Автобусны үнэ хэзээ нэмэгдэх вэ

Мөн Улиастайн чиглэлд явдаг микроавтобусуудыг шугамд явуулахгүй, Хятадаас оруулж ирсэн том оврын автобусыг явуулахаар болж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газрын Хөдөлгөөний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга П.Наранцэцэгээс тодрууллаа.

-Ирэх сарын 1-нээс эхлэн автобусны үнэ нэмэгдэнэ гэсэн. Энэ үнэн үү?
-Ер нь автобусны үнэ нэмэгдэх нь зайлшгүй болсон. Гэхдээ яг хэдэн төгрөг болж, хэднээс мөрдөгдөх нь тодорхойгүй байгаа.

-Ямар үядэслэлээр автобусны үнийг нэмж байгаа юм бэ?
-Автобус I, II, III компани болон Сутайн буянт, Мон кора, Автобус нэгдэл I зэрэг байгууллага өр ихтэй байгаа.
Тухайлбал, Автобус-1 компани л гэхэд Петровме компанид 100 сая төгрөгийн өртэй байна. Автобусууд өөрийнхөө орлогоор жолооч, кондукторууынхаа л цалинг арай гэж өгч байгаа. Шугамд явж байгаа нийт автобусуу-дын 30 хувийнх нь л сэлбэгийг авч байна. Иймд автобусны үнийг нэмэхээс өөр аргагүй байна.

-Улиастайн чиглэлд явж байгаа микроавтобусуудыг шугамд явуулахгүй байгаа нь ямар учиртай вэ?
-Капитал авто сервис компани Хятад улсад үйлдвэрлэсэн дэлхийн стандартад нийцсэн 25 хүний суудалтай, 50 гаруй хүн зогсож явах боломжтой, 20 автобусыг оруулж ирсэн. Эдгээр автобусуудыг Улиастай-Таван шар-Хилийн цэргийн дээд сургуулийн чиглэлд явуулж байгаа.
Туе компани 100 гаруй том оврын автобус оруулж ирэх ёстой. Энэ сарын 7-ноос эхлэн ДТА-Энх компанийн 80 гаруй микроавтобусны шугамд явах эрхийг хасаад байгаа. Бид сарын өмнөөс мэдэгдэл өгдөг.
Ер нь микро автобусууд шугамд явах эрхгүй болно гэлээ.
Том оврын автобусууд үдшийн 22.30 цаг хүртэл нийтэд үйлчлэх ёстой аж. Дунджаар долоон минутын зайтай буудал дээр ирж байх ёстой юм байна.

Д.ЦЭНГЭЛМАА
(өнөөдрийн монгол 2005-10-13 114)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button