Ногоон хэрэм зөвхөн мод тарих хөтөлбөр биш

13.10.2005
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулалтын болон гадаад харилцааны чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн бөгөөд төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, сум, аж ахуйн нэгж, албан газар, ард иргэдийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, Ногоон хэрэм Үндэсний хөтөлбөрийн төв, орон нутгийн удирдах, салбар зөвлөл, хяналтын зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж байгаа аж.

Өмнөговь, Сэлэнгэ аймагт БНСУ-ын Ротари клубын Ойн чуулган төрийн бус байгууллагын тусламжаар 130 га-д Ногоон зурвас байгуулан хамгаалалтын хашаа барьж, гүний худаг гарган 200 га-д ойн нөхөн сэргээх ажил гүйцэтгэхэд 400000 ам долларын санхүүжилт хийгээд байгаа юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний шатанд 13 аймгийн 14 сумын нутгийн 315 га газарт үндсэн болон туслах зурвас байгуулж холбогдох тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ онд 25400 ширхэг хайлаас, 18000 ширхэг чацаргана, 35000 ш шар хуайс, 37000 ш улиас, бургас, 4500 ш үхрийн нүдний суулгац зэрэг нийт 188000 ш суулгац тарьж, 40 орчим гар худаг гаргажээ.

Одоо аймаг, орон нутаг бүрээр тарьсан модны амьдралтын хувийг тогтоох, намрын нөхөн тарилт хийх ажлыг зохион байгуулж байгаа аж. Урьдчилсан дүнгээр таримал ойн амьдралт 60-80 хувьтай байгаа юм байна.

Хууль бусаар мод бэлтгэх үйл ажиллагаатай тэмцэх ажлын хүрээнд өнгөрсөн 9 сарын байдлаар ойн хууль тогтоомж зөрчигчдөд 4.2 сая төгрөгийн торгууль, 4.07 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьж, нийт 8.3 сая төгрөгийг Байгаль хамгаалах санд оруулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Ногоон хэрэм хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Элбэгдорж Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн дотроос олон түмний дэмжлэгийг хамгийн их авсан, ажлын байр хамгийн олноор бий болгосон хөтөлбөр гэдгийг хэлэх нь зүйтэй. Ногоон хэрэм гэхээр зөвхөн мод тарих асуудал биш гэдгийг ард иргэд сайн мэддэг болжээ. Ногоон хэрэмийн ногоон зурваст амьдрал ахуйгаа өөд нь татах жимс, хүнсний ногоо тарьвал ашиг шим, үр өгөөжийг нь хүртээд зогсохгүй ядуурлаас гарах хамгийн бодитой ажил байх болно гэдгийг хүмүүс мэдэрч байгаа нь сайшаалтай гэж хэлэв.

Бүх төв суурин газарт ногоон байгууламжтай болох, айл өрх бүр хашаандаа Ногоон хэрэм байгуулах, хашаа хороогоо модоор барьж, ойгоо сүйтгэснээс мод тарьж, түүгээрээ хүрээлэх, ойн цэвэрлэгээг чанартай хийх, ойжуулж, моджуулах нь зөвхөн Монголын асуудал биш гэх зэргээр удирдах зөвлөлийн гишүүд олон асуудлыг хөндөж ярилцлаа.

Ногоон хэрэм хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурлаас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлыг эрчимжүүлэх чиглэл бүхий ажлын алба байгуулахаар тогтлоо.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гишүүдэд хандан хөтөлбөрийн хүрээнд хийж, гүйцэтгэж байгаа ажлуудыг улам идэвхжүүлэх, олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг өргөжүүлэхийг үүрэг болгов.

Хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хуралд холбогдох мэргэжилтнүүд, гишүүдээс гадна Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Энхсайхан, Ж.Наранцацралт нар оролцлоо.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button