Сонирхол татсан тогоонууд
Манай эрдэмтэд малталт шинжилгээ хийснээр хоёр хэсэг эртний гурваас дөрвөн эгнээ гудамжилсан байшингуудын суурь олоход байшин дулаацуулах зориулттай чулуун ханз байсны гадна тэр суурингийн дэвегэр талбай гэж янз бүрийн шавар ваар, тэрэгний том ширмэн цөн, элдэв сав суулгын зүйлс, зоос олсон нь XIII зууны Монголын эртний нийслэл Хар-Хорины малталтаас гарсан зүйлстэй тун адилавтар байжээ.
Тэр суурин балтасын орчимд том ширмэн тогоог гурван чулуу тулж тус бур 13 см зузаан том бариултай, зузаан нь хоёр см, тогооны амерын огтлолцол 130 см, гүн нь 90 см орчим байжээ. Бүтнээрээ олон зууныг элээж, тэр нутагт хадгалагдаж байсныг нутгийн ард түмэн
Чингисийн ганзалгааны тогоо хэмээн нэршсээр эдүгээ хүреэн ажээ.
Харин 1940 хэдэн онд Ерөнхий сайд Х.Чойбалсан манай нутгаар явахдаа тэр том тогоог сонирхон үзээд үүнийг улсын төвд татаж авах нь зүйтэй хэмээн хэлснээр нийслэл хотод авчирч Байгалийн түүхийн музейд хадгалж байгаад Улсын түүхийн музейд шилжүүлэн авч үзмэр болгон олон түмний нүдийг баясгаж буй бүлгээ.
БИЧИГТ ТОГОО
Одоогийн Говь-Сүмбэр аймгийн Чойрын төмөр замын өртөөнөөс баруун тийш 20 гаруй км газарт эртний баруун Чойр хэмээх олон зуун лам хуврагатаи шашин номын том хийд байгаад их хэлмэгдлийн үед устаж үгүй болсон гэлцдэг. Харин тэр хавиар явахдаа нэгэн сайхан түүхт том ширмэн тогоо байсныг олзуурхан нийслэлд 1990-ээд онд тээвэрлэн авчирч билээ.
Манай Монголчуудын эрэлхэг дайчин явахдаа төмрийн хүдэр хайлуулан төмрөөр элдэв буу зэвеэг төмөр эдлэл хийж байсны нэгэн баримт нь энэ ширмэн тогоо юм.
Энэ тогооны амерын хөндлөн огтлол нь 120 см, гүн 80 см, хүнд нь хагас тонн орчим, тогооны амерын гаднах хүрээн дээгүүр уйгаржин монгол бичгээр .Сайшаалт ереөлтййн арван тавдугаар оны зуны эхэн сарын арван тавны өдөр дархан Балган бүтээв гэж цутгасан байв.
ХҮРЭЛ ТОГОО
Төв аймгийн төвийн дэргэдэх Манзуширийн хийдийн музейд том хүрэл тогоо буй. Нутгийн нэгэн лам, Төвдийн арван гурван ламын хамт газар үзэж Манзуширийн хийдийн төвийг байгуулсан түүхтэй гэдэг. Энэ том хүрэл тогоог анх аяганы дархан Жалбуу гэдэг хүн ах дүу нарын хамт бүтээсэн түүхтэй аж.
Энэ том хүрэл тогооны гаднах бөөрөн дээр Найралт төв дөрөвдүгээр он (1720) Улаан Морин жилийн зуны сүүл сарын шинийн дөрөвний сайн өдерт энэ их тогоог чадал гарган цутгасан аяганы дархан Жалбуу, ард төрөл хөвгүүн Аюуш, Аюушжав, Банди, Нямжав, Наст, ач нар Юмчин, Сүрэн, Цэвэл, Сүхбат нар энэ • тогоог цутган дарханы төрөл эцгийн хувьд тушаав гэжээ. Энэ тогооны тойрог 6 метр 70 сантиметр, амсрын хөндлөн огтлол 2 метр 15 сантиметр, гүн 140 сантиметр, хүнд 2 тонн орчим, эзлэхүүн 1800 литр орчим. Энэ том тогоонд хоёр үхрийн мах буюу эсвэл арван хонины мах үйж дөрвөн үхэр тэргэний модоор хоёр цаг орчим галлаж болгодог байсан юм гэдэгэ хэмээн музейн тайлбарлагч бидэнд ярьж билээ.
16-ГИЙН ТАМГАТ ТОГОО
Хятадын арван зургаат ширмэн тогоо гэдэг барагцаалбал 20-30 литрийн багтаамжтай туе бүрийн гадна тамга бүхий бичигтэй, жингийн тэмээний тал тэн (ачаа) болгон багласан тогоо ирж Монголчууд аж ахуйдаа хэрэглэн дадаж 16-гийн тамгат тогоо гэдэг байжээ.
Харин тэр тогоонуудын амсарын хөнгөн нимгэнийг сайшаан хэрэглэж заншсан байжээ.
Хожим Орос улсад үйлдвэрлэсэн зузаан ширмэн тогоо захиалан авч бүгд түмэн хэрэглэж иреэн боловч эдүгээ тэр 16-гийн тамгат тогоо огт мэдэхгүйд хүрчээ.
ГАНДАН ХИЙДИЙН ТОГОО
Гандан хийдийн гал тогооны газарт дөрвөн том хүрэл, нэг ширмэн тогоо байдаг юм байна. Энд хамгийн том тогоо нь 600 литр шингэний багтаамжтай юм гэнэ. Том тогооны нэгийг тахилын найман бурхадыг маш урнаар цутгаж хийжээ. Энэхүү том хүрэл тогооны гаднах хүрээнд уйгаржин монгол бичгээр Жонон бэйс хошууны хутагт Ганжуур, зайсын Чуубал, Ёндон нярав Варанда Дашравдан нар махны тогоо үйлдэв гэж маш сайхнаар бичжээ.
Манай орны сүм хийдэд байсан эдгээр сайхан тогоонууд цагийн эрхэнд үрэгдэж үгүй болж байгаа нь тоогүй хэрэг. Гэвч үлдсэн ховор түүхэн дурегалын зүйлеээ хайрлан хамгаалвал зохистой.
ӨВГӨН ШАГДАР
(өнөөдрийн монгол 2005-10-13 114)