А.Цанжид Бүгдээрээ цалингаараа болгоод байгаа юм шиг царай гаргадаг

ЗУРГААН НАСТАЙДАА ҮХЭР СҮРГЭЭ ЧОНООС ХАМГААЛЖ БАЙВ

-Таны нэрний утгыг асууж болох уу?
-Саин мэддэггүй юм аа. Санскрит гаралтай, түвд нэр. Цанжид сэрж мэдэр гээд л уншдаг шүү дээ. Айл гэрийн буян хишиг, хүүхдэд ээлтэй гэх юм билээ.

-Өөртэйгээ адилхан хүнтэй. тааралдаж байв уу?
-Байлгүй яахав. Жишээ нь Улсын циркийн дарга Доржийг дэлгүүрт зогсч байхад нь нэг хүн Саин байна уу, сайд аа гээд ирсэн гэнэ. Тэгэхэд нь Дорж Би сайд биш ээ, ах нь байнагэж хариулсан гэдэг юм. Тэгэхээр бид хоёрын хооронд ямар нэг төс байгаа биз/инээв/.

-Овог угсаагаа хэр мэдэх вэ?
-Харнууд овог гэж ээж минь хэлж өгсөн. Эртний Хон Хэрээд аймгийн тасархай, бүр Алунгоогоос өмнөх Дарлигин монголчууд гэж байх үеийн овог гэдэг.

-Нутаг усныхаа тухай яривал сонин байна. Таны хүүхэд насыг одоогийн хүүхдүүдийнхтэй харьцуулбал?
-Хар-Азаргын зоо нуруунд зун төрсөн. Говь-Алтай аймгийн Цээл, Халиун гэж хоёр сумын зааг дээр байдаг. Би Цээлд төрж, Халиунд өсч өндийсөн. Ажилсаг байснаас алдах юм байдаггүй. Бидний үед хатуу хөтүү янз бүрийн ажил хийж явсан нь өнөөдөр амиа аваад явахтайгаа болсон байна.
Хөдөөний хүүхдүүд борогшуу, хэр баргийн юмнаас айдаггүй байж.
Зургаан настай байхдаа морин дээр өөрөө биеэ даагаад мордож чаддаггүй байсан үе. Ээж Үхэр ирэхгуй оройтоод байна. Миний хуү хойд хамар дээр гарч хараад ир ГЭэд мордуулж өглөө. Хамар дээр гартал үхэр маань тээр доор, модон дотор харагдаж байна. Тэгэхээр нь зориг гаргаад, ээжийн хэлснийг знрчөөд үхэр рүүгээ очлоо. Туугаад буцаж явтал морь үргээд явдаггүй. Айгаад мориноосоо буучихлаа. Дахиад мордож чадахгүй шүү дээ. Морь үргэж миний эмнө ороод болдоггүй. Би цулбуураа барьчихаад үхрийнхээ дунд нэг орж, захад нэг гарч явсаар гэртээ ирсэн. Тэгэхэд чоно тааралдсан байгаа юм. Манай нэг бярууг чоно идсэн байсан. Надад харагдаагүй. Харагдсан бол айх л байсан биз. Манайхан бур.уу юм хийсэн хүүхдээ хашраадаг. Тэглээ гээд муу юм болоогүй. Гэтэл барууны зарим оронд хүүхэд нь заргалддаг учраас эцэг, эх нь яаж ч чадахгүй. Үүнээс болж эцэг эх, хүүхдийн хооронд ан цав үүсдэг байгаа юм.

-Ирээдүйгээ ямраар төсөөлж байв. Хүссэн мэргэжлээ эзэмшиж чадсан уу?
-Эрдэм номтой сайн хүн болно гэдгээс өөрийг боддоггүй байлаа. Эмч, багш, жолооч хүнийг харахад сайхан харагдаж, тиим болохыг бодохоос дарга сайд болох талаар мөрөөдөх биш. Манай нэгдлийг Лодойхүү баатар даргалдаг байсан. Хэдийгээр говь ч гэсэн манай нэгдэл хүнсний ногоо, алим жимсээрээ алдартай. Түүний нөлөөгөөр Ленинградын Хөдөө аж ахуйн академид суралцаж, жимс ногоо тарьж ургуулдаг хүн болно гэж боддог байлаа. Ааваараа дамжуулж Лодойхүү даргаас тиим хуваарь олж өгөхийг гуйгаад. Ингээд сурлагаар жагсаахад эхний аравт ортол хүссэн хуваарь байсангүй. Цахилгааны инженер гэж огт бодоогүй байсан мэргэжлээ авсан л даа. Яахав, тэр мэргэжлийг эзэмшиж, ажилласны хүчинд би өдий зэрэгтэй яваа болохоор харамсдаггүй.

-Хүүхдүүд тань хаана сурдаг, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Миний хүүхдүүд бүгдээрээ дотооддоо дээд боловсрол эзэмшсэн.Охидын маань нэг нь гадаад хэл сурахаар Америкт магистрийн сургалтад, бас нэг нь Солонгост Монгол хэлний ангид уран зохиолын хичээл заах, хажуугаар нь суралцах зорилгоор явсан.

-Сүүлийн үед багшийн нэр хүнд үлэмж буурсан шиг санагдах юм. Боловсролын сайд байсны хувьд энэ талаар ямар сэтгэгдэлтэй явдаг бол?
-Би боловсролын салбарт ажиллаж байсан болоод ч тэр үү, багшид буруу өгч чаддаггүй. Нийгмийн зүгээс ч, төрийн зүгээс ч багшийн байр сууринаас ажиллах бололцоог бүрэн хангаж өгч чадаагүй байгаа. Өнөөдөр хүүхдийнхээ дэргэд Танай тэр муу багш… гэж яриад сууж байгаа эцэг эх захаас аваад байна. Багшийг эцэг эх төдийгүй ахлах ангийн сурагчид хүртэл дарамталдаг. Гэхдээ бид энэ бүх асуудлыг шийдвэрлэхдээ багшийг адлах биш, өөд нь татаж, туслах замаар шийдвэрлэх ёстой.

НАМД ЭЛСЭХ ӨНДӨР БОСГЫГ ТӨВӨГГҮЙХЭН ДАВСАН

-Цахилгааны инженер байснаа яагааД улс төрд орох болсон юм бэ гэдэг сонин байна?
-Биднийг залуу байхад гайгүйхэн ажилтнаа намын сургуульд явуулдаг байлаа. Намайг Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дарга байхад намын сургуульд явуулсан юм. Дараа нь тэр сургуульд багшаар үлдсэн. Ингээд нийгмийн ухааныг судлах шаардлага бий болж, философи, түүх гэж явсаар улс төрд хэл тавьсан даа.

-Таны үед намын гишүүнээр элсэх босго өндөр байсан биз?
-Өндөр босготой. Гэхдээ би ховор тохиолдлоор намд элссэн. Яагаад гэвэл аймгийн намын хорооны дарга маань зориг гаргаж намайг аймгийн Эрчим хүчний газрын даргаар тавиад, нэг сарын дараа намайг дуудаж, Чи одоо намд эле, намын үүрийн даргад чинь хэлеэн байгаа, өргөдлөө гарга гэсэн. Ингээд л шууд намд элссэн.

-Таны бодлоор намын шинэчлэл юунаас эхлэх ёстой вэ. Хэдийд шинэчлэгдэж дуусах бол?
-Социалист, ардчилсан гэдэг чинь хоёр өөр зүйл биш шүү дээ. Социалист байгаад ардчилсан байж болно. Дэлхийн 150 шахам намыг нэгтгэсэн Социалист Интернационал гэж байгууллага бий. Энэ байгууллагын гишүүн намууд бүгдээрээ ардчилсан социалист. Түүний нэг нь мчнай нам. Тиймээс намын шинж чанарыэ хувьд манай нам нэгэнт шинэчлэгдсэн. Шинэчлэл гэдгийг хоёр утгаар ярьж болно. Нэгд, 1990 оноос өмнөх нам шинж чанараа өөрчилж, өөр хэв маягийн нам болж хувирахыг шинэчлэл гэж болно. Энэ шинэчлэл аль эрт дууссан. Нөгөө нь, амьдрал баян. Үргэлж өөрчлөгдөж байдаг. Үүнтэй холбогдоод нам үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Энэ шинэчлэл бол байнга үргэлжилнэ.

-Зарим нь удирдлагаа өөрчилж солиод байвал нам шинэчлэгдэх мэтээр ойлгоод байх шиг. Цусаа сэлбэх ч гэж ярьдаг?
-Намын шинэчлэл гэдэг хэд хэдэн зүйлээс бүрдэнэ. Юуны өмнө үзэл онолын шинэчлэл, цаашлаад зохион байгуулалтын, дотоод харилцаа, боловсон хүчний, ажлын арга барилын шинэчлэл. Үүний дотроос манай нам үзэл онолын, зохион байгуулалтын шинэчлэлээ хийчихсэн. Дотоод харилцаа ардчилсан зарчимд тулгуурлаж явж байгаа. Хамгийн хүндрэлтэй нь боловсон хүчний шинэчлэлийн болон ажлын арга барилын шинэчлэлийн асуудал байгаа юм. Энэ бол хувь хүмүүстэ холбоотой.
Нэг удаагийн хурал хийгээд амархан шинэчлэх аргагүй. Удаан явцтай, хүмүусийн мэдлэг туршлага, шинэ үеэ мэдрэх чадвар гээд олон юмтай холбоотой.

ЖИГҮҮР НЬ НАМАА МОХООХ ТАЛ РУУ АЖИЛЛАХ ЁСГҮЙ

-Энэ намд жигүүр хэрэгтэй юу. Жигүүр санаачлагчдын тухай Таны бодол?
-Жигүүр байж ч болох, байхгүй ч байж болох юм. Намын дотор мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон янзын санаа бодлыг уралдуулах боломжийг нээж өгч байгаагаараа зохион байгуулалтын чухал арга хэлбэр. Гэвч ардчилсан оронд улс төрийн олон хүчин өөр хоорондоо өрсөлддөг учраас жигүүр нь намаа хүчтэй болгох тал руу ажиллана уу гэхээс хүчийг тарамдуулж, мохоох тал руу ажиллаад эхэлбэл хэрэггүй зүйл. Гадаадын ардчилсан намууд жигүүр гэж яриад байх нь элбэг биш. Санаа бодлоо уралдуулаад олонхи нь ялаад, цөөнх түүнийг дагаж явах ёстой.

-Улс төрийн томоохон хүчний нэг АН-ын бүлэг оршин тогтнох хууль эрхзуйн үндэслэл байхгүй боллоо. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Би Монгол Улсад хоёр том нам байх нь зүйтэй гэсэн үзэл бодлыг баримталдаг. Манай орон үхрийн бөөр шиг олон үндэстнээс бүрдсэн орон биш. Нөгөө талаар бидний ашиг сонирхол янз бүр биш. Монгол Улсын хөгжлийн төлөө гэсэн нэгэн үзүүрт чиглэсэн. Тиим болохоор олон нам хэрэггүй. Олон намтай байснаас болж, наад зах нь парламентын үйл ажиллагаа тогтвор муутай байдаг. Энэ бүх улс төрийн будлиан маргааны цаана бодож төлөвлөснөө хэрэгжүүлэх цаг хугацаа бага үлдэж байна гэсэн үг. Иймээс хоёр том нам сонгуульд өрсөлдөж, нэг нь ялж, нөгөө нь хүчтэй сөрөг хүчин болоод явбал ашигтай.
Энэ уүднээс АН төлөвшиж, нэгэн том намын байр суурь эзлээсэй гэсэн бодолтой явдаг. Харамсалтай нь эвелийн дотор өрнөж байгаа үйл явц хуулийн хүрээнд бүлэг байгуулах . боломжгүй болчихлоо. Бид тухайн байдлаас нь хараад ингэвэл ямар бол, тэгвэл ямар бол гэж янз бурийн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр нь тухайн үед асуудлыг шийдэх гэж тэмүүлснээс болоод заримдаа хууль зөрчих явдал байна л даа. Бүлэг байгуулах талаар хуульд оруулсан өөрчлөлт, байгуулсан явдал бол бас нэг тиймэрхүү эрмэлзлээс гарсан хэрэг. Үүнийг Үндсэн хуулийг зөрчлөө гэж үзсэн байна. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Хуулийг сахихгүй, тухайн үеийнхээ байдалд хэт хөтлөгдөөд байвал хууль гууль болно.

-Зөвшилцөл нэрийн дор ардчиллын мөн чанар алдагдаад байгаа юм биш үү?
-Бүх юм тодорхой байх ёстой. Ардчилал хаалттай байна гэхчлэн ерөнхийд нь яриад байвал аль ч намын талаар ярьж болно. Яг ямар асуудалд юу зөрчигдөв гэдгийг ярьдаг байгаасай. Ерөнхий яриагаар ашиг хонжоо олох, өөртөө дургүй хүнийг цохиж унагаах байдал тусгүй. Миний бодлоор манай намд ардчилал хумигдаад байгаа юм байхгүй. Аль ч орны туршлагаас харахад улс төрийн өрсөлдөөнт орчинд оршин тогтнож байгаа нам даргаа сонгоод, тодорхой эрх мэдэл өгөөд, түүнийхээ удирдлага дор ажиллахгүй бол болохгүй шүү дээ. Ингэхгүй бол нам нь нам биш, төр нь төр биш болж хувирна. Гагцхүү итгэж сонгосон хүнээ тодорхой хугацаагаар сонгож, үйл ажил-лагааг нь үнэлж дүгнэдэг. Хангалтгүй гэж үзвэл өөрчилдөг. Ийм байхад л ардчиллын мөн чанар оршиж байгаа юм. Түүнээс биш нэг албан тушаалд хүн томилоход л бүгдээрээ оролцоод байснаараа ардчилал гэхгуй. Зарим нэг хүн уүнд гомдолтой байж болох юм. Гэхдээ үүгээр намын нэрийг бүхэлд нь харлуулж, хуучирлаа гэж хэлж болохгүй байх.

-МАХН-ын нэр хүндийн талаар сүүлийн үед ширүүхэн ярих боллоо. Үүнд юу голлон нөлөөлж байна вэ?
-Монгол Улсад хөгжлийн дорой байдлаас болоод хүн болгон амьдралаа төвхнүүлэх гэж янд бүрийн аргаар оролдож байна. Энэ дунд шударга буе юм их болж байна. Үүнийг намын хаягаар ярьж ханддаг. Жишээ нь Төрийн албан хаагч байлаа гэж бодъё. Сард 70 мянган төгрөгийн цалинтай. Түүнээс тал нь хоол унаанд зарцуулагдана. Гэтэл цаана нь байрны хэле, үр хүүхдийн сургуулийн төлбөр гээд хэрэгцээ мундахгүй. Цалин нь яагаад ч хүрэхгүй. Ингээд янз бүрийн арга сүвэгчилж эхэлдэг. Сүүлд нь бүгдээрээ цалингаараа болоод байгаа юм шиг царай гаргаад явдаг. Бид бие биеэ л хуурч байгаа юм. Автомашины сэлбэг, гурил будаа, барилгын материал гээд захаас аваад бүгд хуурамч, халаасыг нь суйлж амьдарч байна. Үүнийг төрөөс бодлого гаргаж засах ёстой. Тэгэхгүйгээр, Дорж хулгайч гэж яриад нэмэргүй. Монголд мал, газар, газрын баялаг, харьцангуй боловсролтой хүн ам гээд бүх боломж байна.

-ТӨХ, ХЗДХ-ийн сайдын суудал эзэнгүй байна. Ямар нэг лобби, хувийн ашиг сонирхлоор томилгоо удаад байна гэсэн сэрдлэг төрүүлээд байх шиг?
-Иймэрхүү албан тушаалд субботник хийж хүн томилдоггүй байх аа. Тодорхой эрх мэдэл бүхий хүн, байгууллага томилъё гэж бодсон хүнээ томилж, ажил үүргийг хүлээлгээд, сүүлд нь буруу томилсон бол хариуцлагыг хүлээдэг л байх хэрэгтэй. Бид тэгж сурах ёстой. Нөхцөл байдлыг аваад үзэхэд олон хүн энэ албан тушаалд очих сонирхолтой. Шийдвэр гаргах үүрэг бүхий улсуудад дарамт шахалт үзүүлж байна. Эдгээр томилгоонууд гэнэтийн биш байгаасай. Ядахдаа 4-8 жил төрийн ажил хэрэгт зүтгэсэн, өөрийгөө таниулсан хүн байвал хэрэгтэй сэн.

У.ОРГИЛМАА
(өнөөдрийн монгол 2005-10-13 114)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button