УИХ цэцийн нэг дүгнэлтийг эсэргүүцэж, нөгөөг нь хэлэлцэж байна

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлээд Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Намын үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно гэсэн заалт нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 зүйлийн 10 дахь хэсгийн Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй, мөн 8 дугаар зүйлийн 6 дугаар хэсгийн Нам үүсэн байгуулагдаж Улсын дээд шүүхэд бүртгүүлснээс хойш 18 сарын дараа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцож болно гэсэн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, Улс төрийн намын тухай хуульд Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасныг танилцуулахад УИХ-ын гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Дараа нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн УИХ-ын тухайн сонгуулийн дүнд нам эвслийн бүлэг байгуулж болох тухай заалтыг зөрчсөн гэж Цэц үзээд 2005 оны аравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг түтгэлзүүлсэн. Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах болсныг дэмжих эсэхийг хэлэлцсэн юм. Тус байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан нь АН-ын бүлгийн гишүүдийг нэлээд балмагдуулж, цөхрүүлж байгаа бололтой. Энэ өдөр УИХ-ын гишүүд бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан нь шийдвэр гаргахад нэлээд ач холбогдол өгч байгаагийн илрэл. Цэцийн дарга Ж.Бямбадорж дүгнэлтээ танилцуулсны дараа АН-ын бүлгийн бүх л гишүүд асуулт асуухаар дарааллаа. Гишүүдийн асуусан асуулт асуулт гэхэд хэцүү бухимдлаа тайлах, гомдлоо барагдуулах мэт. Цэцийн дунд суудлын хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар Цэцийн дүнэлтийг хүлээж аваад гайхсан. Хуулийн утга санааг урвуулсан дүгнэлт анх удаагаа хүлээж авсан гэдгээ хэллээ. Бүр сүүлдээ Цэцийн дарга Ж.Бямбадоржоос Үндсэн хууль зөрчилгүйгээр УИХ-д АН-ын бүлгийг байгуулах боломж хуульд байгаа эсэхийг ч асуугаад авав. Гэвч Ж.Бямбадорж Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хальж өөрийн санаа, оноо үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүдэд хуулийн боломж нөхцөл тайлбарлах гэж ирээгүй гэдгээ учирлав. Энэ маягаар нэлээд маргасны эцэст АН-ын бүлгийн дарга Р.Гончигдорж, хэт их улс төржсөнөөр хуулийг мушгин гуйвуулсан Цэцийн буруу шийдвэрийг хүлээн зөвшөөрөх гээд байна. Намын бүлгүүд юу ярьсан гэж маргаж байхаар түр завсарлага авч АН бүлгээрээ дахин хэлэлцэх хэрэгтэй байна гэлээ. УИХ-ын чуулган хэлэлцүүлгээ өнөөдөр үргэлжлүүлнэ.

(өнөөдрийн монгол 2005-10-14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button