Эрчүүдийн асуудал эмэгтэйчүүдийнхээс дутахгүй хэмжээнд очжээ
Жендер буюу хүйс гэсэн утгатай энэ үгийгтөрийн бус байгууллагуудаас эхлээд төр засгийнхаң ч буруу ойлгох нь их. Тэгвэл энэхүү жендер гэгч ойлголтыг Зввөөр нь олон нийтэд хүргэх ажил хийгдэж эхлээд байна.
Монгол Улсад эмэгтэйчүүдийн асуудал их ч эрчүүдийнх туунээс дутаад байхгүй хэмжээнд хүрч очсоныг барймтаас харж болно. Манай улеын нийт хүн амын 49.5 хувийг эзэлдэг эрчүүдиин хувьд хориход ял эдлэгсдийн 97 хувь, асрамжийн газрынхны 95 хувь, ерөнхий боловеролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын 35 хувь, их, дээд сургуульд суралцагсдын 20 гаруйхан хувь нь болж байгаа юм. Эндээс эрчүүдиин өмнө ямар их хүнд хэцүү асуудлууд тавигдаад буйг харж болно. Дээрх тоо барймтаас та дунд сургуулийн төгсөх ангиас гарсан ихэнх хүүхдүүд хөвгүүд байгааг мөн их. дээд сургуульд элсч байгаа эрэгтэй оюутан цөөн байгааг анзаарч байгаа болов уу. Сурагч, оюутны эгнээнд эр, эм хүйсийн харьцаа хэтэрхий тэнцвэргүй энэ байдал нь хорих ангид ял эдлэгсэд, архичид, ажилгүйчүүдийн эгнээнд эрчүүд ихээр элеэхэд хүргэдэг нь тодорхой. Тэгвэл эрчүүдиин энэхүү хүнд асуудлуудын талаар эрдэмтэн судлаачид ухаанаа уралдуулж эхэллээ.
МУИС-ийн I байрны дугуй танхимд Монгол эр хүн сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн бага хурал болж өнгөрсөн. Жендер судлалын төв хэмээх шинэхэн ТББ-аас цуврал эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь энэ ажээ. Монгол эр хүн-ий тухай энэхүү хуралд түүх, философи, анагаах, биологи, сэтгэл судлалын эрдэмтдээс гадна жендерийн асуудлаар судалгаа хийдэг судлаачид, ТББ-уудын төлөөлөгчид оролцлоо.
Гэр бүл, нийгмийн амьдралд эрчүүдиин гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж байгааг, ер нь эрчүүдиин асуудал ярихаар эмэгтэйчүүдийн байгууллагуудын зүгээс их дургүй, эмзэг хүлээн авдаг тухай доктор Д.Тунгалаг ярьж байсан. Мөн тэрбээр Нөхрийгөө та гэж хүндэлдэг эмэгтэй бараг байхгүй, хүүхдийнхээ дэргэд аавыг нь тэнэг, мангар, архичнаар нь дуудаж харааж загнадаг. Ийм байдалд өссөн хүүхэд нь эх, эцгийн үг авдаггүй болж өсдөг. Гэтэл хүүхдээ дийлэхээ больсон ээж аавд нь чи хүүхэддээ үг хэлэхэд яадаг юм гэдэг. Нэгэнт тэнэг мангар гэгдээд ирчихсэн аавынхаа үгийг хүүхэд нь сонсох уу. Эндээс л асуудал үүсдэг хэмээсэн.
Бас 1921 онд хувьегал ялснаасхойштөрийн бодлого эмэгтэйчүүд рүү чиглэн их анхаарал тавьснаар боловсрол гээд эмэгтэйчүүдийн байр суурь нийгэмд ихэссээр ирсэн. Гэтэл эсрэг талд эрчүүдиин асуудал орхигдсон. Үүнээс гадна манай эрүүлийг хамгаалахад нэг том Г.Баясгалан илтгэл тавьсан.
Ерөнхийдвө түүний болон бусад судлаачдын судалгаагаар эр хүний үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо сүүлийн 60 жилд тогтмол буурч, тэр хэмжээгээр нехөн үржихүйн чанар муудаж байгаа гэнэ. Манайд БЗХӨ сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдсэн нь үргүйдлийг ихэсгэж байгаа тухай ч судлаач ярьсан. Цэргийн насны монгол залуусын биеийн өсөлт хегжил, түүнд нөлөелөх хүчин зүйл хот хөдөөд ялгавартай байдаг тухайд ч доктор Ш.Уранчимэг ярьж, өөрийн судалгааны ач холбогдлыг тайлбарласан.
Монгол эр хүн гэдгийг түүхэн үүднээс эхлүүлээд орчин үед тэдний өмнө ямар, ямар асуудал тулгарав гээд маш өргэн хүрээний асуудлыг хөндсөн уг хурал амжилттай болженгөрлеө.
Дашрамд өгүүлэхэд, Монгол эр хүн-ийг зохион байгуулсан Жендер судлалын төв нь МУИС-ийн Хүн судлал, эртний судлал /Антропологи, Археологийн тэнхим/-ын тэнхмийн дэргэд байгуулагдсан ТББ аж. Удахгүй Монгол эмэгтэй гэх мэт сэдэвтэй хэд хэдэн хурал цувралаар зохион байгуулах юм байна.
О.ГАН
(үнэн 2005-10-14 202)