Оросын их өрийг төлөхөд багассан валютын нөөц одоо сэргэж байгаа

холбогдуулан салбар тус бүрийн байнгын хороод хуралдаж байгаа. Энэ удаагийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2006 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах чиглэлийн асуудлыг авч хэлэлцсэн юм.
2006 оны Мөнгөний бодлогоор сүүлийн хэдэн жил олж авсан санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг гол зорилгоо болгоод байнгаа тухай тус хуралдаан дээр хийсэн мэдээлэлдээ Монгол банкны ерөнхийлөгч Чулуунбат онцолсон юм. Манай улсын хувьд инфляци сүүлийн 4 жилд 5 орчим хувьтай байсан. Монгол банк зорилтоо 7 хувьд тавьж байсан боловч өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ хэт өссөн, манай дотоодын зах зээл дээрх махны үнэ зэргээс шалтгаалаад эхний хагас жил инфляци 12 хувь хүртэл өсөж байгаад сүүлийн 2 сар дараалаад 9 хувь болтлоо буусан. Энэ 9 сард 0.5 хувиар бууж байгаа гэнэ. Учир нь оны 2-р хагаст инфляци байнга доошилдог талтай бөгөөд энэ байдлаас үзвэл оны эцэс гэхэд 7 хувьтай гарна гэсэн тооцоо байгаа гэж хэлсэн юм. Тэрээр энэ 7 хувьдаа байж чадвал дараа жил инфляци барих сайн бааз суурь болж өгөх гэлээ. Төгрөгийн ханшийн хувьд нэлээн тогтвортой байгаа бөгөөд сүүлийн 4 жил төгрөг 10 хүрэхгүй хувийн уналттай байгаа. Төгрөгийн гол тогтвортой ханшийн үндэс нь арилжааний болон Монгол банканд байгаа валютын нийт нөөцөөс хамааралтай нь тодорхой юм. Ерөнхийлөгчийн хэлснээр Монгол банкны валютын гол нөөц нь 2003 онд Оросын их өрийг төлөхөд нэлээн багассан. Харин одоо дахин сэргээгдэж байгаа бөгөөд өнөөдөр бохир нөөц гэж яригддаг нөөц нь 300 орчим сая доллар буюу цэвэр нөөцөөр 255 сая долларт хүрээд байгаа тухай мэдээлсэн.
Харин арилжааны банкууд дээр байгаа нийт нөөц нь Монгол банкнаас нэлээн давсан буюу 400 орчим сая долларт хүрээд байгаа. Энэ утгаараа манай улсын валютын нийт нөөц манай импортын 70-80 хувийг хаах тооцоо харагдаж байгаа юм.
Энэ бол зөвхөн банкны дансанд байгаа нөөцийг харж байгаа бөгөөд иргэдийн гар дээр бэлнээр асар их хэмжээний доллар мөнгө хэлбэрээр явж байгаа. Одоогоор үүнийг нарийн тооцож гаргасан юм байхгүй боловч ерөнхийлөгчийн хэлсэнээр төлбөрийн гол хэрэгсэл нь доллар болчихсон энэ үед ойролцоогоор 100-150 сая доллар иргэдийн гар дээр явж байгаа гэлээ. Харин бизнесмэнүүд, үндсэн хөрөнгийн наймаа хийж байгаа компаниуд бүгд л доллароор наймаа хийж байгаа бөгөөд 3 саяаас дээш үнэтэй төлбөрүүд банкаар хийгдэхгүй байгаа нь татвараас зугтах гэсэн арга гэдгийг ч үгүйсгэсэнгүй.
Монгол банкны хувьд олон улсын төв банкуудын зарчмыг үндэслэж арилжааны банкууд дээр хийдэг шалгалтаа нэлээн сайжруулж байгаа бөгөөд олон улсад хэрэглэгддэг бүх харьцаануудыг арилжааны банкуудаас мөрдөж бай гэсэн шаардлагууд тавьж, хяналт шалгалтаа явуулж байгаа бөгөөд энэ утгаараа арилжааны банкууд маань зах зээл, иргэдээсээ нэлээн итгэл авсан харагдаж байна гэсэн.
Мөнгөний хэмжээ асар их өсөж байгаа нь 10 сарын 1-ний байдлаар арилжааны банкууд дээрх балансыг харахад 1 териллон 450 миллиард төгрөг буюу доллараар авч үзвэл 1 миллард 200 сая доллар байгаа юм байна. Yүний тал нь буюу 750 миллиард төгрөг нь зээл болоод орчихсон байна. Зөвхөн зээл төлж байгаа чадвараараа арилжааны банкууд төсвийн орлогийг давахаар шахуу байна.
Хуралдаан дээр Монгол банкны ерөнхийлөгч манай эдийн засаг мөнгөжиж байна. Эдийн засаг тэлж байна. Энэ утгаараа ажлын байр өсөж хөрөнгө оруулалт ихсэж байгаа. Хүмүүс орлогожиж байна гэж хэлсэн нь зарим гишүүний эгдүүг хүргээд байгаа харагдсан. Харин тус банкны хийсэн тооцоогоор 1 сая доллар мянган хүнийг 1 жилийн турш ажлын байраар хангах санхүүгийн эх үүсвэр болж байгаа. Жилдээ арилжааны банкуудаар орж ирж байгаа мөнгө 250 сая доллараас буухгүй байна. Тэр утгаараа манай иргэд орлогожиж байгаа гэж бодож байгаа гэсэн мэдээллийг хүргэсэн юм.
Манай ард иргэдийн хувьд нэлээн шүүмжлэлтэй хандаад шаардлага тавиад байгаа зүйл бол богино хугацааны өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа байдаг. Одоо манай зээлийн систем бол ард түмнийхээ амьжиргааны байдал хийгээд хөрөнгө оруулалтыг дэмжих, урт хугацааны санхүүжилтэд олгож байгаа зээл бол биш зөвхөн худалдаа наймааг л санхүүжүүлж байгаа нь хэнд ч тодорхой байгаа. Манай арилжааны банкууд, түүний хажуугаар Хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-ууд өндөр хүү амлах байдлаар өрсөлдөж байгаа нь эдийн засгийн тийм ч шалгарсан арга биш гэдгийг мэргэжлийн хүмүүс батлаад байдаг.
Yүнтэй уяалдуулаад орон сууцны урт хугацааны зээлийг бий болгох тал дээр дорвитой алхам хий цаг болсон байлтай. Харин үүнийг Чулуунбат ерөнхийлөгч тайлбарлахдаа хөрөнгө оруулагчид гадаадад зөндөө байгаа. Орон сууцын барьцаат зээлийг нээх олон улсын төсөл ч байгаа. Гэтэл зарим хүмүүс гаднаас мөнгө оруулаад ирэхээр та нар баталгаа гадагш нь гаргалаа гэсэн асуудал яригдаад байдаг. Энэ бол баталгаа биш. Дотоод зах зээл монголын зах зээл юуг баталгаажуулах ёстой юм бэ гэхээд ердөө л хууль баталгаажуулах хэрэгтэй. Хамгийн сайн барьцаа бол орон сууц байдаг болохоор гадаадын хөрөнгө оруулагчид ийм орон сууцийг санхүүжүүлэх сонирхолтой байдаг тухай ярьсан юм. Харин тэдгээр гадны хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулаад ирье, санхүүгийн схем нь гадны хөрөнгө оруулагчидтай яриад тохирсон байгаа. Ийм сан ороод ирэх юм бол манай хоёр дахь зах зээл нээгдчихнэ гэсэн үг. Манай барилгын компаниуд манай мөнгөн дээр ажиллахад бүрэн боломжтой гэж бодож байгаа. Энэ утгаараа Монгол банк урт хугацааны ялангуяа орон сууцны барьцаат зээлийн хоёр дахь зах зээлийг 2006 онд нэлээд идэвхитэй ажиллаж, шийдвэр гаргаж, ажиллуулж эхлэх ийм зорилт тавиад байгаа гэсэн юм.
Түүнчлэн манай хууль тогтох байгууллагын эрх бүхий байгууллага банкуудынхаа хууль эрх зүйн орчин дээр нэлээн анхаарч, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа нь сүүлийн үед яригдаад байгаа мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийг бий болгох талаар юм. Энэ хууль байхгүйгээс саяхан Вашингтон дахь манай ЭСЯ-ны дансыг хаачихсан байгаа. Ихэнх гадны орнууд энэ хууль байхгүй бол үйлчилгээ үзүүлэхгүй байх зохицуулалттай юм байна. Тиймээс энэ хуулийг даруйхан шийдвэрлэхгүй бол манай гадаад эдийн засагт нэлээн хохиролтой зүйл болох эхний сэрэмжлүүлэг ирээд байгаа юм.

Тус байнгын хороон дээр гишүүд Монгол банкны ерөнхийлөгчөөс асуусан асуултыг хэсэглэн хүргэж байна.
– Энэ валютыг гар дээр сольж байгаа ажил байна. энэ манайхаар өөр ийм үйлдэл хийдэг газар байдаг юм уу үгүй юу. 17 банк түүний олон салбар байна. Гэтэл гар дамжиж валют сольж байна. энийг одоо зогсоохгүй юм уу.
-Гар дээрээс валют солих үйл ажиллагаа зах зээл эхэлснээс хойш явагдсан. Энийг бид хэдэн хэдэн удаа захиргааны аргаар хаах гэж оролдож үзсэн.
Ченчүүдийг алсан зодсон янз бүрийн хэрэг гарсан. Энийг хаах гэж оролдоод ердөө амжилтад хүрээгүй. Эрх зүй, нийгмийн орчин нь өнөөдөр хаах болоогүй байгаа юм. Тийм болохоор ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй.

-Банкны ажилтнууд банканд байгаа мөнгийг зээлдэгчид өгөөд тэрийгээ өсгөхийн тул валютын ченжүүдийн нэлээд их дэмжиж байдаг юм гэж үнэн юм уу худлаа юм уу?
-Ченчүүд тодорхой хэмжээний санхүүгийн үйлчилгээ үзүүлээд яваад байх юм. Энэ ченжүүдийн ажиллаж байгаа зарчимыг нь хараад байхаар хоёр гуравхан төгрөгөн дээр ажиллад байгаа. 1215 аваад 1218 аар зарж байх жишээтэй. Эндээс арилжааны банк юм уу, Монгол банк дундаас нь нэг их оролдоод ашиг хонжоо гаргана гэдэг бол их ховор. Бид энэ зах зээлийг нэлээд сайн судалж үзэж байсан. Яг ченжүүд дээр хийгдэж байгаа нийт төлбөр манай валютын нийт гүйлгээний 10 % ч хүрэхгүй байгаа. 40-50 мянган доллараар захыг судлаад үзье гэхэд сайн бол 5-10 нь хурдан зарагдчихдаг юм билээ. Тэгээд цааш нь явдаггүй. Арилжааны банкууд дээр 2-3 сая доллар явж байгаа.

-Байгууллага хоорондын бараа солилцооны худалдааг банкаар дамжуулж мөнгө гуйвуулдаг хэлбэрийг хууль эрх зүйн хувьд нарийн зааж болохгүй юм уу.
-Төлбөрөө банкаар яагаад дамжуулдаггүй юм бэ гэж бид зэмлэхээсээ илүү санхүүгийн таатай орчиныг нь бүрдүүлж өгч чадаагүй юм болов уу гэж бодож байгаа. Татвар 40 % байхад бүгдээрээ татвараас нуугдаад зугтаж байсан. Татвар 30 болсон цар хүрээ нэмэгдээд төсөвт цугларч байгаа оролого ихсээд байгаа шүү дээ. Энэ утгаараа таатай орчиныг нь бүрдүүлчих юм бол бүгдээрээ банкаар гүйлгээгээ хийдэг болчих юм болов уу. 2000 онд арилжааны банкуудын нийт мөнгө 250 сая орчим доллартой тэнцэхээр мөнгө байсан. Тэрний тал нь банкны гадуур иргэд дээр байсан. 115 орчим миллард төгрөг л байсан. Өнөөдөр нэг териллион 400 миллиард төгрөг нийт арилжааны банкууд дээр байхад 200 орчим нь бэлнээр гадуур байж байна. 7 төгрөгний нэг нь гадуур байна. 2000 онд хоёр төгрөгний нэг нь л гадуур байсан. Энэ утгаараа банкруугаа мөнгө нь ирээд ороод байгаа юм уу гэсэн бодол байна. Тэгэхлээр таатай орчиныг нь бүрдүүлээд байвал зах зээл маань тэртэй тэргүй соёлтой, аюулгүй төлбөрийн хэлбэр рүүгээ яваад байна.

-Барилга барьж байгаа орон сууцны бүх компани байна. Тэд бол орон сууцныхаа барилгыг дандаа валютаар тооцож зарж байна. Энэ нь монголын мөнгөний дэвсгэрт төгрөг байна уу эсвэл доллар байна уу гэсэн асуудал байна.
– Хамгийн сүүлийн асуудал энийг бид захиргааны аргаар тэмцэх гээд үзсэн юм. 95, 96 оны үед үйлчилгээ голдуу долллараар үнэлээд байдаг. Yүнийг зогсоох гэж бид торгож ч үзсэн санагдаж байна. Бас л нэг орчин нь бүрдээгүй юм уу гэсэн байдалтай байна.. Одоо харин төгрөг рүү шилжиж л байна. Та бүхэн дэлгүүр хоршоогоор яваад үзэхээр их л цөөхөн үнэлгээтэй үнийн ихэнх нь төгрөгт шилжээд байгаа. Гэхдээ өнөөдөр үндсэн гол гол том бараа орон сууцны кв метрыг ч юмуу машин гэх мэтийг хүмүүс бүгдийг нь доллараар үнэлээд доллараар төлбөр тооцоогоо хийгээд байгаа. Yүнийг бид дахиад л таатай орчиныг бүрдүүлж төгрөгт шилжүүлэх арга хэмжээ авахгүй бол бид захиргаадаад нэг их амжилтад хүрэхгүй.

– Зээлийн хүү бууруулах талаар доривтой зохицуулалтын ажил тусгагдаагүй юм шиг байна. Мөнгөний хатуу бодлогод мөнгөний эргэлтийн хурд эрэлт хоёроо бүрэн тооцож байгаа нөхцөлд зээлийн хүүг өндөр байлгах бас нэг давхар хүчин зүйл болоод байгаа. Зээлийн хүү буухгүй. Зээлийн хэмжээ, олголт нэмэгдсэн боловч зээлийн хүү буурдаггүй. Энэ дээр дорвитой ямар арга хэмжээ авч байна.
– Нэгдүгээрт зээлийн хүүг бууруулах талаар 2006 онд ер ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг шууд хэлээгүй байгаа. Гэхдээ шууд бус утгаар урт хугацаатай зах зээлийг бий болгоё гээд байдаг. Энэ нь хүүг их хэмжээгээр доош нь буулгая гэсэн санал тусгах гээд байгаа. Тэгэж шууд хэлээгүй хоёр дахь зах зээл урт хугацааны зах зээлийг бий болгоё гэсэн санаа байгаа. Өнөөдөр бид арилжааны банкуудад судалгаа хийгээд үзэхээр бүх зээлийн 4.1 нь орон сууцаар барьцаалагдсан байгаа. Орон сууцны зээлийн хямдруулчих юм бол арилжааны банкууд дээр мөнгө гараад ирнэ.
2000 оны 12 сард төгрөгийн зээлийн хүү 38 байсан. Энэ оны 8 сард 27 гэхдээ бидний хүлээж байсан хэмжээнд хүү буурахгүй байгаа. Зах зээлийн хүчин зүйл нь үйлчлээд эрэлт нийлүүлэлт нь ажиллаад дорвитой буурах байх гээд ерөнхийдөө тав дахь жилдээ харж байгаа. Зах зээлд найдаад суух уу эсвэл өөрсдөө захиргааны гэмээр арга хэмжээ авах запас хувилбарууд бидэнд байдаг юм. Жишээ нь үнэхээр хугацаагаа уртасгаад хүүгээ бууруулчихсан банкуудад хүүний урамшуулал үзүүлэе гээд нэг хувилбар, арилжааны банкуудын бусдаас татсан харилцах хадгаламжийн 100 төгрөг болгоныхоо 14-ийг нь манай дээр бэлнээр нөөц болгож байлгах ёстой. Энэ хувийг нь буулгаад зээлийн нийлүүлэлтийг нь дэмжэе гэсэн хувилбар байдаг юм. Бүр болохгүй бол хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг хуульчлан батлаад хуульчлаад тогтоочихоё. Арилжааны банкууд хадгаламж зээлийн хоршоод банк бус санхүүгийн байгууллагууд зарим нь үймүүлээд хүүний өсөлтийг өсгөх тал бас байдаг юм. Бүр болохгүй бол хүүгээ буулгахгүй байгаа хугацаагаа уртасгахгүй байгаа банкууд дээр зээлийн хязгаар тогтооё гэх мэтчилэн аргууд байгаа.

-Банк санхүүгийн сахилга тайлан мэдээллийн асуудал хангалтгүй байгаа гэдэг асуудал солонгосын аккредитив болон бусад асуудлаар яригдаад байгаа. Энэ банк санхүүгийн хяналтыг чангатгах асуудал мөнгөний хатуу бодлогод нөлөөлж байгаа нэг асуудал учраас энэ талаар ямар байх суурьтай байна.
– Арилжааны банкуудын зарим үйл ажиллагаан дээр нэлээд хатуу хяналттай байх ёстой. Ялангуяа арилжааны гурван банк Солонгосын аккертивийн нэлээд шатлаа. Монголын нэр хүнд солоносын зах зээл муугаар үнэлэгдэж байгаа. Yүнийг Солонгосын тал гадагш нь гаргаад тавих юм бол цаашдаа бүр их муугаар нөлөөлөх асуудал. Арилжааны банкууд аккредитив нээсэн. Нээснээ Монгол банкаас нуучихсан. Дараа нь төлж чадахгүй болоод гараад ирэхээр бидэнд мэдэгдсэн. Солонгосын тал энэ асуудалд нэлээд ширүүн хандаж бүр асуудал болгоод хоёр улсын засгийн газрын асуудал болгоод тавьчихсан байгаа. Энэ арилжааны банкуудтай зохих хэмжээний арга хэмжээ авна.

– Монгол банкнаас баталгаа гаргаж өгдөг гэж яриад байгаа юм. Хэрвээ тийм баталгаа гаргадаг юм бол ямар журмаар хэний зөвшөөрлөөр яаж гаргадаг юм бол. Энэ жил ямар байгууллагууд энэ монгол банкны баталгаа гаргаж гаднаас зээл авсан байна?
-Ерөөсөө ямар ч баталгаа гаргаж байгаагүй. Ямар нөхцлөөр гаргах ёстой вэ гэвэл Засгийн газрын баталгааг гадагш гаргах Монгол банк хуультай. Нэг удаа гаргасан байгаа Дөргөны усан цахилгаан станц дээр. 2002 онд гарсан байх. Засгийн газар хүсэлт гаргаад манай зах дээр баталгажуулаад өгөөч гэвэл монгол банк хийж байгаа юм. Их хурал шийдвэр гаргаад ийм ийм арилжааны банкаа дэмжсэн баталгаа гарга гэвэл бид бэлэн байна. Одоо нэг төсөл гаргах гэж байгаа. Хятадын 100 саяын аккредитивийн асуудал. Yүнийг Их хуралд дэмжээд оруулах юм бол хийж болно.

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button