Таны нэрийн дансны мөнгийг дур мэдэн ашиглаж байна
Монголчууд ур хүүхдээ гэж үхэн үхтэлээ зүтгэдэг элгэмсэг ард түмэн. Харин өөрийнхөө төлөө төдийлөн хайхардаггүй, аңхаардаггүй. Ид эрмүүн хөдөлмөрлөж байх үедээ хөгшрөөд, ямар хөрөнгөөр хоол ,ундаа залгуулж, яаж амьдрахаа бодохгүй, бол зах зээлийн нийгмийн хатуухан шуурганд сөхөрнө.
Монгол Улс иргэдийнхээ, нийгмийн даатгалын баталгааг бий болгох гэж гадаадын орнуудаас суралцан судалгаа явуулсны үндсэн дээр тэтгэврийн нэрийн дансыг 1960 оноос хойш төрсөн иргэдэд хамруулахаар болсон билээ. Энэ тогтолцоо илүү шударга, төлсөн шимтгэл нь дансандаа төвлөрдөг. Хэн хөдөлмөрлөж их цалин авч, шимтгэл сайн төлсөн нь тэтгэврийн насанд хүрээд харьцангуй өндэр тэтгэмж авна гэсэн үг. Энэ харилцааг зохицуулахаар нийгмийн даатгалын хуулийг батлаад арван жил б,оллоо. Энэ хугацаанд хуульд 20 гаруй удаа өөрчлөлт хийжээ.
Манай улсад эдийн засгийн идэвхтэй хөдөлмөрлөх чадвартай 990 мянган иргэн байна. Гэтэл ердөө 42 хувь буюу 415 мянган хүн нийгмийн даатгалд хамрагдаж тэтгэвэр авах болох нь. Үлдсэн 590 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учир ирээдүйд тэтгэвэр авах эрх нээгдэхгүй гэсэн үг. Хөдөө талд малаа даган
амьдарч байгаа 300 гаруй мянган иргэн, зах дээр, гудамжинд гээд жижиг бизнес эрхэлж байгаа 100 гаруй мянган хүний нийгмийн даатгалын баталгаа алдагдаж байна.
Хуулиндаа хөдөлмөрийн гэрээ хийж даатгалд хамрагдаагүй бол сайн дураараа өөрөө орлогоо тогтоогоод төлж болно гээд заачихсан. Хүсэлтээрээ шимтгэлээ төлөөд өөрийнхөө ирээдүйг баталгаажуулж байгаа иргэн дэндүү цөөхөн.
Өнөөдөр би мөнгө олж элбэг тансаг амьдарч байгаа болохоор даатгалаар яадаг юм гэж бодож байгаа хүмүүс олон бий. Хүний амьдрал гэдэг хэн ч тааж мэдэхгүй оньсого болохоор 20, 30 жилийн дараа яаж эргэхийг мэдэхгүй.
Сумынхаа төвөөс холдож үзээгүй, намаржаа, өвөлжөө, хаваржаа, зусландаа эргэлдэж байгаа малчин энэ даатгалын үр шимийг мэдэх ч үгуй байгаа. Ядуу, буурай амьдралтай хөгжиж буй манай орон байтугай хөгжил дэвшилээрээ дэлхийд тэргүүлдэг Япон бүх хүмүүсээ суурь тэтгэврийн тогтолцоонд хамруулж амьдралын баталгааг бий болгодог.
Тэтгэврийн нэрийн данс олон талаараа давуу талтай бөгөөд хөгшрөхдөө хэрэглэх мөнгөө эртнээс нөөцөлж байна гэсэн уг. . Энэ тогтолцоо хамгийң сонгодог утгаараа Шведэд хөгжиж байна гэсэн судалгаа байдаг. Тэр оронд цөөнгүй жил амьдрахад хөгшдийн амьдрал үнэхээр ханталуун,. хамгийн баян хүмүүс л өндэр настанууд байдаг гэдгийг мэдэрсэн юм.
Тэтгэвэрт гараад дуртай орондоо аялан, тансаг машин унаж, үнэтэй эдлэлээр гоёж санаа зовох юмгүй аж төрж байна. Ажил хийгээд цалингийнхаа 30 гаруй хувийг татварт өгдөг. Энэ татварын дийлэнх хувь нь тэтгэврийн нэрийн данс руу орж хуримтлагддаг. Тэд хэн нэгнээс хамааралтай амьдрахыг хүсдэггүй болохоор ирээдүйнхээ баталгааг хангах талаар ихэд анхаардаг юм билээ.
Гэтэл манай улсад энэ тогтолцоо урвуугаараа явж байна. Хүн болгоны хувь заяатай холбоотой чухал зүйлийг олон түмэнд түгээн ойлгуулах, таниулах мэдээлэл дэндүү хомсхон. Нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр цалингийнхаа 19 хувийг суутгуулдаг. Энэ хөрөнгөнөөс ердөө дөрвөн хувийг тэжээгчээ алдсаны болон тахир дутуугийн тэтгэмж, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулдаг. Бусад үлдсэн хувь нь тухайн хүний тэтгэврийн нэрийн дансанд орж хуримтлагдах ёстой. Одоогийн байдлаар 415 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж нийтдээ тэтгэврийн нэрийн дансанд 197.5 тэрбум төгрөг төвлөрчээ.
Гэтэл хуримтлагдаж байх ёстой энэ хөрөнгөнөөс дансанд нэг ч төгрөг байхгүй байна. Төр, засаг урд хормойгоороо хойд хормойгоороо нөхнө гэгчээр өөр зүйлд зарцуулсаар. Хувь хүний нэрийн дансанд төвлөрсөн энэ мөнгийг хуримтлуулан тухайн үеийн олон эрсдэлээс төр хамгаалах үүрэгтэй. Гэтэл манай төр, засаг дур мэдэн 415 мянган хүний хөрөнгө рүү гар дүрэн өөрийн юм шиг дураараа ашиглаж байна. Бид 280 мянган хүний тэтгэврийг олгож дийлэхгүй, төсөв хүндрэлтэй учир хэрэглэж байна гэж төрийн түшээд тайлагнадаг боллоо.
Нийгмийн даа.тгалын хуулийн 12 дугаар зүйлийн хоёр дугаарт энэ хууль төрөхөөс өмнөх тодруулж.хэлбэл 1995 оноос өмнө -тухайн үеийн нөхцөл болзлоор тэтгэвэр тогтоолгосон иргэдийн мөнгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гээд заачихсан. Үүнээс харахад төр үүргээ биелүүлэхгүйгээс нэрийн дансны мөнгөөр тэтгэвэр тавьж байна. Манай улсын нийт хүн амын 60-аад хувийг 35 орчим насны хүмүүс эзэлдэг гэсэн статистикийн судалгаа гарчээ. Тэгвэл 15-20 жилийн дараа энэ олон хүмүүс нэгэн зэрэг тэтгэвэрт гарах .цаг болно.
Тэр үед улс нь ядуу, төсөв хүндрэлтэй аргагүй байсан гээд сууж байх уу. Дээрээс нь манай хүн амын хөдөлмөрийн насны иргэдийн 60 гаруй хувь нь даатгалд хамрагдаагүй. Ажил хийгээгүй, даатгал төлөөгүй энэ олон хүний нуруу нь бөхийж, хэл нь майжийгаад ирэх үед хохь чинь гээд зүгээр орхиж болохгүй. Халамжийн хуульд заасны дагуу тэтгэлэг олгох үүрэгтэй. Халамжийн тэтгэмж дэндүү бага учир хэрэглээг хангана гэж төсөөлөх аргагүй.
Одоо хамгийн бага тэтгэвэртэй хүн 32000 төгрөг авч байхад халамжийнх ердөө 14000 төгрөг. Тэгэхээр 20, 30 жилийн дараа улсын төсөв асар их дарамтад орохоор байна.
Энэ нэрийн дансанд төвлөрсөн мөнгийг буцааж олгох, даатгал төлөөгүй иргэддээ хөгшрөхөөр нь халамжийн тэтгэвэр өгөх гээд асар их мөнгө хэрэгтэй болох нь. Энэ үед төсөв ачааллаа дийлж чадах эсэх нь эргэлзээтэй.
Тэтгэврийн нэрийн дансны мөнгийг хэрэглэсээр байвал 197.5 тэрбум төгрөг жилээс жилд нэмэгдсээр хэд хүрэх бол. Иймд иргэдийн хөрөнгө рүү гар дүрэн амь аргацаах гаж тогтолцоогоо өөрчлөх цаг болжээ.
Д.ДОРЖПАГМА
(өнөөдрийн монгол 2005-10-13 114)