Хятадын хулхи бүтээгдэхүүнд монголын үйлдвэрлэл шахагдаж байна

Хятадууд хоригдсон ч манай албан тушаалтнууд ээлжлэн очиж сулласаар хариуцлага хүлээх хүн үлдээгүй нь гадаадынхан манайд хэтэрхий их эрх дархтай, хамгаалалттай болсныг гэрчилсэн.
Хэвийн ажиллаж байгаа үйлдвэрийн дулааны шугамын төмрийг албаар хөрөөдөн хулгайлсан хэрэг баригдаж байсан. Нийслэлийн гудамжаар байх траншейнуудын таг хэдийнэ алга болсон гэнэ. Учир нь манайхан Хятад руу төмөр зөөх дон тусч, хүний хэрэглээний, ашиглалтад байгаа эдгээр төмөр цөмөгдсөөр байгаа хэрэг. Хятадууд манай төмрийг өөрсдөөр нь хулгайлуулж тээвэрлээд ч ханасангүй төмрийн ордын хүдэр буюу боловсруулаагүй түүхий эдийг өдөр шөнөгүй зөөж байгаа нь мэдээлэгдсээр л байна. Энэ л Хятадууд дахиад барилгын арматур үйлдвэрлэж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хаалгыг гаднаас нь түгжихэд тулаад байгаа талаар холбогдох байгууллагууд албан ёсоор мэдэгдэж, тайлбар хийлээ. Үндэсний, тэр дундаа хүнд үйлдвэрээ бүтээх ажилтай, улсдаа хэрэгтэй байлгахын тулд гадаадынханд эрх дарх олгоод байгаа албан тушаалтнууд анхаармаар байна гэдгээ ч тэд илэрхийлэв.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 100 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үндсэн бүтээгдэхүүн нь барилгын бат бэх, аюулгүй байлгах үүрэгтэй төмөрбетоны арматур. Энэ бүтээгдэхүүн 2001 онд зургаан мянган тн борлогдсон бол 2004 онд 24 мянга тн болж өсчээ. Энэ нь манайд барилгын зах зээл хүчтэй хөгжиж байгаатай холбоотой. Дарханы үйлдвэр нийт хүчин чадлынхаа дөнгөж 50 хувийг ашиглахад улсынхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Гэтэл өнөөдөр өнөөх 50 хувь үйлдвэрлэлийн дахиад тал хувийн зах зээлийг Хятадын хувийн үйлдвэрүүдийн арматур булаан авчихаад байгаа тооцоо гараад байна. Эдний бүтээгдэхүүнтэй чанар дутахгүй гэгддэг ОХУ-аас оруулж ирдэг Улаанбаатар менежмэнт-ийн борлуулалт мөн хагас хувиар буурчээ.
Өнөөдөр барилга үйлдвэрийн ихэнх компани барилгынхаа зөвхөн тулгуур, багана зэрэгт Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Улаанбаатар мененжмент-ийн бүтээгдэхүүн болох чанартай арматурыг ашиглаж, бусад туслах хэсэгт төмрийн жижиг үйлдвэрүүдийн чанарын шаардлага хангахгүй арматур хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нарийн арматурын борлуулалт эрс буурсан бол бүдүүнийх нь эсрэгээрээ эрс өссөнийг мэргэжлийн хүмүүс мэдээлэв. Тэрчлэн өнөөдөр тохирлын баталгаагүй, эдэлгээний шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэдэг Хятадын 30 орчим жижиг үйлдвэр Монголд байгаа бөгөөд тэдгээрийн нийт хүчин чадал жилдээ 100 мянган тн-д хүрчээ. Нэгэнт чанаргүй, хямд өртөгтэй бүтээгдэхүүнээ Дарханы үйлдвэрийн арматурын үнээс 50-60 мянган төгрөгөөр доогуур үнээр борлуулж яг худалдах үедээ тн тутамд нь гарын ашиг гэж 100 мянган төгрөгийг хэрэглэгчдэд өгч татах зэрэг үндэсний үйлдвэрлэлийн зах зээлийг гарцаагүй бууруулах менежмэнттэй ажиллаж иржээ. Ингээд ч зогсохгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арматурын гаднах байдлыг дууриалган хийж, тэдний нэрээр борлуулж, барилгын компаниуд, хяналтын байгууллагуудыг ч хуурах тохиолдол их байна. Барилгын бүх компани хуурамч бүтээгдэхүүнээр чанаргүй үйлдвэрлэл эрхэлдэг гэх аргагүй. Тиймээс хэрвээ үнэнч бүтээгдэхүүн худалдаж авахаар зорьж байгаа бол арматурын хээ, багц боодолд зүүсэн шошго, стандартад тохирсон эсэхийг илтгэх тамгатай тохирлын гэрчилгээг шалгаж байх хэрэгтэйг ч анхааруулж байна. Хамгийн гол нь баталгаагүй барилга үйлдвэрлэгдэх суурь болж байгаа хуурамч арматур үйлдвэрлэх Хятадын компаний тоо буурах биш улам өсч байгаа нь харамсалтай.

Б.ХАШ
(өдрийн сонин 2005-10-14 247)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button