Д.Баасансүрэн Намын ажлыг шинэчлэхэд хөтөлбөр хэрэгтэй
-Та Үнэн сонинд гарч буй нийтлэлүүдййг уншсан уу, ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Гарч байгаа ярилцлага, нийтлэлүдийг бүгдийг нь анхааралтай уншижтанилцсан. Хөндөгдеж буй асуудлуудын хувьд бол тэр болгон онох ёстой бай-ңдаа тусахгүй байна уу даа гэж бодогдсон. Энэ бол хувь хүний сэтгэгдэл шүү.
-Яагаад Жаахан тодруулахгүй юу?
-Бичиж ярьж буй хүмүүсийн санаа бодлыг ойлгож байна. Үнэн сэтгэлээсээ намаа өнгөтөй өөдтөй яваасай гэж хүсэж байгаа нь мэдрэгдэж байгаа. Гэхдээ намынхаа ажил, амьдралыг хэрхэн сайжруулах.юуньболж, болохгүйбайгаагаа хэрхэн засаж запруулах тухай санал, онол бүрхэгдүүхэн санагдлаа. МАХН нэг л болохоо болилоо, намын гишүүдээ нойрноос нь сэрээе, намын дотоод ажилд доголдол гажиг гарлаа, ардчилал, ил тод байдлыг сэргээн тогтоое гэсэн утгатай ерөнхий мессеж яваад байх шиг. Нийгмийн сэтгэл зүйгээр зорилго, чиглэлтэй тоглоод байгаа юм биш байгаа.
Бичээд байгаа зүйлүүд нь Хувьсгалт нам бужигнаж эхэллээ, АН-ын хойноос орлоо гэх мэтээр нийгэмд их эффекттэй, сенсацтай сонин содон зүйл мэт сэтгэгдэл төрүүлж байжмагадгүй.
Яг үнэндээ нам дээр буугаад ирэхлээр асуудлыг шийдэх арга зам, гарц, шийдэл төдийлөн харагдахгүйгээс ач тус, үр өгөөж багатай зүйл болох вий гэх болгоомжпол төрснийг нуугаайяахав.
-Тэгвэл хоёулаа намын дотоод асуудлуудаар илэн далангуй ярилцъя?
-За тэгье, Намд ерөөсөө болохоо байчихсан зүйл байхгуй, намын ажил явдгаараа явж л байгаа шүү дээ. Тэгээд ч УИХ-ын 2004 оны сонгуулийг эс тооцвол орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн болон 65 дугаартойргийн нехөн сонгуулиар нийгэм МАХН-д гурав дараалан эерэг үнэлэлтөглөө. Иргэний ардчилсан нийгэмд сонгуулиас өөр улстөрийн хүчинд тавьдаг дүн гэж үгүй учраас улстөрийн хүчний төлөвшлийн гол үзүүлэлт болдог. Гэхдээ ажпын алдаа дутагдал, доголдол бий юу гэвэл бий. Засаж залруулах шаардлага бүр ч их байна.
-ҮНЭН сонинд хэвлэгдэж буй нийтлэлүүдийн гол үзэл санаа нь намын ажлыг шинэчлэх тухай байна. МАХН-ын дунд шатны байгууллагын удирдах ажилтны үзэл бодлыгсонсох гэсэн юм. Намыг ажлыг шинэчлэх шаардлагатай гэж Та боддог уу?
-Ямар зорилго, агуулга, хэлбэрээр шинэчлэлт, өөрчлөлт хийх гэж буйгаас эцсийн үр дүн шалтгаална. Хэрэв ямар нэгэн хувийн сонирхол, амбицийн үүднээс намыг хедөлгөөнд оруулж байвал нэг хэрэг. Хүссэн зорилго нь биелж, албан тушаал, эрх мэдэлд хүрсэн тохиолдолд тэгсгээд замхарна. Харин ажлын талаар үнэхээр санаа зовжахиц дэвшил гаргая, шинэ шатаңц хүргэе гэсэн чин эрмэлзэл агуулж байвал намын телөвшил, хөгжилд хувь нэмэр болох бизээ.
-МАХН-ын шинэчлэлийн бодлого, түүний үр дүнгийн талаар Таны бодол?
-МАХН 90 оноос хойш эрчимтэй өөрчлөгдсөнөөр шинэ имиж дүр төрхтөй болж, эрх баригч улстерийн хүчний төлевшлийг олж, нийгэмд тэргүүлэх байр суурьтай болсон. Гэхдээ энэ нь шинэчлэл дууссан, цаашид хийх ажил байхгүй гэсэн үг огт биш. Харин ч шинэ зуунтай хел нийлүүлэн хийжбүтээх ажил чамгүй байна. Аливаа улстөрийн нам цаг ямагт хүрсэн төвшиндээ бодит үнэлэлт өгч хэтийн төлөвөө оновчтой тодорхойлж, хэрэгжүүлж чадваас хөгжин дэвшдэг. Энэ утгаараа улстөрийн намд эрүүл саруул, бүтээлч эрэл хайгуул тасралтгүй өрнөж, тэр хирээр намын ажил улам боловсронгуй болж байх учиртай. Тэгэхгүй бол эах зээлийн үеийн намуудын өрсөлдөөнөөс хоцрох аюултай байдгаас нам маань үргэлж хөгжин дэвжиж байгаасай гэж боддог.
-Намын шинэчлэлт одоо болтол дуусаагүй гэж ойлгож болох уу. Цаашид намын шинэчлэлт хэр удаан хугацаанд явагдах бол?
-Улстөрийн намын төлөвшил гэдэг маань тасралтгүй, байнгын явагдах ёстой өсөлт, хөгжлийн үйл явц. Одоо боллоо, төлөвшлөө зогсооё гэх нь утта учиргүй зүйл. Намын шинэчлэлийн үйл явцыг цогцолбор бодлого хэлбэрээр шат дараалан хэрэгжүүлэх аваас бодит үр дүн гарна. Өөрчлөхийн тулд өөрчлөвөөс олигтой юм болохгүй, кампаничилсан түр зуурын арга хэмжээ болгон хувиргаж бүр ч болохгүй.
-Гишүүдийн саналын талаар ямар бодолтой байна?
-Намын гишүүдээс зонхилон гарч буй санапуудыг нэг удаагийн арга хэмжээ болгон авцалдаа муутай байдлаар, өм цөм шийдэх юм бол намын ажлыг бүхэлд нь сайжруулах боломжгуй.
-Тэгвэл намын ажлыг цаашид сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Намын гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлэх, урам зориг орж намынхаа ажилд ханцуй шампан орохуйц, санаа бодол төрөхүйц бодож боловсруулсан хөтөлбөр дэвшүүлж намын байгууллагуудаар хэлэлцүүлэн санал, хүсэлтийг нь тусгасан, нийтээр дагаж мөрдөх албан ёсны баримт бичиг болговол зүгээр.
-Ямар утта агуулгатай хөтөлбөр байх вэ?
-Мэдээж намын хамтын шийдвэр гарч байж хэрэгжих нь дамжиггүй. Харин намын ажилтны хувьд өөрийн санал бодлоо хуваалцъя. Намын хэтийн төлөв, хүрэх төвшингийн талаархи төсөөлөл, загварыг агуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж чадвал орчин үеийн улстөрийн намын дүр төрх, хэв маягт бүрэн нийцэх боломжтой гэж үзэж байна.
Улс төрийн намуудын дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэл, боловсон хүчний бодлого, намын санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, ажлын арга барил төдийгүй намын ажилд хандах хандлага, сэтгэлгээнддорвитойхон өөрчлөлтүүдийг дэс дараатай хэрэгжүүлэх нь зохимжтой.
-Шинэчлэлийн үндсэн зорилго юу байх вэ?
-Намын ажлыг сайжруулах хөтөлбөр нь ямар нэгэн тодорхой зорилгод захирагдан хэрэгжвэп зохино.
Намын өнөөгийн ололт, дутагдал юу байна, давуу ба сул тал зэрэгт дүн шинжилгээ хийх үндсэн дээр намын хэтийн төлөвшил, хөгжил ба дүр төрх ямар байх, ямар бодлого, зарчмаар ажилпах зэрэгтэй намын шинэчлэлийн үндсэн үзэл санаа салшгүй уялдсан байх нь зүйтэй.
Миний хувийн бодлоор бол үлгэрлэж хэлбэл МАХН-ыг сонгуулийн бүх талын бэлтгэлийг хангаж, амжилттай зохион байгуулдаг машин болгож хувиргах учиртай юм. Намын ажлыг боловсронгуй болгож, чанарын шинэ төвшинд гаргахыг намын бүтцийн өөрчлөлттөй уяж өгөх хэрэгтэй.
-Намын бутэц, зохион байгуулаптад өөрчлөлт хийх шаардлаггай гэсэн үг үү?
-Тиим. Бүх шатны намын байгууллагуудыг сонгуультай уялдуулсан бүтэц буй болгох ажлыг намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаасаа эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол сонгууль зарлах болгонд сонгуулийн олон комисс, ажлын хэсгүүдтэй, үргүй зардал, ажпын давхардал ихтэй нүсэр бүтцүүдийг байгуулан ажиллуулдаг нь төдийлөн зохимжтой бус.
Харин бүтцийн өөрчлөлт хийснээр намын аппарат шууд сонгууль удирдан зохион байгуулах штаб болон хувирч ажиллах чадвартай байх ёстой юм.
-Тодорхой ямар нэмэлт өөрчлөлт хэрэгтэй вэ?
-Давын өмнө сонгуулийг үр дүнтэй зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бүтцүүдийг намын бүх шатны байгууллагуудад бий болгох шаардлагатай.
Сонгуулийн менежмент, бодлого, арга технологи боловеруулан, хэрэгжилтийг гардан зохион байгуулдаг, улстөрийн ухуулга сурталчилгаа, пиар /РR/ ажиллагаа явуулдаг мэргэшсэн бүтэцтэй болох нь юу юунаас чухал байна. Наад зах нь сонгууль хариуцеан намын нарийн бичгийн даргын орон тоог ч бий болгож, түүний шууд удирдлагад ажилладаг бүтэцтэй болж болох юм. Сонгуулийн бэлтгэл хангах, зохион байгуулалтыг гардан зохион байгуулдаг үүрэггэй албатай болох нь зүйтэй байх аа. Аймаг, орон нутгийн намын байгууллагуудад ч сонгуулийн кампани стратеги, тактикийг орон нутгийнхаа онцлогт тохируулж хэрэгжүүлдэг байнгын ажиллагаатай механизм бүрдүүлэх хэрэгтэй юм.
-Удирдах Зөвлөлийн одоогийн хэлтэс, албадын зохион байгуулалтад салхи оруулах шаардлагатай гэж үзэж байнауу?
-Намын УЗ-ийн бодлого, шийдвэрийг намын хэмжээнд хэрэгжүүлэх арга зам, шийдэл ба аргачлалыг боловеруулж аймаг, орон нутгийн байгууллагуудад чиглэл, зааварчилгаа өгдөг, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий намын зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан бүтцийг одоогийн улстөрийн хэлтсийг өргөжүүлэн чадваржуулах үндсэн дээр өөрчлөн байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
-Улстөрийн хэлтсийг чадваржуулах тухай Та үг унагалаа. Улстөрийн хэлтсийн ажилд сэтгэл дундуур байдаг юм аа даа?
-Үнэнийг хэлэхэд 2000 оноос хойшхи хугацаанд намын Удирдах Зөвлөлийн ажлын гол алба болох улстөрийн хэлтэс үүргээ тэр болгон зохих ёсоор биелүүлж чадсангүй дээ гэж би хувьдаа боддог. Энэ чухал нэгжийг цаг тухайд нь бэхжүүлэх, чадваржуулах талаар дорвитой арга хэмжээ авч чадалгүй цаг апдеанаас, дээр нь намын ажлын туршлага багатай, мэргэжлийн бус хүн удирдаж байсан нь ч нөлөөлсөн байх гэж боддог.
Өнөөдөр улстөрийн хэлтсийн даргын албыг Прогноз хүрээлэнгийн захирал хаверан удирдаж буй практик ч зохимжгүй.
-Ямар аргаар шийдэх нь зохимжтой бол?
– Дотоод ажил хариуцдаг хэлтсийг манай намын талаархи нийгмийн сэтгэл зүйн уур амьсгалыг тандан судалдаг албаны хавсрага мэт болгож хоёр өөр үүрэг, эориулалт бүхий нэпкүүдийгхольж хутгалдУулж байгаа нь зарчмын хувьд буруу шийдэл. Салгаж бие даалгах хэрэгтэй. Улстөрийн хэлтэс бол угтаа намын уураг тархи бөгеөд үзэл бодол, шинэ соргог идэвхи санаачлага терүүлдэг генератор байх учиртай байтал өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгийн намын байгууллагуудад мэдээ дамжуулдаг, холбоо барих үүрэгтэй дамжлага мэт болсон.
Улстөрийн сапбарт мэргэшсэн мэдлэг, боловсрол, дадал туршлагатай боловсон хүчнээр сэлбэж, бүх шатны намын байгууллагуудын ажилд нь бодит дэмжлэг тусалцаа үзүүлдэг, намын бодлого, шийдвэрийг намын хэмжээнд аль болох оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэх арга эам, шийдлийг зааж зааварладаг, аргачлал удирдамж өгдөг бүтээлч хамт олон болгон төлөвшүүлэх нь намын ажилд ахиц, дэвшил авч ирж чадна. Дээр нь шинээр хуулийн албатай болох хэрэгтэй гэж боддог.
-Тодруулаач?
-Олон намын тогтолцоон дахь намуудын харилцаа эрх зүйн орчинд явагддагаас, хуулийн хүрээнд, хуулийн дагуу улс төрийн үйл явц өрнөх нь өнөөгийн нэн чухал асуудал яах аргагүй мен. Намуудын үйл ажиллагаанд хүссэн хүсээгүй эрх зүйн асуудалтай зайлшгүй тулгардаг. Сонгуулийн үед бол өдөр болгон хууль харах хэрэг гардаг. Ярьж буй зүйлтэйгээхолбогдуулан бодит жишээ иш татъя. МАХН-ын 23 дугаар Их хурлын дараахан тэр үеийн улстөрийн намуудын хуулиар бол намууд их хурлаараа хөтөлбөр, дүрэмдээ нэмэлт еөрчлөлт хийсэн бол долоо хоногийн дотор бүртгүүлээгүй бол татан буугдсанд тооцогдоно гэсэн утгатай заалтын тухай асуудал мандахад улстөрийн хэлтэс маань ч мэдээгүй, тус хуулийг баталсан эрхэм гишүүд маань ч таг чиг байсан шүү дээ. Бас улсын бүртгэлийн хуультай холбоотой асуудал байна. Эрх зүйт төрийн үед ийм төрлийн асуудалд ноцтой ханддаг учраас хуулийн дагуу цаг хугацаанд нь бүх асуудлыг зохицуулж байх шаардлагатай.
Өнөөдөр чинь бидний нэрийг нь ч сонсоогүй олон арван хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэнбугай ч байсан бүх хуулийг толгойндоо багтаан хянах аргагүй. Иймээс намын дэргэд улс төр болон сонгуулийн эрх зүйгээр мэргэжсэн хүмүүстэй орон тооны хуулийн холбогдох алба, хуулийн зөвлөхүүдтэй байх хэрэгтэй цаг. Үүний зэрэгцээ бүтцийн өөрчлөлтийг шинэ нэгж бий болгож, чадварлаг хүмүүсээр бэхжүүлснээр болчихно гэж ойлговол өрөөегөл болно.
-Яах хэрэгтэй бол?
-Бүтцийн өөрчлөлтийг ажиллах нөхцөл, нийгмийн асуудал, цалин урамшуултай хамт зөв зохистой шийдэхгүй бол хагас дутуу арга хэмжээ болно. Намын орон тооны ажилтнуудын цалин, урамшуулал зах зээлийн шаардлагаас хоцорсноос сайн, муу ажилласан ч ялгаагүй болох гээд байна. Ажлын хариуцлага тооццог, ажлын эцсийн үр дүнтэй нь холбож цапинжуулдаг систем үгүйлэгдэж байна. Намдаа үнэхээр хэрэгтэй ажил, үйлчилгээ хийж буй хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж өндер байх шаардлагатай. Тэгэхгүй бол мэдлэг, чадвартай нь цалинг нь голоод намд ажиллахаасдөлж, цааргалжбайхадтөрд болон хувийн хэвшилд орон зайгаа олоогуй нь, эсвэл их, дээд сургууль дөнгөж төгесөн туршлагагүй залуучууд, эсвэл хэн нэгэн даргын шахсан болон тэтгэврийн насны боловсон хүчин намд ажиллах нь элбэгшлээ. Намын хамаг ажлыг нугалдаг, нарийн ширийнийг нь боловеруулж хэрэгжүүлдэг, сонгуулийн бүх хүнд ачааг нуруундаа үүрдэг ажилтан нар авдаг цалингаа аваад л зүтгэж байхад иргэдийн сонголтод хэрхэн нөлөөлсөн нь тодорхой бус үдэшлэг, шоунд ганц нэг дуу дуулсан урлагийнхан, эфирээр гучхан секунд гараад өнгөрдөг реклам, суртачилгааны ролик хийсэн пиарчид их өндэр ажлын хэле авдаг шүү дээ.
-Энэ тал дээр тодорхой ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
-Намын ажлын нэр хүндийг өргөж, цалин хангамжийн хувьд хүнд татагдахуйц болгож, ахуй амьдрал болон ажил хөдөлмөр нь өсөх баталгааг бүрдүүлэн, сэтгэл зүйн хувьд МАХН-д ажиллах нь нэр төрийн хэрэг гэсэн эрэлт, хэрэгцээ бий болгосон цагт, намд сэтгэл оюунаа зориулснаар хувь хүний хувьд хөгжин, дэвжих бодит боломж бүрдүүлж чадсан цагт нам хүчирхэгжих болно.
МАХН-ын гол үнэт зүйлс, эд баялаг бол намын олон мянган гишүүд, дэмжигчид мен. Намын ажил бол хүнтэй харьцах ажил. Иймээс хамгийн том намын хувьд бусад нам, эвсэлд үлгэр дууриал болохуйц хүний нөөцийн менежмент хэрэгжүүлээсээ гэж бихүсдэгдээ.
-Та боловсон хүчний бодлогыг хөндөж ярих гээд байна уу?
-Тэгэх гээд байна. Боловсон хүчний бодлогод дэвшилтэт өөрчлөлтийг мөн л дээд байгууллагаасаа эхлэх шаардлагатай. Хүний нөөцийн асуудал эрхэлсэн шинэ хэлтэс тасаг байгуулж, энэ нэгжийг аваад явах дадал, туршлагатай хүнээр удирдуулж орон тооны ажилтнуудтай болгож бэхжүүлэх шаардлагатай.
МАХН-ын гишүүдийн нөөцийн судалгааг шинэчлэн гаргаж, ямар дүрэм, журмаар боловсон хүчний асуудлыг шийдэхээ тогтож, түүнийг үндэслэн намын холбогдох байгууллагаар эцэслэн шийддэг байх нь чухал.
-Таны ярьж буйг сонсоод байхад намын шинэчлэлийг сонгууль зохион байгуулахтай холбож байх шив?
-Намыг зөвхөн сонгуульд ялалт байгуулж хэн нэгэн албан тушаалтныг өндэр суудалд хүргэдэг гишгүүр нь болдог арга, механизм гэжойлгожхандах нь учир дутагдалтай. Орчин үеийн улстөрийн нам бол төр, засаг ба ард иргэдийг холбогч, хамтран ажиллуулагч иргэний нийгмийн салшгүй нэгэн чухал институц гэж үзэх философийн үндсэн дээр шинэчлэлт хийх шаардлагатай юм. Монгол орны ууган, тэргүүлэх улстөрийн хүчин түүхэн уламжлал, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ цаашид ч нэр төртөй хэрэгжүүлж бэхжүүлэх үзэл санаа шингэсэн байх учиртай.
Парламентын мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг, шинжлэх ухаанч онолын судалгаа хийдэг, бодит биелэх үндэстэй бодлого боловеруулдаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт хийдэг, цаашдын төлөв хандлагыг зөв зохистой урьдчилан тодорхойлдог, намын бүх шатны боловсон хүчнийг сургаж дадлагажуулж, намын бодлого, хөтөлбөрийг гардан зохион байгуулах чадварлаг, мэдлэг боловеролтой, шилдэг гишүүдээ удирдах албан тушаалд хуваарилдаг боловсон хүчний хүчтэй бодлого хэрэгжүүлдэг, ард-чилсан нээлттэй улстөрийн институцийн төлөвшлийг олох нь чухал. Гэхдээ нам өөрийн мэдлийн боловсон хүчнээ сонгуульд өрсөлдүүлж, сонгуулийн үр дүнгээр засаглал, эрх мэдлээс зохих хэмжээгээр хүртсэн тохиолдолд дээрх үүрэг, зорилтуудаа бодит амьдралд хэрэгжүүлэх боломж нээгддэг нь маргашгүй үнэн билээ. Нам сонгуульд амжилттай оролцон эрх баригч хүчин болж чадаагүй тохиолдолд дээрхи зорилт цаасан дээр үлддэг жамтай.
-Намын дээд шатны байгууллагад нэлээд өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна. Анхан шатны байгууллага, намын үүр, гишүүдийн үйл ажиллагаанд шинэчлэл хийх Хэрэгтэй юу?
-Хөтөлбөрийн нэг үндсэн зорилго нь намын ажлын үндэс суурь, тулах цэг болсон НАШБ-ын бүтэц, зохион байгуулалтын зарчим, хэлбэр, ажлын арга барил, намын ажлын талаархи төсөөлөл, хандлагад чанарын өөрчлөлт гаргах үндсэн дээр улстөрийн мэргэшсэн байгууллага болган телөвшүүлэх явдал байх хэрэгтэй болов уу.
Тэгэхдээ нийт гишүүд маань намын ажлыг шинэчлэн сайжруулах үйл хэрэгт ажиглагчийн болон шүүмжлэгчийн байр сууринаас бус, идэвхтэй оролцогч, хамтран зүтгэгчийн үүрэгтэй оролцох аваас тавьсан зорилт биелэх боломжтой болно гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Гишүүн бүрийг тодорхой ажил, үүргийн хуваарьтай, хариуцеан ажлын чиглэлтэй болгожбаймааж, намын өдөр тутмын ажилд идэвх, санаачлагатайгаар оролцуулах хэлбэрээр намын ажилд татан оролцуулах юм бол намын ажил аяндаа эрчимжээд ирнэ.
-Намын гишүүдийн идэвх, оролцоог өрнүүлэх хэрэгтэй гэсэн санааюмаадаа?
-Тиймээ. 156 мянган гишүүд маань харилцан адилгүй идэвх оролцоо, үүрэг хариуцлагатайгаар намынхаа ажилд оролцдог шүү дээ. Иймээс намын гишүүдийнхээ онцлогт нь тохируулж өвөрмөц байдлаар хандах ёстой юм. Намын дүрмийн холбогдох заалтыг иш үндэс болган намын орон тооны ажилтан, идэвхтэн сонгуультан, жирийн гишүүд ба дэмжигчдийн талаар баримтлах бодлого, чиглэлийг тусгайлан боловеруулж ажиллах цаг болсон. Намын орон тооны ажилтан нар бол намын үндсэн генофонд, намын ажлыг нугалагч тул зохих байранд нь тавих цаг болсон. Өнөөгийн орон тооны намын ажилтны нэр хүнд ч, мэдлэг боловерол ч хүссэн хэмжээнд хүрэхгүй л байгаа шүү дээ. Зарим удирдах албан тушаалтны зүгээс ч ажил залгуулагч саарал масс гэж хандах үзэгдэл ч мэр сэр байдаг. Намын орон тооны ажилтнуудаас шат дараалан ажлын карьер ахиж байгаа нь хэд бол? Гэтэл нэг л өдер бүх нийтээрээ ажил хаявал үр дагаврыг нь төсеөлехөд бэрх.
Намын орон тооны ажилтан бол намын нэгдүгээр зэргийн боловеон хүчин мөн. Тэдний дундаас намын нэрийн өмнөөс шат ахих боловеон хүчинг эхний ээлжинд эрж хайж тодруулж байх ёстой. Гэхдээ тэднийгээ халамжлахын сацуу хатуу шаардлага тавьж, өөрсдеө мэдлэг боловсролоо дээшлүүлэхгүй бол өнөөгийн орон тооны ажилтнууд тэр болгон шаардлага хангахгүй нь нууц биш л дээ. Харин бэхжүүлчихээд ийм байдлаар хандвал нам үнэхээр нам гэж бардам нэрлэгдэх болно.
Өнөөдөр НАШБ-ын өдөр тутмын ажил цөөн тооны, голцуу ахмад насны гишүүдийн идэвх оролцоонд түшиглэн явагддаг нь нууц биш. Намын идэвхтэн, сонгуультнуудыг залуучуудаар цус сэлбэх хэрэгцээ бий. Саин дураараа, сэтгэл зүрхээрээ ажилладаг идэвхтэй гишүүдийгүрдүнтэйажиллуулах зохион байгуулалтын хэлбэрт оруулах, намын үүрийн ажлын хэлбэр, донжийг олох, ажиллах урам зориг өгөх стимул буй болгосноор энэ хэсгийг хөдөлгөөнд оруулах бололцоотой. Юуны өмнө намын ажилд оролцох сэдэл тэмүүлэл бүрэлдүүлэх, ажлын үр дүнг тооцох тогтолцоотой болох нь чухал. МАХН-ын XXIҮ Их Хурлаас намын дүрэмд зарчмын нэмэлт заалт орж дэмжигчдийн статусыг тодорхойлсон. Намын албан ёсны гишүүн бус, намын батлах өвөртлөөгүй боловч намын хөтөлбөр, үйл ажиллагаагталархан дэмжиж, сонгуулиас сонгуульд намын төлөө саналаа өгдөг дэмжигчдийг намын ажилд зохист хэлбэрээр татан оролцуулах талаар бодох хэрэгтэй. Намын гишүүд ч өөрсдөө бас шинэчлэгдэх хэрэгтэй.
-Яагаад?
-Намын өдөр тутмын ажил, сонгуулийн ялалт болгон намын жирийн гишүүдийн хичээл, зүтгэлийн бодит үр дүн байдаг билээ. Тэд маань ачааны хүндийг үүрч, нойр хоолгүй ажилласны хүчээр нам маань өдий зэрэгтэй яваа. Үүний зэрэгцээ цөөнгүй гишүүдийн зүгээс намын ажилд үнэн сэтгэлээсээ хандах нь багасч, итгэл үнэмшил суларсан шиг санагддаг. Ялангуяа энэ нь сонгуулийн үед тод томруун харагддаг. Би намын гишүүн гэж бардам нэрлэгдэхийн тулд нам бус иргэд, сонгогчдоос ухамераараа толгой өндэр байх ёстой байтал зарим тохиолдолд сонгогчдын байр сууринд оччихеон байх.
Наад захын жишээ татахад 65 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн гарсны дараа санал хураалтад оролцеон иргэдийн нэрсийн жагсаалтыг нягталж, тулгаж үзэж байхад манай нэр дэвшигчийн төлөө гарцаагүй өгнө гэж тооцоолж байсан зарим гишүүд маань хойрго хандаж намынхаа нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгөх нь битгий хэл, санал хураалтад ч очоогүй байсан. Харин муу нэртэй, луу данстай эргэлзэгч, тээнэгэлзэгч хэсэг сонгуульд идэвхтэй оролцоод зогеоогүй манай нэр дэвшигчийг дугуйлсан гэж намын ажиглагч болон шинжээч нарын хийсэн экзит пуулын судалгаар гарсан шүү дээ.
Бусад нам, хүчинтэй харьцуулахад үндэсний хэмжээний бүтэц зохион байгуулалттай хамгийн их гишүүд дэмжигчид бүхий байнгын ажиллагаатай намын давуу талаа цаг үедээ тохируулан бүрэн гүйцэд, зөв зохистой ашиглавал дээрх сул талуудаа даван туулах боломжтой юм.
-Намын боловеон хүчний сургаж буй өнөөгийн практик хэр оновчтой бол?
-Намын гишүүдийг сургах, дадлагажуулах талаар дорвитой өөрчлөлг хийхгүй бол болохгүй болжээ. Төрийн удирдлагын академид намын захиалгаар боловеон хүчнээ бэлтгэж, уламжлалт харилцаатай намын тус, дэмээр богино хэмжээний туршлага судлах сургалтад хамруулж, дотооддоо сургалт, семинар зохион байгуулж байгаа нь өнөөгийн шаардлагыг тэр болгон хангахгүй байна. Төрийн удирдлагын менежментийн сургалтаар намын ажилтан бэлтгэнэ гэдэг юу л бол. Иймээс нам өөреө дотооддоо боловеон хүчнээ бэлддэг уламжлалаа сэргээж, намын дотоод ажил болон сонгуулийн менежментийн чиглэлээр сургууль ажиллуулах потенциал манай намд байгаа. Нам, улстөрийн болон сонгуулийн чиглэлээр мэргэшсэн, чанартай мэргэжилтэн, намын улстөрийн ажилтан, сонгуулийн менежерүүд хэзээ хэзээнээс их эрэлт хэрэгцээтэй байна. Түүнчлэн хетөлбөрийн зорилготой уялдуулан намын ажлыг дүгнэдэг уламжлалт журмын шалгуур үзүүлэлтүүдийгөөрчлөх нь зүйтэй.
-Аймаг, нийслэлийн МАХН-ын хороодын ажлыг жил бүр дүгнэдэг журмыг өөрчлөх хэрэгтэй гэж үү?
-Жил бүр намын ажлыг дүгнэдэг журмыг бүхэлд нь өөрчлөх асуудал биш юм. Цаг хугацааны шалгуураар бодитой болох нь батлагдсаныг нь үлдээж МАХН-ын ажлыг шинэ түвшинд хүргэх зорилттой холбож шинэлэг хэлбэрээр дүгнэж үнэлж байх нь зүйд нийцнэ.
-Эцэст нь ярьсан зүйлтэй чинь холбогдуулж асуух зүйл байна. Аймаг, нийслэлийн МАХН-ын хороодын дэд дарга нараас энэ орон тоон дээр тогтвортои ажиллаж байгаа хүний нэг нь Та юм. Ингэхэд хотын намын байгууллага өнгөрсөн хугацаанд болсон сонгуулиудад хэрхэн оролцож ирэв?
-2000 оноос хойш зургаанжилорчим энэ апбыг хашиж буй хугацаанд намынхаа хамт олонтой гар сэтгэл нийлэн ажиллаж, олон удаагийн сонгуулийн ард хамт гарчээ. Сонгуулийн үр дүн олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь дамжиггүй. МАХН-д итгэл үзүүлснээр нийслэлийн маань сонгогчид сонгуулийн хувь заяаг шийдэж байсан нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ хот, дүүргийн намын хороод болон нэн ялангуяа намын жирийн гишүүд, дэмжигчдийн хүчин чармайлт сонгууль болгонд ялалт авчирсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бодит тоо баримт дурдъя. 2000 оноос хойшхи хугацаанд хотын намын байгууллага 15 удаагийн ээлжит, дахин болон нөхөн сонгуульд оролцеон байдаг.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ-ын болон нийслэл, дүүргийн ИТХ-ын зургаа, ээлжит бус есөн удаагийн сонгуулиар 644 суудлын төлөө хүч үзсэнээс 577-д нь ялалт байгуулж, 90 хувийн амжилт үзүүлснээр намынхаа өмнө хүлээсэн үүргээ хотын намын байгууллага биелүүлж байгаа гэдгийг хэлье дээ.
Соёлын гавъяат зүттэлтэн Жа.ПҮРЭВ
(үнэн 2005-10-14 202)