Говь хувын эзэмшигчиддээ ногдол ашиг олгоно
Алдагдалтай ажиллаж шагнал урамшуулал аваагүй дөрвөн жилийн нүүр үзсэн 1300 гаруй ажилчид энэ оны 2, 3 улиралд нийт 190 сая төгрөгийн шагнал урамшуулал авсан-даа баяртай байна. Шинэ удирдлага үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллагааг хангаж, бүтэц зохион байгуулалт удирдлагын оновчтой менежмэнтийг хэрэгжүүлж хугацаа хэтэрсэн дөрвөн тэрбум орчим төгрөгийн зээлийн өрийг төлж, гадаад дотоодын их хэмжээнии авлагыг барагдуулж төлбөрийн чадвараа эре сайжруулсан байна. Тус компани энэ онд ААНБОАТ-345 сая, НӨАТ-335.7 сая, ХАОТ-126.1, НДШ-480 сая нийт улсын төсөвт 1286.8 сая төгрөг төлжээ. Оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нэг тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 2005 оны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох нь тодорхой болж олон жил үргэлжилсэн санхүүгийн хямралаас гарах боломжийг бүрдүүлж чадлаа.
А.ЗАЯА
(үнэн 2005-10-14 202)