэн. Ярс хийгээд л хүлээгээд авчихсан. Бид сонгуулийн хуулийн тогтолцоогоо боловсронгуй болгоё гээ биздээ.Тэгээд гол үзэл бодлоо тохирохгүй бол цаашид энэ хуулийг хэлэлцээд нэмэргүй боллоо гэв. Гишүүн Л.Гантөмөр Бидний зунжингаа хийсэн ажил өнгөрсөн. Юун пропорцианаль. Одоо 19 тойрогтой дөрвөн мандаттай болж сонгууль явуулна гэж байна. Энэ хувилбар дэлхийн сонгуулийн хуулиудад хамгийн муу жишээ болж орсон хууль юм гэв.С. Оюун гишүүн Пропоциональ оруулж хийнэ гэсэн сонгуулийн хууль одоо эсрэгээрээ болж мажоритар системээр явагдах хувилбар яригдах болсон учир би хуулиа татаж авах санаатай байна гэлээ. Хурлын уур амьсгал ерөнхийдөө ширүүсэн гомдсон, туньсан үгийг ялангуяа ардчилсан намын нөхдийн зүгээс дуулгах нь элбэгшиж байв. УИХ-ын дарга хуралдаанд гишүүний хувиар оролцож байсан. Ц.Нямдорж дарга энэ үеэр үг хэллээ. Гомдож, ундууцах шалтгаан бий гэдгийг би бүрнээ ойлгож хүлээн авч байна. Гэхдээ энэ эмзэгхэн байгаа дөнгөн данган торж байгаа улс төрийг элдэв ширүүн үг хэлээр бужигнуулчихваа. Аль аль талаасаа эв эеийг хичээн бие биенээ ойлгож сонгуулийн хуулийн гол үзэл санааг намууд тохирон ажиллах ёстой. Харин энэ тохироо явагдаж байх үед талууд сонгуулийн хуулиа үргэлжлүүлэн хэлэлцэж байх нь наанадаж цаг хожих ач холбогдолтой юм. Өнөөдөр бид сонгуулийн хуулиа яршиг гэж байна. Тэгвэл маргааш хэн нэг нь бүх зүйлийг яршиг гэвэл бид яах болж байна. Энэ сонгуулийн үр дүнг Ерөнхий сайд Хаан сонголт гэдэг. Тэгвэл харин би Бурхдын цээрлэлтэй сонгууль гэмээр байна. Бид үйл хөдлөл болгондоо хариуцлага хүлээж байх ёстой. Хуучин сонгуулийн хуулиараа сонгуульд орох юм бол энэ сонгууль, сонгууль биш болно. Гадны мөнгөөр сонгууль болж дотоодын төр байхгүй болно. Монгол Улсын төр сонгуулиар дамжин хэврэгшиж байна. Бид сонгуулийн хуулиа өөрчлөхийн төлөө байна гэж хэлээд танхимын уур амьсгалыг зөөллөж чадлаа. Дараа нь үг хэлсэн Д.Арвин гишүүн Бид ч бас бүрэн тохироонд хүрчихээгүй байна. Юундаа яаран сандран энэ хуулийг батлуулах гээд байгаа юм бэ. Намууд үзэл бодлоо нэгтгэнэ гэдэгтэй санал нэгтэй байна гэлээ. С.Батболд гишүүн МАХН албан ёсоор мажоритар системээр сонгууль явуулна гэсэн шийдвэр гаргаагүй байгаа. Сонгуулийн тогтолцооноосоо гадна бас нэг хийх гол зүйл бол шударга сонгууль явуулдаг болохын төлөө бүгд мэрийх ёстой гээд миний хувийн санал гэхэд пропорциональ системээр сонгууль явуулах дээр байдаг хэмээн хэлэв. Тэгээд байнгын хорооны ажлын хэсгээс намуудад сонгуулийн системийн талаар зөвлөлдөөнөө хурдлуулж тохиролцоонд хүрэхийг шаардсан бичиг илгээхээр боллоо.
Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2005-10-13 246)