Кикбоксын дэлхийн аваргаас манайхан 8 медальтай ирлээ
Тус тэмцээнд манай 40 тамирчин, 8 дасгалжуулагчийн хамт оролцсон. Тэмцээнийг онцлохын учир нь тив дэлхийн ямар ч тэмцээнд манай орны тамирчид ийм их өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байсан удаагүй анхны тохиолдол болсноороо онцлог байлаа. Манай баг тамирчид Лайт контактын төрөл болон Сэми контактынт төрлүүдэд оролцож өсвөр насны эрэгтэйчүүдийн жинд 51кг-ын Э.тамир хүрэл медаль, өсвөр насны эмэгтэйчүүдийн 45 кг-ын жинд М.Мөнхжаргал мөн хүрэл медаль хүртлээ. Багаараа оролцсон сэми болон лайт контактын төрөлд 6 хүрэл медалийг хүртлээ. Энэ тэмцээнд сонирхогчдын дэлхийн кикбоксоор тэргүүлдэг ОХУ болон АНУ, Унгар, Канад , Турк, Хятад , Герман зэрэг 20 гаруй орны 600 гаад тамирчин оролцсон юм. Манай хүүхдүүдийн чадварыг гадныхан шүүгчид нь их үнэлж байжээ. МКХ нь дэлхийн болон азийн холбооны жинхэнэ гишүүн бөгөөд өнгөрсөн оноос эхлээд гадаад харилцаа нь эрчимтэй өргөжиж байгаа. Өнөөдрийн байдлаар Ази тивийн хэмжээний 6 улстай харилцан хамтран ажиллах замаар дасгалжуулагч, тамирчдаа солилцон ажиллаад байгаа. Тэдний сүүлийн үеийн амжилтаас нь гэвэл 2005 оны 5 сард Узбекстан улсад зохиогдсон Азийн АШТ-д амжилттай оролцож 2 алт, 2 мөнгө нэг хүрэл медалийг хүртэж байсан. Өмнөх тэмцээнүүдэд сайн оролцох нь чухал байсан ч хамгийн гол нь өсвөр насны тамирчдаа өргөн хүрээнд хамруулан оролцуулж тамирчдын хувьд жинхэнэ уур амсгалыг мэдрүүлэх нь чухал байсан үүн дээр анхаарвал чухал юм байна гэдгийг мэдэрч тэндээс эрч хүчтэй бэлтгэл хийснээр бидний энэ зорилт маань биелэлээ гэж ярьж байна. Ирэх 2006 онд зохиогдох ДАШТ-ний эрхийг Монгол улсад зохиох эрхийг аваад байгаа юм.
Я.Одгэрэл
/Olloo.mn /