ШУТИС Номын их өргөөтэй болно
Үе үеийн эрдэмтэн мэргэдийг төрүүлэн гаргасан энэ сургуулийн номын сангийн цогцолборын шав тавих ёслол боллоо. Энэхүү цогцолбор нь 900 хүний суудалтай, уншлагын гурван танхимтай зургаан давхар номын сангийн цогцолбор сүндэрлэх бөгөөд 2007 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох ажээ. Номын сангийн шинэ цогцолборын зураг төслийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нар өөрсдөө боловсруулжээ. 2,5 тэрбум төгрөгөөр сүндэрлэх уг цогцолборыг сургуулийн хуримтлалаас гадна бизнесийн байгууллага, үе үеийн төгсөгчдийн хандиваар 5-6 жилийн дотор төлөх амлалттайгаар арилжааны банкуудаас авсан зээлээр босгохоор төлөвлөжээ.