Хятад эздийн хулхи арматураар орон сууцны араг ясыг зангиджээ

аюулгүй байдалд хариуцлага хүлээхгүй гэдгээ барилгын байгууллагуудад албан ёсоор мэдэгдлээ. Тодруулж хэлбэл, орон сууц барьж буй компаниудад хувийн хэвшлийн 30 гаруй төмрийн үйлдвэр чанар муутай арматураа хямд үнээр борлуулж, хэрэглэгч нарыг татах гэсэн хууль бус маркетингийн арга хэрэглэж байгаатай холбоотой ажээ. Эдгээр жижиг үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ борлуулахдаа зориудаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн чанартай арматурын НӨАТ-тай үнээс 50-60 мянган төгрөгийн доогуур үнээр борлуулдаг юм байна. Хэрэв худалдан авсан тохиолдодл тонн тутамд нь гарын бэлэг буюу ашиг гэж 100 мянган төгрөг өгөх зэрэг элдэв арга хэрэглэдэг гэнэ. Голдуу хятад эзэдтэй хэрэг төмрийн жижиг үйлдвэрүүд олшроод байгаа бөгөөд тэдэнд манай улсын хууль хамаагүй мэт аашлах нь жирийн үзэгдэл болжээ. Тэдний стандартын бус арматур үйлдвэрлэж хямд үнээр зах зээлд шахаад бай гааг таслан зогеоох зорилгоор өнгерсөн зургадугаар сард Засгийн газрын тогтоол гарч, стандартын бус чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглосон шийдвэр гарсан. Гэвч үүнд хяналт тавьж байгаа газар, байгууллагууд байхгүй байгаа нь өнөөдөр дээрх үйлдвэрүүд хаагдах нь байтугай үйл ажиллагаа нь улам өргөжиж, олшрох хандлагатай байгаа аж. Энэ онд барилгын ажил өмнөх жилтэй харьцуулахад 30 хувиар өсөх тооцоо гарч үүний дагуу Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2005 онд хамгийн багаар бодоход 30 мянган тонн арматур борлуулахаар төлөвлөж. Гэтэл өсөх биш харин 25 хувиар буурч 18 мянган тонныг борлуулсан дүн гарчээ. Мөн нийслэлд менежментийн импортоор оруулж ирдэг чанар сайтай орос арматур бас 20-25 хувь буурсан гэнэ. Арматур нь барилга орон сууцны гол тулгуур багана гэдгийгхэнхүнгүй мэднэ. Олноор сүндэрлэн баригдаж буй орон сууцны найдвартай бөх бат, урт хугацааны турш эдлэгдэх чанарыг өнөөдөр улсын томоохон үйлдвэрийнхэн хариуцахгүй гэдгээ ийн мэдэгдэж байна. Иргэд орон сууцыгхудалдаж авахдаа гадаад өнгө үзэмж, багтаамж гэх мэт энэ тэрхнийг сонирхоод худалдаад авчихдаг. Сүүлийн үед шинэ барилга орон сууцыг тойрсон гомдол тасрахаа больсон. Хана нь цуурсан, ан цав гарсан гээд л. Гэтэл барилга оршин тогтнох эсэхийг шийддэг гол бүтээгдэхүүн болох арматурыг хулхи аргаар хийж зах зээлд нййлүүлж байгааг таслан зогеоох хэрэгтэй байна. Газар хөдлөлт, хүчтэй доргилтыг даахгүй шахам арматурыг худалдан авч барилга байшиңдаа хэрэглээд байгаа барилгын компаниудыгяах вэ. Зар сурталчилгаагаа дээд цэгт нь тултал нь хийж гоёмсог өрөө, тасалгаа янз бүрээр рекламдаж дээрээс элдэв тавилга, хөнгөлөлт урамшуулалт амалж хэрэглэгчдээ урин дууддаг, олон түмэн нэрийг нь андахаа больсон барилгын компаниуд ч чанаргүй арматураар орон сууцны араг ясыг зангидаж сууна. Тухайлбал, Эко констракшн, Алтай констракшн, Сандэй констракшн ээрэг барилгын компаниуд гол тулгуур баганаа чанаргуй арматураархийжбайгаа аж. Ийм л маягаар баригдсан орон сууцхямд үнэ амалдаг. Барилгын гаднах сайханд нь бус орон сууц барихад орсон бүх материал, хийцийн чанар, гарал үүслийн гэрчилгээ зэрэгт анхаарлаа хандуулах цаг болоод байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж сэрэмжуулэх боллоо.
Түүнчлэн хуурамч, чанаргүй арматуртай тэмцэхийн хажуугаар Дарханы төмөрлөгийн уйлдвэрийнхний сэтгэл зовоосон асуудал төмрийн орд газаргуйн дээр бутээгдэхүүнээ хийх түүхий эд буюу хаягдал төмрийн хоёрхон жилийн нөөцтэй болсон байна. Төмөр экспортлохыг хориглосон шийдвэр гарсан нь сайшаалтай ч угтогтоол шийдвэр гарахаас өмнө хамаг чанартай төмрийн хаягдлууд урд хөршийг зорчоод амжчихсан. Төмөрлөгийн гурван орд байдаг ч түунийг нь хятадууд болон хувийн компаниуд эзэмшдэг аж.

П.ААВАА
(үнэн 2005-10-14 202)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button