Хөлбөмбөгчнийг Ерөнхийлөгчөөр сонгохыг хүсч байна
Одоогийн байдлаар сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар тус улсын нэртэй улс төрч эмэгтэй Еллен Жонсон-Сирлиф 25 хувь, алдартай хөл бөмбөгч Жорж Веах 23 хувийн санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 21 хүн нэр дэвшиж байгаа ч гол өрсөлдөөн хөл бөмбөгчин, алдарт улстөрч хоёрын хооронд өрнөжээ. Сонирхуулахад, хөлбөмбөгчин Жорж Веах нь их сургууль ч төгсөөгүй боловсролгүй нэгэн гэнэ. Харин тэр улс орноо төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд удаа дараа оролцож байсан нэртэй тамирчин юм байна. Харин Еллен Жонсон-Сирлиф өдгөө 52 настай, АНУ-ын Харвардын их сургуулийг төгссөн, НҮБ, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан боловсоролтой, эмэгтэй. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар жирийн нэгэн хөлбөмбөгчин ийм өндөр санал авсан нь тус улсын иргэдийн боловсролын түвшин доогуур, ихэнх нь бичиг үсэггүйтэй холбоотой аж. Хамгийн хачирхалтай нь, Либерийн дээрэмчид, босогчдын бүлэглэлийн толгойлогчид хүртэл Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байна.
(өдрийн сонин 2005-10-14 247)