Шатахууны үнэ дахиад л өсөх бололтой

Иргэдийнхээ бухимдлыг дарж бодит шаптгааныг тайлбарлан, үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс шатахуун импортлогч Алтжин, Магнай трейд, Сод Монгол, Петровне, Шунхлай компанийн удирдлагуудад албан ёсны асуулттавилаа. Дээрх компаниудаас зөвхөн Петровне ХХК албан ёсны хариулт өгөв. Үйлчлүүлэгчдээ хүндэтгэн элдэв хүнд суртал гаргалгүй үнэн зөв мэдээллийг цаг алдалгүи өгсөн Петровне компанид уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Ингээд тус компанийн дэд захирал Б.Алтанцэцэгээс дараахь тодруулгыг авлаа.

-Шатахууны үнэд өөрчлөлт орох гэж байна гэсэн мэдээлэл үнэн үү. Хэрэв ойрын үед өөрчлөлт орох бол шалтгааныг тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсч байгааг хэн бүхэн мэдэх билээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад төрпөөсөө хамааран нефтийн үнэ 70-80 гаруй хувь нэмэгдээд байгаа. Бидний гол нийлүүлэгч болох ОХУ-д ч нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ эрчимтэй есч байна. Өнгөрсөн онтой харьцуулахад энэхүү үнэ дуңджаар 60 хувь, өнгөрсөн сараас 10 гаруй хувиар есөөд байна. Энэ сард импортлож буй бүтээгдэхүүний гадаад үнэ 1.2-6.6 хувь өссөн. Бид одоогхүртэл жижиглэнгийнхээ үнийг өсгөөгүй байгаа боловч цаашид тодорхой хэмжээгээр өсгехгүй барих боломжгүй болж байна. Иймээс ойрын өдрүүдэд үнээ зохих хэмжээгээр өсгөх болно.

-Өнөөдрийг хүртэл ШТС-уудаар түгээж байгаа шатахууны нэгбүрийнх нь үнэ хэд байгаа вэ. Энэ нь сүүлийн хэд хоногийн тогтвортой ханш вэ?
-Өнөөдрийг хүртэл ШТС-аар түгээж байгаа А-80 бензиний үнэ 730, А-92 бензинийх 790, дизелийн түлшнийх 865 төгрөг тус тус байгаа. Эдгээр үнийг бид зургадугаар сараас хойш тогтвортой мөрдөж байгаа.

-Танай компани дотооддоо шатахуун импортлогчтомоохон компаниудын нэг. Хэрэв шатахууны үнэд өөрчлөлт орвол хэзээнээс, ямар үнээр борлуулах вэ?
-Шатахууны үнийг бид ойрын өдрүүдэд өөрчилнө. Харин хэдийд ямар үнээр гэдгийг тухайн үед мэдээлэх болно.

-Бидний авсан мэдээллээр А-93 л гэхэд 1100 төгрөг болно гэсэн. Энэ үнэ зохиомол хөөрөгдөл үү, аль эсвэл үнэхээр бодит тоо юу?
-А-93 бензиний үнэ 1100 төгрөг болтлоо огцом өсөхгүй, 10 төгрөгөөр нэмэгдэж 800 төгрөг болно.

-Танай компани аль улсаас ямар төрлийн автобензин импортлодог вэ?
-Бид ОХУ-аас А-80, А-92, Аи-95, Аи-98 бензин, дизелийн түлш, битум, Казакстан Улсаас А-80, А-93 бензин, дизелийн түлш импортлодог. Казакстан Улсад нефтийн бүтээгдэхүүн экспортлох хориг тавигдсаны улмаас сүүлийн үед зөвхөн ОХУ-аас бүтээгдэхүүн импортлож байна. Манайх шатахууны төрлөөс хамааран 2-10 хоногийн неөцтэй бөгөөд фадахуунуудыг нэмж хуваарийн дагуу ниЙ лүүлэгдэж байгаа.

Сурвалжлагчийн асуултыг дуртай, дургүй хүлээн авч сонссон нэр бүхий дээрх компаниуд учир үл ойлгогдох тайлбар хийн албан ёсны хариултаас зайлехийж байлаа. Гадаад хүчин зүйлээс нэгэнт хамааралтай шатахуун тойрсон үнийн талаархи асуудлаар юуны учир тойрч зугтана вэ? Монголын томоохон импортлогчдын төлөөлөл болох энэ компаниудын удирдлага өнөөдрийн үнэн байдалд дүгнэлтөгч, компанийнхаа өдөр тутмын үйл ажйллагаанд гарч буй асуудлаар хариулт өгчих чадваргүй гэж үү дээ. Бусдын аяыг харж зохиомол хөөрөгдөл хийхээр отож суудаг, өөрсдийн байр суурьгүй удирдлага гэж байхгүй л баймаар.
Үнэт цаасны хороонд нэлээд өндэр алба хашдаг хүний хэлж байгаагаар өнөөдөртөө багтаж шатахууны үнэ огцом өсөх юм байна. ШТС-уудын удирдлагууд ч үнэн бодит хариултаас тойрч зугтеан хэрнээ үнэ нэмэгдэх нь ойлгомжтой гэсэн товч зүйл хэлж байснаас үзэхэд шатахууны үнэ нэмэгдэх нь ч тодорхой болжээ.

Ж.МЯГМАРСҮРЭН
(үнэн 2005-10-14 202)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button