Монголд хэн анх гар утас барьсан бэ?

улмаар тэнд удаан хугацаагаар байх үедээ хэрэглэж , хэрэглэсэн тухайгаа нутагтаа ирэхдээ улс амьтанд сонин болгон ярьж явжээ. 1996 онд Мобиком гэдэг компани Монголд байгуулагдаж өнөө маргаашгүй гар утсаар яриулаад эхлэх нь гэдгийг сонссон П.Батсайхан баруунд юм үзэж, нүд тайлсан хүн тул уг компани дээр эргэлзэх юмгүй шууд давхин очсон байна. Тэр үед одоогийн мундаг Мобиком корпораци Үнэн сонины байрны хажуу доор ганц хоёр оготны нүх шиг өрөөтэй, тэнд нь баахан залуус шавчихсан Германд П.Батсайханы эдэлж, энд ирээд гайхуулж явсан өнөө гар утас гээч эдийг Сэрэлт кинон дээр гардаг банди нар шиг эргүүлж тойруулж үзән гайхацгааж сууна гэнэ. П.Батсайхан оруутаа Алив би наадхыг чинь мэддэг хүн, эдэлдэг ч хүн, авдагч хүн гэсэн юм байх. Тэгтэл дарга цэрэггүй бужигналдаад цай цүй, идээ будаа, гэрээ бичиг, төлбөр мөнгө болоод явчихаж. Ингээд л Монголын үүрэн телефоны анхдагч оператор, Монгол Японы хамтарсан Мобиком корпорацийн хамгийн анхны хэрэглэгчийн 0001 дугаартай гэрчилгээг П.Батсайханд ёслол төгәлдер гардуулж, мань эр Монголын үүрэн телефон хэрэглэгчдийн пионер болсон түүхтэй. Тэр үед зөвхөн 9911-тэй үндсэн хэрэглэгчийн үйлчилгээ гараад байсан бөгөөд мань эрээс дуртай дугаараа сонгохыг хүсч, П.Батсайхан ч өөрийнх нь ярьж байгаагаар 9911,,,, гэсэн дугаар аятайханхарагдахаарньсонгожаваадодоогхүртэл энә дугаараа хэрэглэсээр байгаа ажээ. Мөн барих утсыг нь ч сонгуулж. Siemens, Motorola хоёрхон төрлийн гар утас байхаар, эхнийхийг нь сонгож 300 доллараар худалдан авчээ. Одоо манайхны хүн цохиж юу яамаар гэх мэтчилэн цоллодог гарын алганд багтахааргүй хэмжээтэй энә данхар утсаа П.Батсайхан одоо ч гэртээ дурсгал болгон хадгалдаг -хэмээн ярьж байна. Одоо тэрбээр Sony Ericsson, Nokia хоёр гар утас барьдаг юм байна. Мөн энд сонирхуулахад 0002 дугаарын хэрэглэгч нь ММ тээвэр зуучийн компанийн захирал Д.Саранжил /Одоо Канадад амьдарч байгаа/, 0003 дугаарынх нь талийгаач УИХ-ын гишүүн С.Чимэдцэрэн нар болж байжээ. Мобиком ганц пионероо өнөө хэр мартдаггүй бөгөөд жил бүр ойгоороо урьж, баярын ширээндээ суулгаад дээр танд товчхон өгүүлсэн дээрх намтар түүхийг яриулан баясалцдаг гэнэм зээ.

Улаанбаатар таймссонин 2005 оны 7 дугаар сар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button