Ордон тойрч жагссан ахмадуудыг хүлээн авч уулзлаа

Ахмадуудын тавьж буй гол шаардлага нь тэдний амьдралын баталгаа болсон тэтгэвэр тэтгэмжийн асуудал байлаа. Тэд өнөөдөр авч буй тэтгэвэрийн хэмжээ амьдралын наад захын шаардлагыг хангахгүй, тарчигхан амьдарч байгаа тухай болон, үнийн өсөлт, авилга, албан тушаалтнуудын хариуцлага, нийгмийн үйлчилгээ хангалтгүй, УИХ-ын сонгуулийн үеэрх амлалтууд биелэхгүй байгаа зэрэг өөрсдийн амьдралд тулгамдаж буй олон бэрхшээл, хүндрэлийн талаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт ахмадуудын тэтгэвэрийн зөрүүг арилгах, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн байнгын анхааралд байгаа, энэ асуудлаар тавьж буй шаардлагатай Ерөнхийлөгч санал нэг буйг уламжлаад УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Ц.Баярсайханыг өнөөдөр хүлээн авч уулзан ахмадуудын тавьж буй шаардлагыг судлан үзэж ойрын үед холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосныг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт хандаж Тэтгэвэр бодох, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүр-ийг шинэчлэн тогтоож, энэхүү итгэлцүүрийг үндэслэн тэтгэврийг 2006 оны эхний хагаст багтаан нэмэгдүүлэх талаар 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр санал хүргүүлснийг ахмадуудад сонордуулав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button