АНУ-ын АВС-гийн сэтгүүлч Монголд ажиллана
Алдартай сэтгүүлч маань 11-р сарын нэгнээс эхлэн манай хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курс, сэтгүүлч коллежид багшлах юм. АНУ-ын алдартай телевизийн суваг АВС-д 26 жил ажилласан бөгөөд Соросын сангийн шугамаар манай оронд ирж байгаа ажээ. Тэрээр Соросын сангийн урилгаар Серби, Хорват зэрэг хөгжиж буй оронд телевизийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хүчин зүтгэж байсан. Хэвлэлийн хүрээлэнгийн коллежын оюутнуудын хувьд энэ том хүний шавь болох гэж байгаа нь үнэхээр азтай хэрэг юм. Мөн телевизүүдийн удирдлагын хүсэлтийг харгалзан Монголын сэтгүүлчдэд зориулан богино хугацаатай сургалтыг Хэвлэлийн хүрээлэнд явуулахаар төлөвлөөд байна.
Я.Одгэрэл
/Olloo.mn/