Монголын Эе, эв-Алтан хэлхээ хийсэн ажил хэлэлцсэн асуудлаа тайлагналаа.
Монголын Эе, эв-Алтан хэлхээ хөдөлгөөнөөс онол практикийн хуралыг зохион байгуулсан бөгөөд энэ хуралд Монголын Оюутны Холбоо, МYЭ-үүдийн холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо гээд төр нийгмийн байгууллагууд оролцсон байна. Хуралд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн дээр нэгдэн нийлэх хэрэгтэйг энэ хуралд тодорхойлж байсан. Монголчууд маань хамгийн эе эвтэй байсан үе бол Их эзэн Чингисийн үе байсан учраас ирэх жил тохиох тул энэ л үеэс эе эвийн асуудлыг хөндөх хэрэгтэйг оролцогч нар дэвшүүлж байсан гэлээ. Манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа ТББ-ууд санаа чиглэл нэг бол ажилаа хоорондоо нэгдэж хийвэл илүү үр дүнд хүрнэ гэж санал гаргасан байна. Мөн энэ хурлын үеэр эв нэгдлийн хуультай болбол яасан юм бэ? гэж санал гаргасан байна. Хэдийгээр эв нэгдлэийн тухай хууль Yндсэн хуульд байдаг ч гарын авлага хэлбэрээр ширээний ном хийхээр санал нэгдсэн байна. Ер нь энэ яриад байгаа эв нэгдэл бол амаар яригдаад шийдэгдэх зүйл биш харин ажилгүйдэл, ядуурал дээр гол анхааралаа хандуулж эдийн засгийг нь шийдэх хэрэгтэй гэж шийдвэрт хүрсэн гэж тайлагналаа.
Т.Оргил /olloo mn/